УЛААНТОЛГОЙ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Тус баг нь 2903 га газар нутагтай, 306 өрхийн 1051 хүн амтай. Үүнээс гэртэй өрх нь 117, байшинтай өрх нь 189.
Хүн амын 80 хувь нь газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг.
Тус баг нь 2024-2025 оны жилийн эцсийн мал тооллогоор
Тариаланчдын 1-16 гудамжтай 206 өрхтэй, Толгой орой, Хонхор 1-4 гудамжтай 37 өрхтэй, Төмөр зам 1-7 гудамжтай 32 өрхтэй, тасаг 31 өрхтэй.
Тус багийн ажлын алба нь багийн Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч гэсэн орон тоотойгоор Төр засгийн бодлого шийдвэрийг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх, иргэдийн санал хүсэлт гомдлыг шуурхай барагдуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих бүх төрлийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилготой ажиллаж байна.
Багийн нутаг дэвсгэрт дараах аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар төмөр замын Улаантолгой өртөө, “Магнай трейд” ХХК, “Орхон тариа” ХХК, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Зунрун” ХХК тоосгоны үйлдвэр, “Тэгш өнцөг” ХХК, “Ган зам” дэлгүүр, “Их наран ганга” ХХК, Дөмөн шоргоолж” ХХК, Халуун ус саун үйл ажиллагаа явуулж байна.
Багийн анхны Засаг даргаар 1994-1996 онд Ц.Бадамсэд, 1996-2000 онд Д.Мөрөн, Б.Мягмар, 2000-2004 онд Д.Доржпалам, Л.Бадамсамбуу, Д.Шаравдорж, 2004-2011 онд Х.Энхжаргал, Н.Нарансүх, 2011-2012 онд Г.Төгсжаргал, 2012-2016 онд Ц.Бямбасүрэн, 2016-2021 онд П.Барсболд, 2021-2022 онд Н.Хадаа, 2022 оноос П.Барсболд ажиллаж байна.
Багийн анхны Иргэдийн нийтийн хурлын даргаар 1994-1996 онд Т.Пүрвээ, 1996-2000 онд Б.Базарсүрэн, 2000-2008 онд Н.Адъяа, 2012-2016 онд Н.Тавхай, 2016-2021 онд Б.Буянхишиг, 2021-2026 онд О.Цэрэндулам, 2026 оны 1 сараас Н.Хадаа ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх