Спорт заал


Биеийн тамир спорт заал 2017 оны 01 дүгээр сарын 04 өдөр ашиглалтад орсон. Нийтийн биеийн тамир, их спортыг хөгжүүлэх, ард иргэдийг спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж эрүүл аж төрөх дадлыг төлөвшүүлэх  зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

      Нэг дор 450 хүнийг хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн стандартад нийцсэн, спортын техник хэрэгслээр хангагдсан цогцолбор юм.

      Жилдээ  аймаг болон бүсийн тэмцээн уралдааныг 2-3 удаа тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Тус  сумын спорт заал нь ОНХС-н хөрөнгө оруулалтаар 2022 онд 159.442.000 төгрөгийн стандартад нийцсэн, шаардлага хангасан шал, дулааны засварын ажил хийгдсэн. Спорт заалны иргэдийн ая тухтай байдал, эрүүл мэндэд эергээр нөлөөлөх орчин нөхцөл бүрдэж иргэн нэг бүр идэвхтэй хөдөлгөөн , сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны чанарт ахиц гарч иргэдийн сэтгэл ханамж өндөр байна. Өмнөх онуудтай харьцуулахад  2022-2024 онд илүү тохилог, дулаахан болсон нь иргэд бид тав тухтай орчноор үйлчлүүлж байгаад баяртай байна. 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх