Тамгын газар


                 Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Эрдэнэт хотыг Орхон аймаг болгон 2 сумтайгаар өөрчлөн зохион байгуулснаар Жаргалант сумын ЗДТГ-ын үйл ажиллагаа эхэлсэн.

                 Эдүгээ тус сумын Засаг даргын тамгын газарт  улс төрийн албан тушаалтан 5, төрийн захиргааны албан тушаалтан 16, төрийн үйлчилгээний албан тушаалтан 29, багийн ажлын алба 7, нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй  үйл ажиллагааг явуулж байна.

                 Тус ЗДТГ нь Хөдөө аж ахуй нь тасаг, Байгаль орчны хэсэг, Санхүүгийн алба болон татварын байцаагч, нийгмийн даатгалын байцаагч, Улсын бүртгэгч, нийгмийн халамжийн мэргэжилтэн нартай хамтран төр засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг оновчтой зохион байгуулж мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэж, сумын хөгжилд дэмжлэг үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

                 Удирдлагын баг:  Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр, Засаг даргын орлогч Л.Учрал ИТХ-ын дарга Ж. Алтантөгс, ЗДТГ-ын дарга Т.Энхжаргал, , Санхүү албаны дарга Ч.Буянаа,

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх