Байгууллагууд

Тэмцээн уралдаан зохион байгуулахад тохиромжтой стандартын шаардлага хангасан спорт заал ажиллаж байна

Image

Тэмцээн уралдаан зохион байгуулахад тохиромжтой стандартын шаардлага хангасан спорт заал ажиллаж байна. Иймд Орхон аймгийн ААН, албан байгууллага, хамт олон, иргэдийн амралт чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх, тэмцээн уралдаан зохион байгуулах захиалга авч байна.
Холбогдох утас: 85889970

Жаргалант багийн танилцуулга

Image

Жаргалант баг нь Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 06 өдрийн 32-р тогтоолоор Эрдэнэт хотыг Орхон аймаг болгон өөрчилсний дагуу 1994 оны 08-р сарын 18 өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант баг байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Тус баг нь 900 га газар нутагтай, 383 өрхийн 1365 хүн амтай. Үүнээс гэртэй өрх нь 103, байшинтай өрх нь 938 орон сууцанд 187 өрх амьдарч байна.

Спорт заал

Image

Биеийн тамир спорт заал 2017 оны 01 дүгээр сарын 04 өдөр ашиглалтад орсон. Нийтийн биеийн тамир, их спортыг хөгжүүлэх, ард иргэдийг спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж эрүүл аж төрөх дадлыг төлөвшүүлэх  зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.