Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба


Соёмбо тэмдэг — Википедиа нэвтэрхий толь

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

   Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба нь хурлын хэвийн үйл ажиллагааг хангахад бүх талын туслалцаа үзүүлэх үндсэн үүрэгтэй бөгөөд хурлын нэрийн өмнөөс эрх зүйн харилцаанд оролцдог. Түүнчлэн хурлын бичиг хэрэг, аж ахуй, санхүүгийн асуудлыг дагнан хариуцахаас гадна сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болон зөвлөл, хороодын хурлын бэлтгэл, зохион байгуулалтыг ханган хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хяналт, шалгалт, судалгаа явуулахад хурлын нэрийн өмнөөс оролцдог байгууллага билээ.

Ажлын алба нь үндсэн 5 албан хаагчийн бүрэлдэхүүтэй. Үүнд:

  • ИТХ-ын дарга /Улс төр/ 
  • ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга /Төрийн захиргаа/ 
  • Багийн иргэдийн Нийтийн хурал, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн /Төрийн захиргаа/ 
  • Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах ажилтан /Төрийн үйлчилгээ/ 
  • Жолооч-нярав /Төрийн үйлчилгээ/ гэсэн үндсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ба сумын ЗДТГ-ын нягтлан нь хурлын албаны санхүүгийн үүргийг хавсран гүйцэтгэж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ АВАХ АЛБАН ХААГЧ:

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Ц.ГАНБАЯР

ХОЛБОО БАРИХ УТАС: 70397226

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх