Үйл ажиллагааны ил тод байдал


Image

ОРХОН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

Тариф батлах тухай

 

 

            Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан “Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал”-ыг тус тус үндэслэн Орхон аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

  1. “Жаргалант-Ус ДТС” ОНӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.
  2. Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
  3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн “Тариф батлах тухай” 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
  4. Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг “Жаргалант-Ус ДТС” ОНӨХК (Ж.Эрдэнэ-Очир)-д, Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ч.Мөнхзул)-д тус тус үүрэг болгосугай.
  5. Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ч.Мөнхзул)-д даалгасугай.

 

                       ДАРГА БӨГӨӨД ОРОН

                       ТООНЫ ГИШҮҮН                                                Ч.МӨНХЗУЛ

                        ГИШҮҮН                                                                М.АНХБАЯР

 

 

 

 

 

 

Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн

2023 оны.......дүгээр сарын .......-ны өдрийн

........дугаар тогтоолын хавсралт

 

 

“ЖАРГАЛАНТ-УС ДТС” ОНӨХК-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ

“Жаргалант-Ус ДТС” ОНӨХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф (НӨАТ-гүй)-ыг ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

 

Хэрэглэгчийн ангилал

Хэмжих нэгж

Тариф

/ НӨАТ-гүй /

1

Төсөвт байгууллагын халаалт

Төг/м3

2100

2

Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын халаалт

Төг/м3

2100

3

Орон сууцны халаалт

Төг/м2

500

 

 

 

--оОо--

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх