Дүрстэй мэдээлэл

Үндэсний Статистикийн Хорооноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг улсын хэмжээнд сар бүр тогтмол зохион байгуулж байна.

Image


Үндэсний Статистикийн Хорооноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг улсын хэмжээнд сар бүр тогтмол зохион байгуулж байна. Энэхүү судалгааны мэдээлэлд түшиглэн Монгол Улсын хүн амын амьжиргааны байдал, ядуурлын түвшин, өрхийн орлого зарлага, хэрэглээ болон бусад үзүүлэлтийг тодорхойлдог.
2024 онд Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 16 400 өрхийг хамруулж байна. Тодруулбал Үндэсний Статистикийн Хорооноос тусгайлан бэлтгэгдсэн мэдээлэл цуглуулагч нар түүвэрт сонгогдсон өрхөөс энэхүү судалгааны мэдээллийг цуглуулж байгаа юм.
Хэрэв танай өрх энэхүү судалгаанд сонгогдсон бол Өрхийн нийгэм эдийн засгийн байдлыг илэрхийлэх мэдээлэл цуглуултад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Хадлан бэлтгэх ажил

Image

Малчид иргэдийн хадлан бэлтгэх ажилд агроүйлчилгээний техник 09 сарын 05-аас эхлэн 2 чиглэлд дунд оврын трактор 3, бага оврын трактор 1ш, хадуур 3ш, тармуур 2ш, хаман боогч 2ш гарахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Иргэдээс техник үйлчилгээний захиалга авч байна. Одоогоор 65 иргэний захиалга авч 25 иргэний 70 га талбайд үйлчилгээ үзүүлсэн.
Хадлангийн техникийн үйл ажиллагаа харьцангуй хэвийн явагдаж иргэдэд үйлчилж байна. Техникийн хөнгөн гэмтлүүд гарч байгаа ч НҮА богино хугацаанд засварлан үйлчилгээг явуулж байна.

СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН WWW.1212.MN

Image

Статистик мэдээлэл ашиглан бодлого боловсруулж, шийдвэр гаргах нь түүхэн өгөгдөл, одоогийн нөхцөл байдал, ирээдүйн хандлагыг нэгэн зэрэг харуулах боломж олгохын зэрэгцээ бодлогын үр нөлөө, хүртээмжтэй байдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг ач холбогдолтой.
Аливаа бодлого, төлөвлөлт, шийдвэрийг бодит судалгаа, статистик мэдээлэлд үндэслэж байхыг хэрэглэгч танд уриалж байна.

АЛТАНШАГАЙ ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

Image

Бидний хүү Э.Алтаншагай нь 4 настай бөгөөд төрснөөсөө хойш тариа хийх бүрд зүүний нүхээр цус байнга гардаг байсан. 2021 оноос эхэлж ам хамраас нь их хэмжээгээр гоождог болсон. Энэ хугацаанд Монголдоо байж болох бүх эмнэлгээр явсан ч харамсалтай нь Монголд оношлогдохгүйн улмаас (Бээжин) хотруу онош тодруулах дүгнэлт гарсан ба 40 орчим сая төгрөг болох юм байна. Цаг хугацаа давчуу байгаа учир элэг нэгт ахан дүүс минь туслаач.

“АМЬДРАХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУДАЛГАА”-Г МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛ

Image

“АМЬДРАХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУДАЛГАА”-Г МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛНА.
Судалгааны зорилго:
🔘 Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлах
🔘 Монгол хүний амьдралын чанарт гарч буй өөрчлөлт, хүчин зүйлсийг судлах
🔘 Бодлого, хөтөлбөр боловсруулах, үнэлэхэд суурь мэдээлэл болгон ашиглах
Мэдээлэл цуглуулалт: 2023 оны 9-р сарын 1-ээс 2023 оны 11-р сарын 10 хүртэл
Хамрагдах өрх: 8000
Иргэд та бүхнийг “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-нд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Цаг ашиглалтын судалгаа

Image

Цаг ашиглалтын судалгааны гол ач холбогдол нь өрхийн гишүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа цагийг тодорхойлж, улмаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өрхийн хөлсгүй хөдөлмөрийн оролцооны тэгш бус байдал, хүн амын цаг зарцуулалтын ерөнхий дүр зургийг гаргах, түүнчлэн бодлого боловсруулагчид, хэрэглэгчдийг мэдээллээр хангах юм.

Цаг ашиглалтын судалгааны түүвэрт сонгогдсон өрхийн гишүүн та судалгаандаа идэвхтэй хамрагдаарай.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #NSO | #Statistics | #ҮСХ