Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, Биеийн тамир спортын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн “Аймгийн 2025 оны төсөв батлах тухай” 03/13, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн “Жаргалант сумын 2025 оны төсөв батлах тухай” 02/31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг угтан зохион байгуулах 4 төрөлт тэмцээн уралдаан зохион байгуулахад шаардагдах зардлыг гаргасугай.
2. Дээрх зардалд шаардагдах 5,000,000.00 (таван сая) төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн 2.2.14 дахь зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлаас гаргахыг нягтлан бодогч Н.Мядагмаад зөвшөөрсүгэй.
3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Т.Лхагвацэрэн үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх