Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Нүүлгэн шилжүүлэх журам”, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах Улсын хяналтын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04/13 дугаар мэдэгдлийн дагуу Жаргалант суманд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр газар хөдлөлтийн гамшгийн аюулын талаар сургалт, сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагааг Онцгой байдлын газрын албан хаагч н. Борхүү, Жаргалант сумын Засаг даргын орлогч Л. Учрал Жаргалант сумын ЗДТГ-ын дарга Т. Энхжаргал, Сумын мэргэжлийн ангийн ахлагч Ж. Эрдэнэ-Очир, Байгаль орчны хяналтын улсын байцаагч М. Гантөмөр, Байгаль хамгаалагч Н. Бямбажин нар ерөнхий зохион байгуулалтаар хангаж ажилласан. Зарлан мэдээллийн эхний дохио дуугарснаас хойш 12 минутын дотор сумын аюулгүй талбайд бүрэн цугларсан. Нийт 9 байгууллагын 460 иргэн оролцсон.
Сэтгэгдэл үлдээх