ДУЛААН-УУЛ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Дулаан-Уул баг нь Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолоор хөдөөгийн 220 малчин өрхийг нэгтгэн 963 хүн амтайгаар байгуулагдсан.
Тус баг нь 57,7 мянган га газар нутагтай. Үүний 80% нь буюу 46,4 мянган га-г хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 10,0% буюу 5,6 мянган га газрыг тариалангийн талбай эзэлдэг.
Тус баг нь 311 малчин, мал бүхий өрхийн, 989 хүн амтай.
Нийт хүн амын 54,67% нь эмэгтэйчүүд 45,33% ийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Дулаан-Уул баг нь нийт 53623 тоо толгой малтай. Үүнд:
Газар тариалангийн чиглэлээр “Бүтлийн –Ундарга” ХХК, Талын нуур ХХК, Ойн санг гэрээгээр эзэмшиж буй 12 нөхөрлөл, 21 хоршоо, малчдын 2 бүлэг байгуулагдан чиг үүргийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх