1976 он Эрдэнэтийн их бүтээн байгуулалтын ид өрнөл үе байлаа. Хотын хүн амыг төмс, хүнсний ногоо,мах сүүгээр хангах зорилгоор БНМАУ-ын СНЗ-ийн 1976-07-30 өдрийн 249-р тогтоолыг үндэслэн ХАА-ын яамны сайдын 1976 оны 8-р сарын 01-ний өдрийн 429-р тушаалаар Улаантолгойн САА байгуулагдаж байсан түүхтэй.