Мэдээ, мэдээлэл

Ерөнхий боловсролын сургуулийн урлаг заалыг бүрэн засварлаж ашиглалтанд хүлээн авлаа.

Image

2025 оны Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар:
“Ерөнхий боловсролын сургуулийн урлаг заал нь 2014 оноос хойш засвар хийгдээгүй байсан бөгөөд 2025–2026 оны хичээлийн жилийн I улиралд засварын ажлыг хийж гүйцэтгэн, II улирлын хичээл эхлэхээс өмнө бүрэн засварлаж, ашиглалтад хүлээн авлаа.”

Улсын Их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Жаргалант суманд ажиллалаа.

Image

Улсын Их Хурлын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ 01 дүгээр сарыг 27-ны өдөр Жаргалант суманд ажиллалаа. Сумын иргэд, төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Сургуулийн анги танхим болон гадна орчныг бүрэн камержууллаа.

Image

Сумын аваарын зардлаар 2025–2026 хичээлийн жилийн II улирал эхэлсэнтэй холбоотойгоор ашиглах боломжгүй, ашиглалтын хугацаа дууссан камеруудыг шинэчилж, нийт 41 ширхэг камер суурилууллаа. Сургуулийн анги танхим болон гадна орчныг бүрэн камержуулж, суралцагчдын аюулгүй суралцах нөхцөлийг бүрдүүллээ.

Улсын аваргууд тодорлоо.

Image

VII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр “Улсын аварга малчин”- аар:
✅Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Онгорхойн Баянцэрэн
"Улсын аварга саальчин"-аар:
✅Жаргалант сумын Дулаан-уул багийн саальчин Довтлойн Цэрэндулам
"Улсын аварга тариаланч" -аар:
✅Жаргалант сумын Улаантолгой багийн иргэн Батчулууны Жавхлан нар Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр тодорлоо.
Өв соёлоо тээж, хөдөлмөр гавъяагаа улсдаа үнэлүүлэн аваргаар тодорсон эрхмүүддээ халуун баярыг хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр иргэдтэй уулзалт хийх тул та бүхэн хүрэлцэн ирнэ үү.

Image

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр 2025 онд Орхон аймагт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил мөн 2026 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын талаарх мэдээллээ өгч иргэдтэй уулзаж иргэдийн асуулт, санал хүсэлтэд хариулт өгнө.

“Эко хороолол” буюу “Жаргалант таун” төслийн санаачлагч Сүндэрлэх сувд ХХК-ны захирал н.Намнансүрэнтэй уузалт зохион байгууллаа.

Image

2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Сумын Засаг даргын А/37 дугаар захирамжийн дагуу “Эко хороолол” буюу “Жаргалант таун” төслийн хүрээнд 100 айлын амины орон сууц барих зориулалтаар хашаажуулалт, барилгажуулалтын ажлыг гүйцэтгэхээр “Сүндэрлэх сувд” ХХК-д 11,7 га газрыг эзэмшүүлснээр уг ажил эхэлсэн.
2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Сумын Засаг даргын А/05 дугаар захирамжаар Жаргалант багийн Эко хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах, газар эзэмшигч, өмчлөгчдийн судалгааг авах ажлын хэсэг байгуулагдаж, нийт 3 удаа хуралдсан бөгөөд өнөөдөр тус компанийн захирал н.Намнансүрэнтэй уулзалт зохион байгуулан өмчлөх болон газар эзэмших хүсэлт өгсөн иргэдтэй 2026 оны 02 дугаар сарын 01-ний дотор уулзалт зохион байгуулах, тус хорооллын хашаажуулалтын өнгө үзэмжийг сайжруулах, өөрчлөх талаар Сүндэрлэх сувд ХХК-д үүрэг чиглэл өглөө.

Жаргалант суманд ахмад волейболчдын аймгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн зохион байгууллагдлаа.

Image

Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Жаргалант сумын Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах ахмад волейболчдын анхдугаар тэмцээний нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Волейболын холбооны тэргүүн П.Баясгалан оролцож баг тамирчдад амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.

Сургуулийн урлаг заалыг бүрэн засварлаж ашиглалтад хүлээн авлаа.

Image

2025 оны Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар:
“Ерөнхий боловсролын сургуулийн урлаг заал нь 2014 оноос хойш засвар хийгдээгүй байсан бөгөөд 2025–2026 оны хичээлийн жилийн I улиралд засварын ажлыг хийж гүйцэтгэн, II улирлын хичээл эхлэхээс өмнө бүрэн засварлаж, ашиглалтад хүлээн авлаа.”