Эрхэм хүндэт Жаргалантчуудаа. Та бүхэндээ нар хур тэгширсэн дэлгэр зуны мэнд хүргэе.
Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас та бүхэндээ дараах тайлбар хүргүүлж байгааг хүлээн авна уу.
Жаргалантчуудын хувьд 2023 онд Улаантолгойн сангийн аж ахуй үүсгэн байгуулагдсаны түүхт 45 жилийн ой тохиож байгаа учир Үндэсний их баяр наадмаа 2023 оны 7 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр
Жаргалант сумын Засаг даргын Зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар баяр наадмын товыг тогтоосон.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3 дах заалтад онцгой нөхцөл байдлаас шалтгаалан энэ зүйлийн 5.2-т зааснаас өөр өдрүүдэд улс, аймаг,сумын баяр наадмыг тэмдэглэх бөгөөд улс ,аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно гэсний дагуу
Сумын Засаг даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн Орхон аймгийн Засаг даргад уламжилж 2023 оны 6сарын 13-ны өдрийн 01/1522 тоот албан бичгээр зөвшөөрөгдсөн.
Онцгой нөхцөл байдал гэж байгалийн аюулт үзэгдэл, хүн ,мал амьтны гоц халдварт өвчин гарсан болон бусад нөхцөл байдлаас улс, аймгийн онцгой байдлын газрын шийдвэрээр хөл хорио тогтоосон нөхцөлийг тодорхойлж байгаа учир бидний тов Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Амарсайханы 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ-2/434 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн хүрээнд өөрчлөгдөж сум баяр наадмаа хуульд заасан хугацаанд буюу 2023 оны 7 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд хийх болсныг үүгээр мэдэгдэж та бүхнээсээ хүлцэл өчье.
Нар хурайлсан зундаа дэнж хотойтол наадан цэнгэх үндэсний их баяр наадмаараа удахгүй уулзахын ерөөл өргөе.
Та бүхнийг хүндэтгэсэн : Жаргалант сумын ЗДТГ
Сэтгэгдэл үлдээх