Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр тушаалын хавсралт “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.5, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2024 оны төсөв батлах тухай” 17/04, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Жаргалант сумын 2024 оны төсөв батлах тухай” 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Монгол Улсын аварга малчин”-аар шалгарсан Дулаан Уул багийн малчин Раднаабазарын Батжаргал хүндэтгэлийн гэрийг Улаанбаатар хотоос тээвэрлэх зардлыг гаргасугай.
2.Дээрх зардалд шаардагдах 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Н.Мядагмаад зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Т.Лхагвацэрэнд үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх