Жаргалант сумын түүх


Image

1976 он Эрдэнэтийн их бүтээн байгуулалтын ид өрнөд үе байлаа. Хотын хүн амыг төмс, хүнсний ногоо сүүгээр хангах зорилгоор БНМАУ-ын СНЗ-ийн 1976-07-30 өдрийн 249 дугаар тогтоолоор үндэслэн ХАА-ын яамны сайдын мөн оны 8-р сарын 01-ний өдрийн 429-р тушаалаар  Улаантолгойн САА байгуулагдаж даргаар нь Рагчаагийн Нямдоржийг томилжээ. 1977 оны хавар шинэ СААанхныхаа шанг татаж шижир алтан үр цацаж, шилдэг спортын төмсний үрээ суулгасан нь одоо хэр анхдагчдын сэтгэлээс гараагүйээ. САА-н төв ч дорхноо ирийж сараар биш өдрөөр амьдрал өрнөж байлаа. Тус САА-г түшиглүүлэн АИХ-ын тэргүүлэгчдийн 1978 оны 1-р сарын 30 өдрийн 15-р зарилгаар Эрдэнэт хотын Жаргалант хороо захиргааг байгуулснаар Өнөөгийн орхон аймгийн Жаргалант сумын үүх түүх эхэлдэг билээ. Энэ үед 501 айл өрх, 2200 хүн ам, 1800 толгой мал, 56.6 мянган га нутаг дэвсгэртэй, 43.6 мянган га ХАА-н эдэлбэр газар үүнээс: 5900га тариалангийн талбай, 1.4 га хадлан, 39.7 мянган га бэлчээрийн талбай эзэлж байв. Мөн оны 11-р сарын 22нд ХАА-ын Яамны төлөөлөгч боловсон хүчний хэлтсийн ажилтан Лантуу, Ингэттолгой САА-н дарга Б.Бадарч, Улаантолгойн САА-н харьяа Улаантолгой тасгийн тариалангийн талбай, үр, бордоо, барилга байгууламж, техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд аж ахуй, мал сүрэг тус тасгийн тариаланч, механикжуулагчид, ажиллагсадыг Улаантолгойн САА-д шилжүүлэн өгсөнөөр тус САА-н үндэс суурь тавигдсан байна.

Жаргалант хорооны анхны даргаар Р.Нямдорж дараа нь Ш.Оросоо, О.Дүгэрсүрэн, Ч.Тогтуун, С.Сэрээтэр нар ажилласан юм.

Тус хорооны гол түшиц нь тэр үеийн Улаантолгойн сүү, ногооны чиглэлийн САА байлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт аж ахуйн сонгомол жишээ болсон энэ аж ахуй төслийн хүчин чадлын дагуу жилдээ 3500тн үр тариа, 1627тн хүнсний ногоо, 6000тн төмс, 3840тн сүү үйлдвэрлэх хүчин чадалтай баригдсан байна. Мөн 600 шахам тн төрөл бүрийн нарийн ногоо ургуулах хүчин чадалтай 2.5га ашигтай талбай бүхий шилэн хүлэмж, цэвэр үүлдрийн 2465 үхэр буюу 1200 үнээний иж бүрэн механикжсан ферм, 546 га-ийн услалтын /Фрегат/ систем, 75 тракторын засварын газар, 2000тн төмс, 1600тн үр тариа, 200тн давсалсан байцаа, 120тн сонгино, 300тн химийн бордооны агуулах зэрэг барилга байгууламжууд энэ бүхнийг зээлийн буюу тэр үеийн БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорон шинжлэх ухаан, техник эдийн засгийн талаар хамтран ажиллах хэлэлцээрийн дагууЭрдэнэт хотын хүн амыг хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗСБНХУ-ын хүч хөрөнгөөр 1976 оны 08-сарын 01-ээс эхлэн барьж 1980-10-21нд ашиглалтанд оруулсан юм. 1977 оны 6 сараас эхлэн зөвлөлтийн барилгын байгууллагаас орон сууцны 16,9,8-р байрыг ашиглалтанд хүлээн авч 16-р байрыг түр хугацаагаар САА-н нэгдсэн контор, зочид буудлын зориултаар 9,8-р байруудыг шинээр томилолтоор ирсэн мэргэжилтэн, ажиллагсадийг оруулж байв. Мөн энэ онд САА-г түшиглэж Холбооны салбар, банкны тооцооны касс, ХБА, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг байгуулагууд тухайн үеийн нөхцөл бололцоондоо түшиглэн удирдах дээд байгууллагынхаа туслалцаа дэмжлэгээр хашаа босгон, гэр барих нь барьж вогончик байр олох нь олж анхныхаа үйл ажиллагааг эхэлсэн түүхтэй.

Харийн 8н жилийн сургуулийн хувьд САА-н захиргаа, намын хорооноос хотын намын хороо, захиргаанд асуудал тавьж Зөвлөлтийн барилгын болон цэргийн ангийн удирдлагуудтай тохиролцон цэргийн анги байрлаж байсан нэг байрыг чөлөөлүүлж засвар хийлгэн анхныхаа хичээлийг эхлүүлжээ.

Хангал голын уудам хөндийд 70 гаруй трактор, 41 авто машин, ХАА-н бусад 500 гаруй чиргүүл, дүүжин машин, техник нижигнэж ажил амьдрал буцлаж байсан түүхтэй. Улаантолгойнхон, Жаргалантийнхан гэж үүрийн гэгэээнээр босч үнээ малаа сааж, үдшийн бүрий болтол тариа ногоогоо арчилаж улс орон даяар алдаршин мандаж явсан удмын ажилсаг хүмүү с одоог хүртэл ажилсаар л байна. Тухайн үед САА-д ажиллах боловсон хүчин мэргэжилтнийг олж бэлдэх, ЗХУ-н хүч хөрөнгөөр баригдаж байгаа орчин үеийн тохилог суурин, ХАА-н үйлдвэрийн обектууд техник тоног төхөөрөмжийг ажиллуулах мэргэжлийн хүмүүсийг сургаж дадлагажуулах, үйлдвэрлэлийн  болон ахуйн зориулалттай барилга байгууламжийг барих үйл явц зохих зураг төслийнхөө дагуу чанартай хийгдэж байгаа эсхэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг тухай бүрд нь гүйцэтгэгчээр засуулах, САА-г ашиглалтанд хүлээлгэн өгөх хугацааг түргэсгэх, САА-н технизк эдийн засгийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж эхлүүлэх зорилготой ажиллаж байна. 1980оны 10сарын 24нд Монгол-Зөвлөлтийн засгийн газрын комисс  төслийн хүчин чадлын хэмжээгээр ашиглалтанд шилжүүлэх, тус САА-г бүрэн хэмжээгээр хүлээлгэн өгөх түлхүүрийг САА-н дарга Ш.Оросоод гардуулан өгч лент хайчлан ёслол үйлдсэн юм. Сангийн аж ахуйг анх байгуулах үеэс Зөвлөлтийн мэргэжилтэн зөвлөх дарга А.П.Коплик, зөвлөх зоотехникч И.Ф.Ильченко, Ж.И.Ананин, А.Ф.Иванинко,  зөвлөх инженер, С.Ф.Петронко Теллицийн агрономич И.В.Володя, зөвлөх малын эмч И.В.Ольега, А.В.Муждрый, СМЦ-н инженер Ж.И.Харламов зэрэг олон мэргэжилтнүүд монгол мэргэжилтнүүдэд шинэ арга технологи эзэмшүүлэн биеэ ааж ажиллахад чухал үүрэг гүйцэтгэж байв. 1983,1984 оны үед СМЦ-н үхрийн тоо, нэг үнээнээс саах сүү, улсад нийлүүлэх сүү, шилэн хүлэмжийн нарийн ногооны ургацаар төслийн хүчин чадлын үзүүлэлтийн хэмжээнд хүрч эхлэв.

Улаантолгойн сангийн аж ахуйн үүсэл, хөгжил

Монгол улс даяар атарын II  аяныг зохион байгуулах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны 7-р сарын 30-ны өдрийн 249-р тогтоол гарч Эрдэнэт хотын хүн амыг төмс хүнсний ногоо, сүүгээр хангах Улаантолгой сангийн аж ахуйг байгуулан даргаар нь Р.Нямдоржийг томилсон байна.

1976 оны 11-р сарын 22-нд ХАА-яамны боловсон хүчний ажилтан Лантуу, Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуйн харъяа Улаантолгой дахь тасгийн үр тарианы бригадын барилга байгууламж, техник хэрэгсэлийг хүлээлцэн тэнд ажиллаж байсан тариаланч, механикжуулагсдыг шилжүүлэн авсан байна.

1976-1978 онуудад Улаантолгойн сангийн аж ахуйн ашиглалтын өмнөх гүйцэтгэх захиргаа хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 1978 оны 01-р сарын 30-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 15-р зарлигаар Эрдэнэт хотын Жаргалант хороо болон зохион байгуулагджээ.

Энэ үед 501 айл өрх, 2200 хүн ам, 1800 толгой мал, 59,6  мянган га нутаг дэвсгэртэй байсан.

Жаргалант хорооны анхны даргаар Р.Нямдорж дараа нь Ш.Оросоо, О.Дүгэрсүрэн, Ч.Тогтуун, С.Сэрээтэр нар ажилладаг байлаа.

Сангийн аж ахуйн ажиллагсдын 5712 ам мерт талбай бүхий  246 айлын орон сууц, 140 хүүхлийн цэцэрлэг, 600 хүүхдийн хүчин чадалтай 10 жилийн сургууль, 300 хүний суудалтай Соёл мэдээллийн төв, дэлгүүр, 42 хүний суудалтай нийтийн хоолны газар, дулааны станц, жилдээ 3500 тонн үр тариа 1627 тонн хүнсний ногоо, 6000 тонн төмс, 3840 тонн сүү үйлдвэрлэх хүчин чадалтай тариа ногооны бригад, жилдээ 600 шахам тонн төрөл бүрийн нарийн ногоо ургуулах хүчин чадалтай 2,5 га ашигтай тайлбай бүхий шилэн хүлэмж, цэвэр үүлдрийн 2465 үхэр буюу 1200 үнээний саалийн механикжсан ферм, 546 га-ийн услалтын фрегат систем, Хөдөө аж ахуйн техникийн засварын газар, 2000 тонн төмс, 1600 тонн үр тариа, 200 тонн давсалсан байцаа, 120 тонн сонгино, 300 тонн багтаамжтай химийн бордооны агуулах, зэрэг барилга байгууламжуудыг тэр үеийн БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд шинжлэх ухаан техник эдийн засгийн талаар хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу ЗСБНХУ-ын хүч хөрөнгөөр 1976 оны 8-р сарын 01-ээс эхлэн барьж 1980 оны 10-р сарын 21-нд ашиглалтад оруулсан байна.

1977 оны 6-р сараас эхлэн Зөвлөлтийн барилгын байгууллагаас орон сууцны 16,9,8-р байрыг ашиглалтанд хүлээн авч 16-р байрыг түр хугацаагаар сангийн аж ахуйн нэгдсэн контор, зочид буудлын зориулалтаар 8,9-р байруудад шинээр томилолтоор ирсэн мэргэжилтэн, ажигллагсдыг оруулж байв.

Мөн энэ онд сангийн аж ахуйг түшиглэсэн холбооны салбар, банкны тооцооны касс, сургууль, цэцэрлэг  эмнэлэг зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 1980 оны 10-р сарын 24 нд Монгол Зөвлөлтийн Засгийн газрын  комисс тус САА-г бүрэн  хэмжээгэээр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж САА-н дарга Ш.Оросоод түлхүүрийг нь гардуулжээ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх