Жаргалант сумын Засаг дарга Л.Учрал шинээр томилогдож буй Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Баасансүрэнд сумын Засаг даргын 2025 оны Б/08 дугаар захирамжийг уншиж танилцуулан, тамгыг нь гардуулан өгөв.
Г.Баасансүрэн нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу удирдах албан тушаалтны тусгай шалгалт өгч, 85.20 оноотойгоор тэргүүлэн энэхүү албан тушаалд хууль тогтоомжийн дагуу томилогдож байна.
Тамга гардуулж өгөх үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг оролцож, Жаргалант сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, түүний ажлын албаны цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Баасансүрэн нь 1976 онд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль, эрх зүйн магистрын зэрэгтэй.
Ажлын туршлага:
2000-2006 онд Улаанбаатар Төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрт Лаборант-чанар шалгагч;
2013-2014 онд “Ганхүлэг ЭМ ЖИ ЭЛ” ХХК-д Менежер;
2014-2018 онд Ерөнхий менежер;
2018-2019 онд Орхон аймгийн Мал эмнэлгийн газарт Захиргаа, санхүүгийн албаны дарга, эрх зүй, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн;
2019-2023 онд Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн;
2023-2025 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл үлдээх