Захирамж


Тамхины тусгай зөвшөөрөл олгох тухай

         Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8 дугаар зүйл, 8.2.11.6, “Тамхины хяналтын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.9, “Улсын тэмдэгтийн тухай хууль”-ийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:      

        1.Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Их наран ганга” ХХК ирүүлсэн хүсэлтийг судлан үзэж тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаатай олгосугай.

        2.Холбогдох хууль тогтоомжийн дагуу тэмдэгтийн хураамж 100,000 (нэг зуун мянга) төгрөгийг тооцон орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхийг Санхүүгийн албаны дарга  Ч.Буянаад даалгасугай.

        3.“Тамхины хяналтын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж, тамхи ширхэглэн зарах, насанд хүрээгүй хүүхэд, сургуулийн сурагчдад тамхи худалдах, акц зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулах зэрэг хуулиар хориглосон зөрчил гаргахгүй ажиллахыг “Их наран ганга” ХХК захирал Х.Ганцэцэг, захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн А.Отгонжаргал нарт тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                            Л.УЧРАЛ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх