Санхүүгийн алба нь санхүүгийн төлөвлөлт, бүртгэл, хөрөнгө оруулалт, дотоод хяналтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол улсын хууль тогтоомж, Санхүү, эдийн засгийн төв байгууллагууд, Аймгийн ИТХ-ын болон сумын ИТХ-ын тогтоол, Аймаг, сумын Засаг даргын захирамж, ЗДТГ-ын даргын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий алба юм.
Зорилго: Монгол Улсын “Төсвийн тухай”, "Нягтлан бодох бүртгэлийн тухай", “Шилэн дансны тухай” хууль болон холбогдох хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлж, байгууллагын үндсэн үүрэг зорилтыг ханган биелүүлэх, төсөв төлөвлөх, сумын орлогын эх үүсвэрийг хуримтлуулах, хуваарилан зарцуулах, нягтлан бодох бүртгэлийн бодлогын хүрээнд санхүүгийн үйл ажиллагааг явуулах, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхэд оршино.
Үндсэн зорилт нь: Сумын болон ЗДТГ-ын санхүүгийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хангалт үйлчилгээг зохион байгуулахад оршино.
Санхүүгийн үйл ажиллагааны зорилт:
Санхүүгийн үйл ажиллагааг сайжруулж, төсвийн үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтанд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. Үүнд:
Санхүүгийн алба нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 326 дугаар Тогтоолоор баталсан Санхүүгийн албаны дарга бөгөөд ахлах нягтлан бодогч 1, татварын улсын байцаагч 1, төсөв, төрийн сангийн мэргэжилтэн 1, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн 1, нягтлан бодогч 4, нярав 1, нийт 9 хүний орон тооны бүтэцтэй ажилласан.
Тус албаны ажиллагсад нь боловсролын хувьд магистр 1, бакалаврын дээд боловсролтой 7, мэргэшсэн нягтлан бодогч 1 ажиллаж байгаа ба мэргэжлийн хувьд нягтлан бодогч-эдийн засагч 8, бусад мэргэжилтэй 1 байна.
Тус ЗДТГ-т ашиглагдаж буй үндсэн хөрөнгийг нэг бүрчлэн баркоджуулах, хөрөнгөнд бүртгэлээр болон биетээр тавих хяналтыг сайжруулах, хадгалалт, хамгаалалтын орчинг боловсронгуй болгох, ажилтан нэг бүрийн ашиглаж буй хөрөнгийг картжуулж гэрээ байгуулан ажиллах, үргүй зардлыг багасгах, хэмнэлттэй, үр дүнтэй ажиллахыг зорилт болгон дэвшүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх