Жаргалант сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Хяналт шалгалтыг зохион байгуулах тухай” А/342 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын албаны Хүнсний чанар, стандартын улсын байцаагч, Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч нартай хамтран суманд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүд болон нийтийн хоол үйлдвэрлэлийн газруудад 3 дугаар улирлын төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Уг ажлын хүрээнд хүнсний дэлгүүр-5, нийтийн хоол үйлдвэрлэл эрхэлж буй 2 газарт хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
Шалгалтаар хугацаа дууссан 16 нэр төрлийн 325000 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг хурааж, устгалд оруулахаар болсон байна.
Мөн илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар хугацаатай албан шаардлагыг хүргүүллээ. /угаалгын өрөөгүй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, мэргэжлийн үнэмлэхгүй г.м/
Сэтгэгдэл үлдээх