ОНЦЛОХ МЭДЭЭ

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Төмс хүнсний ногооны
2024-10-08 40
Төмс хүнсний ногооны "500тн зоорь"-ны нээлт амжилттай болж өндөрлөлөө.

Жаргалант сумын хүн амыг төмс, хүнсний ногоогоор тогтвортой хангах, ...

ХАӨМС буюу
2024-10-03 50
ХАӨМС буюу "Хүн ам, өрхийн мэдээллийн сан" нь хүн амын тооллого хоорондын тоог хянах

ХАӨМС буюу "Хүн ам, өрхийн мэдээллийн сан" нь хүн ...

Хадлан бэлтгэх ажил
2024-09-27 42
Хадлан бэлтгэх ажил

Малчид иргэдийн хадлан бэлтгэх ажилд агроүйлчилгээний техник 09 сарын 05-аас эхлэн 2 чиглэлд дунд оврын трактор ...

Санал асуулга

Сумын Тамгын Газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү
 
Мэндчилгээ

       Сайн байцгаана уу?

Сайхан хаваржиж байна уу? Эрхэм хүндэт Жаргалантчуудаа

Та бүхний минь идэвх зүтгэл, хөдөлмөр бүтээл, авьяас чадвар, эрдэм ухаанаараа улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж бидний өнгөрснийг бүтээж өнөөдөрт хүргэсэн ахмад настан азай буурлууд, өнөөдрийн түүхийг бичилцэж яваа идэр залуу үе, ирээдүйн хөгжлийг цогцлоох хүүхэд багачууд гээд энэ нутгийн ажилч хичээнгүй  ард түмний нөр их хөдөлмөрийн үрээр эдийн засаг болон нийгмийн бүхий л салбарт тодорхой өөрчлөлт, ахиц дэвшил гарч байгааг дурьдхад таатай байна.

Жаргалант сумынхаа  хөгжил цэцэглэлт  их бүтээн байгуулалтыг цогцлоон бүтээж, иргэдээ сэтгэл хангалуун, амар тайван,  аюулгүй цэвэр орчинд ая тухтай амьдруулахыг эрхэм зорилгоо болгон тодорхойлж үйл ажиллагаандаа хамтын удирдлага, эв нэгдэл, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан ил тод, нээлттэй байж, бодлого шийдвэр гаргахдаа иргэдийнхээ санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэн хамтдаа хөгжих иргэн бүрт хүрч ажиллахыг хичээн эрмэлзэж   байна.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга түүний тамгын газрын хамт олон мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийг хослон эрчимжүүлж, нийгмийн салбаруудын үйл ажиллагааны чанар үр дүнг сайжруулах замаар хувь хүний хөгжил,

боловсрол, өрх гэр бүлийн амьдралыг сайжруулах, нийгмийн хамгааллын тогтолцоог

бүрдүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодлого барьж ажилласнаар зохих үр дүнд хүрсэн ололт амжилттай жил байлаа.

    Мөн улсын болон аймаг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан, соёл урлаг гээд бүхийл салбарт нэн шаардалагтай байгаа хөрөнгө оруулалтуудыг хийлээ. Үүнээс зухас дурьдвал:

- Сумынхаа төрийн албан хаагчид болон иргэдийн эрүүл  аюулгүй  орчинд амьдрах таатай нөхцөлтэй , дэлхий нийтийн тогтвортой ногоон хөгжлийн бодлого, үзэл баримтлалд нийцсэн, хүлэмжийн хийг бууруулсан, бүс нутгийн цаг уурын нөхцөлд тохирсон, орлогод  нийцсэн, инженерийн шугам сүлжээнд холбогдсон 30 айлын орон сууцны бүтээн байгуулалтыг 2023 оноос эхлүүлээд байна.

- Мөн энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Жаргалант суманд стандартын шаардлага хангасан 500 тн багтаамжтай зоорийг барьж ашиглалтад оруулах ажил 75 хувьтай үргэлжилж байна.

 

- 1996 оноос хойш дотор засвар ороогүй байсан СМТ-ийг ОНХС хөрөнгө оруулалтаар соёлын стандартад нийцүүлэн засварлаж ашиглалтад хүлээн авлаа.

- Зүтгэх хүчний дунд оврын трактор 3ш, бага оврын трактор 3ш ХАА-н  16 төрлийн, 35  чиргүүл, дүүжин машин техникээр зах зээлийн үнэ, тээврийн зардлаас хямдралтай үйлчилгээ үзүүлж байна. Цаашид хүчин чадлыг нэмэгдүүлэн өрхийн тариаланчид, малчдын хөдөлмөрийг хөнгөвчилөхөд анхаарч ажиллана. Эдгээр техник тоног төхөөрөмжийг агропаркыг түшиглүүлэн, сумын нийт иргэд болон өрхийн тариаланчдад үйлчлэх бие даасан Техник Дундын Төв байгуулан ажиллахаар төлөвлөж байна.

- Улсын төсвийн 500 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар ахмад залуучуудын ордон барьж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр ашиглалтад хүлээн авна.Тус ордон нь 499 мкв ашигтай талбайтай, гурван давхар, дотроо гурван том заалтай юм. Үүнд чийрэгжүүлэлтийн танхимтайгаас гадна иргэдийг чөлөөт цагаа өнгөрөөж ширээний теннис, шатар, даам тоглох, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлсэн байна.

-Тус сумын инженерийн шугам сүлжээг тодорхой үе шаттай шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд Жаргалант багийн 13 орон сууцнуудын айл өрх, аж ахуй нэгжүүдийн гадна дулааны 2148 метр шугам шинэчлэгдэж 192 өрх, 17 ААН, төрийн 7 байгууллагуудын дулаан дамжуулал мэдэгдэхүйц сайжирсан.Мөн орон сууц, аж ахуй нэгжүүдийн үзель хүртэл хэрэглээний халуун усны 1130 метр шугамыг шинэчилэн ашиглалтад хүлээн авсан.

-Төрийн бүтээмжийг дээшлүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд  Орхон аймгаас хэрэгжүүлж буй төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай уялдуулан Жаргалант сум орон нутгийнхаа  төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлэх төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

       Сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/108 тоот захирамжаар  Жаргалант сумын төрийн албан хаагчдыг дэмжих  хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг баталсан.  

       Журамд үндэслэн сумын төрийн байгууллага болон төрийн өмчийн компанид ажиллаж байгаа  нийт 11 байгууллагын 212  төрийн албан хаагчдаас тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд нийт  53  албан хаагч хүсэлтээ ирүүлснээс   41 албан хаагчийн хүсэлтийг  шийдвэрлэсэн. Үүнд:

  • Төрийн албан хаагч өөрөө сурч боловсроход нь  2 албан хаагчид сургалтын төлбөрийн дэмжлэг
  • Төрийн албан хаагчийн эрүүл мэндийг дэмжихэд
  • Төрийн албан хаагч амьдрах орчин  нөхцлөө сайжруулахад 
  • Төрийн албан хаагчдын  хүүхдийн   оюутаны сургалтын төлбөрт  тус тус дэмжилгийг үзүүлэн ажиллаж байна.

 

 Жаргаланчууд бид эрүүл аюулгүй, амар тайван амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, хөгжлийн түүчээ болсон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн, олон ажлыг өрнүүлсэн амжилт бүтээл ололт амжилтаар дүүрэн байна.

  Өвөг дээдсийн үеэс уламжлагдан ирсэн, их түүхт, эрх чөлөөт Монгол түмний минь бахархлын дээд айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд сэтгэл тэнэгэр, сайхан нутаг минь цэцэглэн хөгжиж, ард түмний маань амьдрал дэвжин дээшлэхийн ерөөлийг өргөе.

 

ЖАРГАЛАНТ СУМ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ж.АЛТАНТӨГС

ЗАСАГ ДАРГА Б.ЗОРИГТБАЯР