Хоршоог хөгжүүлэх сан

ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САН

Image

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН /ХУУЧНААР СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН/-ИЙН ЗЭЭЛДЭГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД МЭДЭЭЛЛЭНЭ
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлж байгаа "Шил" ажиллагааны хүрээнд “Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийг ил тод болгох, найдваргүй зээлдэгчдийн нэрсийг зарлах, хохирлыг барагдуулж дараагийн иргэдэд боломж олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтэн Ц.Энхзаяа 99781952 утсаар лавлана уу.
Иймд Жаргалант сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл авч хугацаандаа төлөөгүй зээлдэгчдийн мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын цахим хуудсаар нийтэд зарлахыг мэдэгдэж байна.
ХУГАЦААНДАА ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ ЗЭЭЛДЭГЧ ТА ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ЯАРАЛТАЙ ХИЙЖ ДУУСГАН БУСАДДАА БОЛОМЖ ОЛГОНО УУ !!!