ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАР
Сайн байцгаана уу? Энэхүү вэбсайтад цаашид ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгж хоршоодод зориулсан зарлагдаж буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй санхүүжилт дэмжлэгийн талаарх мэдээлэл, сургалт, хэлэлцүүлгийн мэдээллийг оруулаад явна.
1.Хоршоо хөгжүүлэх сангийн /хуучнаар сум хөгжүүлэх сан/ хөнгөлөлттэй зээлийн төслийг 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 30 хоногийн хугацаанд ЗДТГ-ын 05 тоот өрөөнд хүлээн авна.
2.Сум хөгжүүлэх сан 2021 онд ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар Хоршоо хөгжүүлэх сан болж өөрчлөгдөн журам батлагдсан. Журам батлагдсанаас хойш 2022 оны 07 дугаар сард, 2023 оны 10 дугаар сард тус тус 2 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хоршоо, аж ахуйн нэгж, иргэнд олгогдож байсан бол 2023 оны 10 дугаар сард орсон нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн хоршоонд олгогдохоор болсон. Тиймээс зөвхөн хоршоод төслөө ирүүлэх шаардлагатай.
3. Өмнө зээл авсан зээлдэгч зээлээ төлсөн тохиолдолд дараагийн боломж бий болох юм.
4. Нэг хоршоонд олгох зээлийн дээд доод хэмжээ тогтоогоогүй учир шаардлага хангасан нэг хоршоо бүх санхүүжилтийг авах ч боломж бий. Төслийн талаар асуух зүйлээ комментээр бичиж үлдээж болно. Лавлах утас: 99781952, 88868874
Сэтгэгдэл үлдээх