Эрүүл мэндийн төв


Image

Эрүүл мэндийн төв нь нийт 23 орон тоотойгоор их эмч 3, бага эмч 6, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1, лаборант 1, сувилагч 5, туслах 6 ажилтны бүтэцтэйгээр, хэвтүүлэн эмчлэх 10 ортой.

Сумын төвөөс 45-55 км радиуст  3403 хүн амд эмнэлгийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай, шуурхай үзүүлэхээр 24 цагийн үйл ажиллагаатайгаар  ажиллаж байна.

        Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч нарын 93% нь нарийн мэргэжил эзэмшсэн, 56% нь мэргэжлийн ахлах зэрэгтэй, Эмч нарын хувьд хүүхэд, уламжлалт, эх барих эмэгтэйчүүд, эхо оношлогоо,  сэргээн заслын чиглэлээр мэргэшсэн баг  үйлчилж байгаа ба 2018-2022 он хүртэл Магадлан итгэмжлэгдсэн.

     Жилд   1000 орчим түргэн тусламжийн дуудлаганд явж, 12000 гаруй  үзлэг хийж, 400 гаруй үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, мөн 60 гаруй жирэмсэн эхийг шинээр хяналтанд авч байгаа нь жирэмсний хяналтын хувь аймаг, улсын дунджаас өндөр байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх