Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийн 59 дүгээр зүйлийн 59.1.2; 59.1.3; 66.1; Сумын ИТХ-ын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05 тоот тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ
1.Тус суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “Малжуулах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн ахлагч: Т.Лхагвацэрэн Засаг даргын орлогч
Нарийн бичиг: Л.Алтангэрэл Засаг даргын Тамгын газар
(Хөдөө аж ахуйн тасгийн дарга)
Гишүүд: П.Барсболд Засаг даргын Тамгын газрын
(Улаантолгой багийн Засаг дарга)
Д.Төмөрчөдөр Засаг даргын Тамгын газрын
(Дулаан-Уул багийн Засаг дарга)
А.Нарандэлгэр Засаг даргын Тамгын газрын
(Жаргалант багийн зохион байгуулагч)
А.Отгонжаргал Засаг даргын тамгын газрын
(хууль эрх зүй, хяналт шинжилгээ
үнэлгээ хариуцсан мэргэжилтэн)
П.Эрдэнэжаргал (Засаг даргын Тамгын газрын Мал
эмнэлгийн Улсын байцаагч)
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, хөтөлбөрийн тайланг танилцуулахыг Засаг даргын орлогч Т.Лхагвацэрэн, Хөдөө аж ахуйн тасгийн дарга Л.Алтангэрэл нарт тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх