Цаг үеийн мэдээлэл

Жаргалант сумын уламжлалт “Алтан намар–2026” ургацын баярын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Image

Тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Иргэдийн спортын наадам” спортын 8 төрлөөр өрсөлдөөнтэй, өргөн хүрээнд болж, давхардсан тоогоор 550 гаруй тамирчин авхаалж самбаа, хурд хүч, ур чадвараа сорин оролцлоо.
🏆 Спортын наадмын багийн нийлбэр дүнгээр УЛААНТОЛГОЙ багийн тамирчид тэргүүн байр эзэлж, ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД боллоо.
👏 Спортын наадамд идэвх санаачилгатай оролцож, амжилт гаргасан нийт баг, тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Уг арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэн, хамтран ажилласан дараах байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамт олонд талархал илэрхийлье.
Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар
Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар
“Алтан тошлой” ХХК
“Орхон тариа” ХХК
“Бүтлийн ундарга” ХХК

Төрийн болон ОНӨХК-уудын 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Image

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд барилга байгууламжийн засвар үйлчилгээ, дулаан хангамж болон шаардлагатай тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь чанартай хангаж, иргэдэд үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний хэвийн, тасралтгүй байдлыг ханган ажиллах чиглэлийг холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын явцтай танилцлаа.

Image

Аймгийн хөрөнгө оруулалтаар:
Жаргалант багийн 2,5 км авто зам шинээр тавих ажил
Улаантолгой багийн 0,7 км авто зам шинээр тавих ажил
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар:
Орон сууцуудын гадна фасад хийх ажил
Сумын төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил
Жаргалант багт байрлах аялал жуулчлалын усан цогцолборын бүтээн байгуулалтын ажлуудын явцтай өнөөдөр газар дээр нь танилцаж, гүйцэтгэл болон тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч ажиллалаа.

Орхон аймгийн Жаргалант сумаас "Монгол Улсын Гавьяат агрономич" төрлөө.

Image

Дамдинсүрэнгийн Цэенрэгзэн танд халуун баяр хүргэе.
Тэрээр газар тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэлд шинжлэх ухаан, орчин үеийн технологийг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 1966 оноос хойш Төв, Булган, Дархан, Орхон аймагт агротехникч, агрономич зэрэг албыг 37 жил үр бүтээлтэй хашжээ.
Мөн олон чадварлаг тариаланчдыг бэлтгэн сургаж, өнөөдөр ч өрхийн тариалан эрхлэн, сумынхаа тариаланчдад зөвлөгөө өгч, залуу үеэ сурган хүмүүжүүлсээр байна.
Танд болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн "Донор сурталчлагч" батламжаар шагнууллаа.

Image

Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар нь Орхон аймгийн Улаан Загалмайн Хорооны ажлын алба, Хорооны дэргэдэх Донорын зөвлөлөөс "Дэлхийн цусны донорын өдөр"-ийг угтан "614+614... " аяныг зохион байгуулах хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцсон тул Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн "Донор сурталчлагч" батламжаар шагнууллаа.
Хүмүүнлэг үйлсэд хамтдаа

Өнөөдөр эх орныхоо төлөө үүрэг гүйцэтгэхээр эр цэргийн албанд мордож буй залуусаа хүндэтгэн үдлээ.

Image

а бүхэн эх орныхоо өмнө өргөсөн тангарагаа биелүүлж, цэргийн албаа амжилттай хаагаад ирэхийг Жаргалант сумын нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс хүсэн ерөөе.

Орхон аймгийн малчид, тариаланчдын зөвлөгөөн Жаргалант суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Image

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэж, гарц шийдэл, ололт амжилтыг тодорхойлох нь тус зөвлөгөөний зорилго байв.

Зөвлөгөөнд салбарын яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцож, малчид, тариаланчдад мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өглөө.

Мөн арга хэмжээний үеэр Төрийн банк, Хаан банк, Нийгмийн даатгал, Хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ, Мал эмнэлэг, Статистикийн байгууллагууд иргэдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг хүргэн ажиллалаа.

Хамтын ажиллагаанд тулгуурласан энэхүү зөвлөгөөн нь салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал арга хэмжээ боллоо.

“Жаргалантын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт сургалт, зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Image

Тус арга хэмжээнд 200 гаруй бүсгүйчүүд оролцож, өөрсдийн санал бодлоо чөлөөтэй солилцон, орон нутгийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.