Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”-д зааснаар хавсралтад дурдсан 21 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэнийг үүгээр мэдэгдэж байна.
Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу холбогдох тайлбар, саналаа нотлох баримтын хамт 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн дотор Жаргалант сумын ЗДТГ-т ирүүлнэ үү.
Дээрх хугацаанд үндэслэл бүхий тайлбар, санал ирүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдсэнд тооцож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдье."
Орхон аймаг Жаргалант сум хариуцсан Газрын даамал А.Батцэцэг
2025.11.17
Хүчингүй болгох газар эзэмших эрхийн жагсаалт
2. Сумын Засаг даргын 2014 оны 06 сарын 12-ны өдрийн А/104 захирамжаар Жаргалант сум, Улаантолгой баг, төмөр замын Улаантолгой өртөөний зүүн талд үйлдвэр үйлчилгээний газрын зориулалтаар “Эг Баян Хан “ ХХК-д олгосон 100120 м.кв газар
3. Сумын Засаг даргын 2023 оны 05 сарын 05-ны өдрийн А/104 захирамжаар Жаргалант сум, Дулаан-Уул баг, Нарангийн энгэрт мал эмнэлгийн үйлчилгээний цэгийн зориулалтаар Ганхуяг овогтой Хонгорт олгосон 49939 м.кв газар
4. Сумын Засаг даргын 2016 оны 05 сарын 17-ны өдрийн А/82 захирамжаар Жаргалант сум, Дулаан-Уул баг, Зүүн булагт хүүхдийн эмчилгээ, сувиллын газрын зориулалтаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд олгосон 32535 м.кв газар
5. Сумын Засаг даргын 2014 оны 05 сарын 12-ны өдрийн А/88 захирамжаар Жаргалант сум, Дулаан-Уул баг, Зүүн булгийн хөл, Залаатын ард мод үржүүлгийн газрын зориулалтаар Мягмар овогтой Долгорсүрэнд олгосон 15119 м.кв газар
6. Сумын Засаг даргын 2018оны 04 сарын 03-ны өдрийн А/35 захирамжаар Жаргалант сум, Улаан толгой баг, Тасагт фермерийн зориулалтаар “Итгэмжит гурвалжин” ХХК-д олгосон 11277 м.кв газар
7. Сумын Засаг даргын 2010 он 06 сарын 24-ний өдрийн 92 дугаар захирамжаар Жаргалант сум, Жаргалант баг, Хуучин сүүний аж ахуйн суурин дээр фермерийн зориулалтаар Сэрээтэрням овогтой Батсайханд олгосон 9171 м.кв газар
8. Сумын Засаг даргын 2010 оны 06 сарын 24-ний өдрийн 93 дугаар захирамжаар Жаргалант сум, Жаргалант баг, Хуучин сүүний аж ахуйн даршны суурин дээр үхрийн фермерийн зориулалтаар Магвансүрэн овогтой Ганзоригт олгосон 9125 м.кв газар
9. Сумын Засаг даргын 2012 оны 02 сарын 26-ны өдрийн 10 дугаар захирамжаар Жаргалант сум, Жаргалант баг, Хуучин сүүний аж ахуйн суурин дээр үхрийн фермерийн зориулалтаар “М сайхан сүү” ХХК-д олгосон 10000 м.кв газар
10. Сумын Засаг даргын 2012 оны 06 сарын 12-ны өдрийн 97 дугаар захирамжаар Жаргалант сум, Жаргалант баг, Хуучин фермийн суурин дээр фермерийн зориулалтаар Нанзад овогтой Баттөмөрт олгосон 10000 м.кв газар
11. Сумын Засаг даргын 2016 оны 10 сарын 03-ны өдрийн А/153 дугаар захирамжаар Жаргалант сум, Улаантолгой баг, Тасагт фермерийн зориулалтаар Сэрээтэрдагва овогтой Болормаад олгосон 10000 м.кв газар
12. Сумын Засаг даргын 2013 оны 06 сарын 10-ны өдрийн А/113 дугаар захирамжаар Жаргалант сум, Улаантолгой баг, Тасгийн гүүрний зүүн урд мод үржүүлгийн зориулалтаар “Мон Эрд Сан” ХХК-д олгосон 15262 м.кв газар
13. Сумын Засаг даргын 2012 оны 11 сарын 08-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар Жаргалант сум, Жаргалант багийн усан сангийн баруун талд фермерийн зориулалтаар Занданбал овогтой Цээсүрэнд олгосон 20976 м.кв газар
14. Сумын Засаг даргын 2015 оны 09 сарын 22-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Жаргалант сум, Улаантолгой баг, төв замын урд талд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар “Роял Блүүд” ХХК-д олгосон 90765 м.кв газар
15. Сумын Засаг даргын 2014 оны 07 сарын 09-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар Жаргалант сум, Улаантолгой баг, Зунрун ХХК-ийн зүүн талд фермерийн зориулалтаар Найдан овогтой Бат-Эрдэнэд олгосон 19591 м.кв газар
16. Сумын Засаг даргын 2015 оны 12 сарын 01-ний өдрийн А/138 дугаар захирамжаар Жаргалант сум, Дулаан-Уул баг, Согоотын баруун салаанд байрлах амралтын газрын зориулалтаар Хутгийн шанаа хоршоо олгосон 15000 м.кв газар
17. Сумын Засаг даргын 2012 оны 11 сарын 08-ны өдрийн А/151 дугаар захирамжаар Жаргалант сум, Дулаан-Уул баг, Онгоцотод талд байрлах амралтын газрын зориулалтаар олгосон Баасанхүү овогтой Бадамнасанд олгосон 90765 м.кв газар
18. Сумын Засаг даргын 2023 оны 02 сарын 17-ны өдрийн А/42 дугаар захирамжаар Жаргалант сум, Дулаан-Уул баг, Цагаан хустад амралтын газрын зориулалтаар Баатар овогтой Зоригтод олгосон 9995 м.кв газар
19. Сумын Засаг даргын 2015 оны 08 сарын 19-ны өдрийн А/112 дугаар захирамжаар Жаргалант сум, Дулаан-Уул баг, Дарстын аманд амралтын газрын зориулалтаар Бямбаа овогтой Цогт-Очирт олгосон 10047 м.кв газар
20. Сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн А/103 дугаар захирамжаар Жаргалант сум, Дулаан-Уул баг, Цагаан хустад жимс, жимсгэнэ тариалах зориулалттай Нямсамбуу овогтой Баясгаланд олгосон 16702 м.кв газар
21. Сумын Засаг даргын 2011 оны 06 сарын 14-ний өдрийн А/103 дугаар захирамжаар Жаргалант сум, Дулаан-Уул баг, Бумбан толгойн хойд талд авто засварын үйлчилгээний зориулалтаар Дамба овогтой Энхбатад олгосон 800 м.кв газар
22. Сумын Засаг даргын 2015 оны 09 сарын 22-ны өдрийн А/123 дугаар захирамжаар Жаргалант сум, Дулаан-Уул баг, Нарангийн энгэрт үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар Дорж овогтой Бат-Эрдэнэд олгосон 54120 м.кв газар
Сэтгэгдэл үлдээх