Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн “Аймгийн 2025 оны төсөв батлах тухай” 03/13, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн “Жаргалант сумын 2025 оны төсөв батлах тухай” 02/31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Тус сумын Жаргалант-Ус ДТС ОНӨХК-ны зуухнаас гарсан утааг 15квт 1460 эргэлттэй утаа сорогч мотор, имплетор мотор худалдан авахад шаардагдах хөрөнгийг гаргасугай.
2.Дээрх зардалд 8,630.000.00 (Найман сая зургаан зуун гучин мянга)-н төгрөгийг Засаг тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 2.2.13 дахь зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Н.Мядагмаад зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Т.Лхагвацэрэн үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх