3-р цэцэрлэг


Òóñ öýöýðëýгийн одоогийн барилга нь  1976 îíû 2 äóãààð ñàðд  Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байсан ММС “Орос-Монгол”-ын барилгын хамтарсан бригад барьж  хүлээлгэн өгсөнөөр ясли цэцэрлэгийн комбинат 5-р цэцэрлэг нэртэйгээр цэцэрлэгийн 4 бүлэг, яслийн 2 бүлэгтэй болж эрхлэгчээр нь С.Цэнд ажиллаж байв. 1992 оноос Жаргалт сумын болох үед 3-р цэцэрлэг нэртэй болсон. 1990 оны зах зээлийн нийгэмд шилжих үед хүүхэд цөөрч 4 бүлэгтэй болон ажиллаж байгаад 2002 оноос ДЗОУБ хөрөнгөөр 1 бүлгийг нэмж тохижуулж өгсөнөөр 5 бүлэгтэй, 2012 оноос 6 бүлэгтэй болж бүрэн хүчин чадлаараа  нийт 24 багш ажилтантай  2016 оны 02 дугаар сараас 26 багш ажилтантай бүрэн  бүрэлдэхүүнээрээ 26 багш ажилтантай 100% мэргэжлийн багшаар хангагдан тойргийн 178 хүүхдийг хүлээн авч СӨБ олгож байна. Ийнхүү Жаргалант сумын 3-р цэцэрлэгийн түүхийн алтан хуудас нээгдсээр 49 дэх жилийнхээ босгыг алхах гэж байна. Хэдийгээр цэцэрлэгийн нас залуу түүх нь богнихон хэдийч шинэ цагийн сэхээтэн, боловсрол, соёл, урлаг, спортын алдартануудыг төрүүлэн гаргах зорилго тавьж, баялаг арвин намтартай бахархам нэрлэх гавьяатай нэгэн хамт олон болон ажиллаж байна.

- Цэцэрлэгийн байршил: Орхон аймгийн Жаргалант сумын төв хэсэгт

“Жаргалант баг”-ийн харъяалалд

- Өмчийн хэлбэр: Төрийн

- Эдлэн газрын талбай: 5265м 2

- Хүчин чадал: 140 хүүхдийн

- Анги бүлгийн тоо: 6

- Нэг ангид хамрагдаж буй хүүхдийн тоо: 15-25

- Нийт ажиллагсад: 29, Үүнээс багш-8, Удирдах ажилтан-2, мэргэжлийн

зэрэгтэй -7, Үүнээс Тэргүүлэх зэрэгтэ-2, Заах аргач -5

- Хамран сургалтын хувь- 82-85%

 

 

Бидний “Эрхэм зорилго”

 

Хүүхэд хөгжих таатай орчинг бүрдүүлж

  • Өөртөө итгэлтэй
  • Бодит чадвартай
  • Бүтээлч сэтгэлтэй

       “Зөв-монгол” хүүхдийг төлөвшүүлнэ.

 

 

Бидний “Уриа”

 

  • Мэднэ гэсэн хүсэлтэй
  • Чадна гэсэн эрмэлзлэлтэй

                    

                                               “Хамт олон”

 

Бидний “зарчим”

 

Мэдлэгтэй – багш

Чадвартай – хүүхэд

Ёс зүйтэй – хамт олон

Найдвартай - байгууллага

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх