Биелэлт


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын

даргын 2020 оны 100 тоот тушаалын

 7 дугаар хавсралт

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН 2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТ

2025.06.13                                                                                                                                                                                                 Жаргалант сум

 

Д/д

Стратеги төлөвлөгөө болон үндэслэж байгаа бусад бодлогын баримт бичиг, хууль тогтоомж

Төсөв /сая.төгрөг/

 

Шалгуур үзүүлэлт

 

Суурь түвшин

 

Зорилтот түвшин

 

Хугацаа         /I-IV улирал/

Хүрсэн түвшин

буюу хэрэгжилт

/хүрээгүй бол тайлбар/

Гүйцэтгэлийн

хувь

Зорилго:1. Гэр бүлийн гишүүд болон хүн амын бүлгүүдийн  нийгмийн оролцоог хангана.

Зорилт: 1.1. Гэр бүлийн хөгжлийг дэмжсэн  сургалт нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  1.  

“Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг арга хэмжээ зохион байгуулах

/АТЖҮЧ 3.3.2, СЗДҮАХ 1.1.1.1/

ОНТ

 5.0

Хамрагдсан иргэдийн тоо

135

150

/II улирал/

“Бүх хайраа гэр бүлдээ” гэр бүлийн өдрийг  2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан. Өдөрлөгт Эгшиглэн соёлын төв, Хэмнэл соёлын төв, Хүүхэд залуучуудын театр, Музей, Хүүхэд гэрд бүл хөгжил хамгааллын газар, сумын Соёл  мэдээллийн төв үйлчилгээ үзүүлэн хамтран ажилласан. Гэр бүлийн гишүүдийн дунд 6 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж  давхардсан тоогоор 86 хүүхэд, 52 эцэг эх, асран хамгаалагч нар оролцсон байна. Өдөрлөг нь гэр бүлийн гишүүдийн харилцааг сайжруулах, хамтдаа цагийг бүтээлчээр өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн төдийгүй оролцогчдын сэтгэл ханамж өндөр байлаа.

Мөн орон нутгийн соёл, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа бэхжиж, иргэдэд соёлын олон талт үйлчилгээ үзүүлсэн нь нийгмийн эерэг уур амьсгалыг бүрдүүлэв.

 

  1.  

Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх

/АТЖҮЧ 3.3.2, АЗДҮАХ 2.1.1.2, СЗДҮАХ 1.1.1.1/

ОНТ

5.0

Шийдвэрлэлтийн хувь

85

90

/I- IV улирал/

Тус сумын хамтарсан баг 2025 оны эхний хагас жилийн байдлаар 11 удаа хуралдаж гэр  бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хүүхэд, гэр бүлд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх,  108 утасны дуудлага мэдээлэл, нийгмийн дэмжлэг  шаардлагатай гэр бүлд туслалцаа үзүүлэх асуудлыг  авч хэлэлцсэн. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу хамтарсан баг нөхцөл байдлын болон хүүхдийн эрсдэлийн үнэлгээг хийж 3 кейс нээж ажиллаж байна.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын тухай хуулийн  сургалт нөлөөллийн ажлыг 2 удаа зохион байгуулж 112 эцэг эх асран хамгаалагч хамрагдсан. Сумын цагдаагийн хэсэг, Ерөнхий боловсролын сургуулийн багштай хамтран эргүүл шалгалтын ажлыг 2 удаа зохион байгуулж  зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг авч ажилласан.

Архины хамааралтай 2 гэр бүлийн 5 хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхийг түр зогсоож хяналтад авч ажиллаж байна.

Архины хамааралтай 1 иргэнийг сэтгэц наркалогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж сургалтад хамруулсан. Бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээнд 32 хүүхэд, 17 эцэг эх асран хамгаалагчид хамрагдсан. Нийгмийн туслалцаа дэмжлэг шаардлагатай 15 хүүхэд, 8 гэр бүлд хоол хүнс, улирлын хувцас, эрүүл мэндийн үйлчилгээ, бусад зардалд 1,5 сая төгрөг зарцуулагдсан байна. Орхон аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас Хамтарсан багийн  гишүүдийг чадавхжуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх 2 удаагийн сургалтад хамтарсан багийн гишүүд  хамрагдсан байна.

 

  1.  

Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх

/АТЖҮЧ 3.3.2, СЗДҮАХ 1.1.1.1/

ОНТ

Сургалт уулзалтад хамруулсан эцэг эхийн тоо

150

200

/I- IV улирал/

“Надад хэлэх үг байна” хүүхдийн чуулганыг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Чуулганд 6-12 дугаар ангийн 50 төлөөлөгч хүүхэд оролцож, “Үе тэнгийн дээрэлхэлд”, “Унаач хүүхдийн эрх”, “Электрон тамхи хор уршиг” сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн чуулганаар хүүхдийн элч нарыг сонгосон.

“Уралдаанч хүүхэд-аюулгүй байдал” арга хэмжээ 2025 оны 03 дугаар сард зохион байгуулагдаж, сумаас 20 хүүхэд, 10 уяач оролцон өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн.

Үндэсний Их баяр наадам болохтой холбогдуулан хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах, осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор морины жүчээгээр явж зөвлөмж, зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллахаар төлөвлөсөн.

 

  1.  

Жендерийн хэвшмэл ойлголтыг иргэдэд сурталчлан  таниулах нөлөөллийн ажлыг зохион байгуулах

/АТЖҮЧ 3.3.2, АЗДҮАХ 4.1.1.3, СЗДҮАХ 1.1.1.4/

ОНТ

Хамтран ажилласан төрийн бус байгууллагын тоо

2

3

/I- IV улирал/

Орхон аймаг дахь Хүний эрхийн үндэсний комисстой хамтран 2025 оны 04 дүгээр сард төсвийн байгууллагын дарга, эрхлэгч, төрийн албан хаагчид болон иргэдэд зориулсан “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт 2 үе шаттай сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 116 иргэн хамрагдаж, хүний эрх, эрхийн асуудлын талаар зөвлөмж, мэдлэгийг эзэмшсэн.

 

  1.  

Залуучуудын салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажлыг эрчимжүүлэх

/АТЖҮЧ 3.3.2, АЗДҮАХ 2.1.1.4,  СЗДҮАХ 1.1.1.4/

ОНТ

Зохион байгуулсан үйл ажиллагааны тоо

2

3

/I- IV улирал/

Сумын залуучуудын салбар зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгууллаа. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймагт зохион байгуулагдсан “Залуучуудын хөгжил-оролцоо, өөрчлөлт” чуулганд сумын 17 залуучууд оролцож, санал хүсэлтээ хүргүүлсэн байна.

Мөн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хамгааллын газартай хамтран “Байгальд ээлтэй залуучуудын чуулган” уулзалтыг зохион байгуулж, аймаг, сумын нийт 80 залуучууд оролцлоо.

Түүнчлэн ахлах ангийн 58 сурагчдад “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулсан.

 

Зорилт: 1.2. Ахмад настанд зориулсан олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.

 

  1.  

Ахмад, залуучуудын ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах

/АЗДҮАХ 2.1.2, СЗДҮАХ 1.1.1.2/

ОНТ

20,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

30

100

/II-III улирал/

Тус сумын Ахмадын хөгжил хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн 19,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ахмад, залуучуудын ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах” ажлыг Ти Би Си капитал ХХК  гэрээний дагуу гүйцэтгэж байна. Уг тохижилтын ажлын хүрээнд ахмад настан, залуучууд, иргэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, амрах, ая тухтай орчинд байх нөхцөл бүрдэж байна. Цаашид иргэдийн идэвхтэй амьдралын хэв маягт эерэг нөлөө үзүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг болно.

 

  1.  

Ахмад настны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

/АЗДҮАХ 2.1.2, СЗДҮАХ 1.1.1.2/

ОНТ

41,6

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь

-

100

/I- IV улирал/

Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/26 дугаар тогтоолоор “Ахмадын хөгжил” хөтөлбөр баталсан.

2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд 4 үндсэн зорилт,  8 зүйл  заалт, 12  ажил хэрэгжүүлэхээр   41,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн болно. Гүйцэтгэл 70  хувьтай.

Хөтөлбөрийн хүрээнд ахмадын байгууллагад ухаалаг самбар суурилуулсан. Үүний үр дүнд ахмадуудад зориулсан сургалт, мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжийг илүү хүртээмжтэй, үр дүнтэй хүргэх боломж бүрдсэн.

Ахмад настнуудын дунд спортын олон төрөлт тэмцээн, уралдааныг амжилттай зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 97 ахмад хамрагдсан. Тэмцээн тус бүрээр эрэгтэй, эмэгтэй ангилалд 1-3-р байрт шалгарсан ахмадуудыг шагнаж урамшуулсан.

Цагаан сарын баярыг тохиолдуулан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, нийгмийн халамж, дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

Уг үйл ажиллагаануудын үр дүнд ахмадын байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, идэвх нэмэгдэж, ахмадуудад чиглэсэн сургалт, мэдээллийн чанар, хүртээмж сайжирсан бөгөөд ахмад настнуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж, тэдний нийгмийн оролцоог дэмжих суурь бэхэжсэн.

 

Зорилго: 2. Орон нутгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшинг бууруулна.

 

Зорилт: 2.1. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийн чадавх дээшилж, тогтвортой, өрсөлдөх чадвартай ажлын байрны хүрээ өргөжсөн байна

 

  1.  

Задгай худалдаа үйлчилгээний цэг байгуулах

(Цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ)

/АЗДҮАХ 2.2.1, СЗДҮАХ 1.2.1.1/

ОНТ

40,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 40,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Задгай худалдаа үйлчилгээний цэг байгуулах” ажлыг Очиртон ХХК гэрээний дагуу гүйцэтгэж байна. Энэхүү цэг байгуулагдсанаар цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэргийг худалдаалах боломжтой орчин бүрдэж, худалдаа, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, орон нутгийн иргэдийн орлогыг дэмжих нөхцөл хангагдаж байна.

 

  1.  

Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийг сайжруулан жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжин ажлын байр нэмэгдүүлэх

/АЗДҮАХ 2.2.1., СЗДҮАХ 1.2.1.1/

ХХС

Зээл олгосон хоршоо/ажлын байрны тоо

1/32

2/40

/I- IV улирал/

Хоршоог хөгжүүлэх сангийн төслийн сонгон шалгаруулалт 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан. Уг сонгон шалгаруулалтаар мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Үлэмж төгс төгөлдөр” хоршооны 100,0 сая төгрөгийн төсөл дэмжигдсэн бөгөөд үүний үр дүнд нийт 15 ажлын байр шинээр бий болсон.

2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 10 зээлдэгчийн 282.2 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс:

  • Хэвийн ангилалтай зээлдэгч 9, нийт 280,5 сая төгрөгийн үлдэгдэлтэй,
  • Найдваргүй ангилалтай зээлдэгч 2, нийт 1,7 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

  1.  

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадамжид суурилсан ажиллах хүчнийг бэлтгэх богино болон урт  хугацааны сургалтад хамруулах

/АЗДҮАХ 2.2.1.3, СЗДҮАХ 1.2.1.3/

ХЭДС

Мэргэжлийн сургалтад хамрагдсан иргэдийн тоо

 

10

12

/III-IV улирал/

Хүлээгдэж байна.

 

  1.  

Өрхийн үйлдвэр эрхлэгчдийг санхүүгийн дэмжлэг хөнгөлөлттэй зээлд хамруулах

/АЗДҮАХ 2.2.1.2, СЗДҮАХ 1.2.1.4/

ХЭДС

Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн тоо

11

12

/I-II улирал

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр арга хэмжээний хүрээнд Ажлын байрны эргэн төлөгдөх нөхцөлтэй хүүгүй, 36 сарын  хугацаатай санхүүгийн дэмжлэгт 2 иргэн, тус бүр 10,0 (арван сая) төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны 50 хувийн эргэн төлөлттэй 36 сарын санхүүгийн дэмжлэгт 1 иргэн хамрагдаж 10,0 (арван сая)  төгрөгийн санхүүжилт тус тус авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Нийт 3 иргэн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамрагдсан байна.

 

  1.  

Шинээр бий болсон болон байнгын ажлын байрны сул орон тооны мэдээллийг ажил олгогчоос авч иргэдийг зуучлан холбож ажилтай орлоготой болгох

/АЗДҮАХ 2.2.1.4, СЗДҮАХ 1.2.1.1, 1.2.1.5/

ХЭДС

Түр болон байнгын ажлын байранд зуучлагдсан иргэдийн тоо

107

117

/I- IV улирал/

Тус суманд шинэ ажлын байранд 8 иргэн, түр ажлын байранд 70 иргэн, ажил олоход хүндрэлтэй болон ажилгүй  5 иргэнд хөдөлмөр эрхлэх чадварын үнэлгээ хийж хувийн төлөвлөгөө боловсруулан ажилласан.

 

  1.  

Зорилтот бүлгийн иргэдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний, ахмад настны тухай хууль болон холбогдох бусад хууль журмын дагуу нийгмийн халамжийн үйлчилгээг шуурхай үр дүнтэй үзүүлэх

/АЗДҮАХ 2.2.1.6, СЗДҮАХ 1.2.1.6/

 

Нийгмийн халамжийн сан

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо

Тэтгэвэр 70

 тэтгэмж -627

Хөнгөлөлт тусламж 418

Тэтгэвэр 75

Тэтгэмж 630

Тусламж 420

/I- IV улирал/

2025 оны эхний хагас жилийн байдлаар тус сумын иргэдэд нийгмийн халамжийн 10 багц үйлчилгээг хүргэж байна. Үүнд:

Нийгмийн халамжийн тэтгэвэр

Нийт 72 иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр (22,7 сая төгрөг) авч байна. Үүнээс:

  • Ахмад настны тэтгэвэрт 15 иргэн,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрт 44 иргэн,
  • 18 хүртэлх насны тэжээгчээ алдсан хүүхдийн тэтгэвэрт 13 иргэн байна.

Асаргааны тэтгэмж

Нийт 58 иргэн асаргааны тэтгэмж авч байна. Үүнд:

  • Ахмад настныг асарч байгаа иргэд 46,
  • Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийг асарч буй иргэд 8,
  • Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авч асарч байгаа 4 иргэн байна.

Амьжиргаа дэмжих тэтгэмж

Нийт 75 иргэн хамрагдаж байна. Үүнд:

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд 21,

Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдүүд 8,

Байнгын асаргаа шаардлагатай 46  ахмад настнууд байна.

Мөн 2025 онд хугацаанд сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар нийт 12 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Онцгой тохиолдлын тэтгэмж

Гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон, амьдрах боломжгүй 2 иргэн тус бүрд 2,0 сая төгрөгийн тэтгэмж олгогдсон.

Алдарт эхийн одон

  • Алдарт эхийн I зэргийн одонгоор 3 эх,
  • Алдарт эхийн II зэргийн одонгоор  6 эх шинээр бүртгэгдэж, холбогдох халамжийн үйлчилгээнд хамрагдсан.

Насны хишиг

65–69 насны 112 ахмад 5,6 сая төгрөг,

70–79 насны 114 ахмад 9,1 сая төгрөг,

80–89 насны 34 ахмад 5,1 сая төгрөг,

90 ба түүнээс дээш насны 2 ахмад 500.0 мянган төгрөг, нийт 20,3 сая төгрөгийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, тусламж

  • Амралт сувиллын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр 8 ахмад,
  • Хиймэл шүд, протезын хөнгөлөлт 5 ахмад хамрагдсан байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж

Нийгмийн халамжийн нэгдсэн системд бүртгэлтэй 0–18 насны 1065 хүүхэд тэтгэмж авч байгаа бөгөөд 2025 онд шинээр 12 хүүхэд бүртгэгдсэн байна.

Нийгмийн халамжийн тухай болон холбогдох хууль дагуу нийт 1292 иргэнд хүрч 100 хувь хамруулж ажилласан байна.

 

Зорилго: 3.  Нийтийн биеийн тамир, спортоор  хичээллэгчдийг дэмжиж, хүн амын эрүүл, идэвхтэй  амьдралын хэв маягийг хэвшүүлнэ.

 

Зорилт: 3.1. Спортоор хичээллэгчдийг нэмэгдүүлнэ.

 

  1.  

Олон нийтийг хамруулсан спортын тэмцээн уралдаан зохион байгуулж, секц дугуйланг дэмжих

/АЗДҮАХ 2.3.1.2, СЗДҮАХ 1.3.1.1, 1.3.1.2/

ОНТ

80,0

Зохион байгуулсан биеийн тамир, спортын арга хэмжээний тоо

2

3

/I- IV улирал/

2025 оны хагас жилийн байдлаар олон нийтийг хамарсан олон төрөлт тэмцээн уралдааныг 4 удаа зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 1047 иргэн оролцсон байна. 

Засаг даргын Тамгын газрын харьяа спорт заал болон Ерөнхий боловсролын сургуульд нийт 5 төрлийн секц, дугуйлан тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрт 250 гаруй хүүхэд хамрагдаж, энэ нь тухайн сургуулийн нийт суралцагчдын 50,5 хувийг эзэлж байна.

Спортын материаллаг баазыг бэхжүүлэх хүрээнд Спорт заал болон Ахмад, залуучуудын ордонд зориулалтын гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисний цохиур, дартс зэрэг спортын хэрэгслүүдийг 3,3 сая төгрөгийн санхүүжилтээр нийлүүлсэн. Мөн спорт заалаар сар бүр тогтмол үйлчлүүлдэг 100 хүүхэд, 50 насанд хүрэгч иргэн спортын зориулалтын хэрэгслээр хангагдаж, эрүүл чийрэг амьдралын хэв маягийг дэмжих нөхцөл сайжирсан байна.

 

  1.  

Өвлийн спортыг дэмжиж мөсөн талбай бий болгож, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангах

/АЗДҮАХ 2.3.1.3, СЗДҮАХ 1.3.1.3/

ОНТ

70,0

Мөсөн талбай/хэрэглэгдэхүүний тоо

-

1/20

/I, IV улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 15,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өвлийн спортыг дэмжих зорилгоор том хүний тэшүүр 40 ширхэг, хүүхдийн тэшүүр 50 ширхгийг тус тус нийлүүлэгдсэн бөгөөд Соёл, мэдээллийн төвийн гадна талбайд мөсөн тэшүүрийн талбай засаж, өдөрт дунджаар 35-40 хүүхэд тогтмол үйлчлүүлэн чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлсэн. Мөн гадаа зориулалтын Хоккейн талбайн стандартын хашлага 20,0 сая төгрөгөөр нийлүүлэгдсэн.

 

Зорилго: 4.  Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.

 

Зорилт: 4.1. Суралцах таатай орчин, бүрдэж, хүүхдийн хөгжил хангагдана.

 

  1.  

“Боловсрол”  хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

/АЗДҮАХ 2.4.1.2, АЗДҮАХ 2.4.1.7, СЗДҮАХ 1.4.1.1/

ОНХС 441,7

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь

97.5

100

/I- IV улирал/

Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/25 дугаар тогтоолоор “Боловсрол” хөтөлбөрийг шинэчлэн баталсан.

2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд 3 үндсэн зорилт, 13 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нийт 441.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөгдсөн. 2025 оны хагас жилийн байдлаар гүйцэтгэл 70,0 хувийн биелэлттэй байна.

Дараах томоохон ажлууд хийгдсэн байна.

-Дотуур байрны сурагчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 45,0 сая төгрөгийн өртөг бүхий хөнжил, гудас, цагаан хэрэглэлийг  нийлүүлсэн.

Цэцэрлэгт 23,9 төгрөгийн хөрөнгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ор, 30 ширхэг ширээ, 150 ширхэг сандал, А3 принтер 1 ширхэг нийлүүлэгдэж сургалт үйл ажиллагаанд ашиглаж байна.

 

  1.  

ЕБС-ийн инженерийн босоо хэвтээ шугам солих

/АЗДҮАХ 2.4.1.2, СЗДҮАХ 1.4.1.1/

ОНХС 350,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Боловсрол хөтөлбөрийн хүрээнд тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Ерөнхий боловсролын сургуулийн инженерийн босоо хэвтээ шугам солих” ажил хийгдэхээр 350,0 сая төгрөг батлагдсан. Зураг, төсөв хүлээгдэж байна. Уг ажил хийгдсэнээр сургуулийн инженерийн шугам сүлжээний найдвартай байдал сайжирч, ус, цахилгаан, дулааны хангамж тогтвортой болсноор сурагчдын сурах орчин сайжрах, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 

  1.  

Мэдээлэл зүйн танхимд их засвар хийх, тоног төхөөрөмжөөр хангах

/АЗДҮАХ 2.4.1.2, СЗДҮАХ 1.4.1.1/

ОНХС 150,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Боловсрол хөтөлбөрийн хүрээнд тус сумын Орон нутгийн хөгжлийн 74,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Мэдээлэл зүйн танхимд их засвар хийх” ажлыг Очиртон ХХК гүйцэтгэсэн. Мөн 41,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шаардлагатай тоног төхөөрөмжийг Би Си Ти ХХК нийлүүлсэн. Уг ажлын үр дүнд мэдээлэл зүйн танхим орчин үеийн шаардлага хангасан, ашиглахад тохиромжтой, дэвшилтэт техник хэрэгслээр хангагдсанаар сурагчид, багш нар сургалт, судалгаа, мэдээллийн технологийн үйл ажиллагаагаа илүү үр бүтээлтэй явуулах нөхцөл бүрдлээ.

100%

  1.  

Цэцэрлэгийн бохирын шугам солих, урсгал засвар хийх

/АЗДҮАХ 2.4.1.2, СЗДҮАХ 1.4.1.1/

ОНХС 187,9

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Боловсрол хөтөлбөрийн хүрээнд тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 187,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цэцэрлэгийн бохирын шугам солих, урсгал засвар хийх” ажлыг Тааффейт ХХК гүйцэтгэж байна. Уг ажил хийгдсэнээр цэцэрлэгийн бохир усны систем сайжирч, эрүүл ахуйн нөхцөл бүрдэн хүүхэд багачуудад тохиромжтой, аюулгүй орчин бий болохоор байна. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах юм.

 

  1.  

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад “Мэргэжилээ хэрхэн сонгох вэ?” арга хэмжээг зохион байгуулах

/АЗДҮАХ 2.4.1.8, СЗДҮАХ 1.4.1.2/

ОНТ

5,0

Арга хэмжээнд хамрагдах сурагчдын хувь

100

100

/III  улирал/

Хүлээгдэж байна. 2025 оны 09 дүгээр сард зохион байгуулагдана.

 

 

  1.  

“Design skool” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

/АЗДҮАХ 2.4.1.3, СЗДҮАХ 1.4.1.2/

ОНТ

20.0

Сургалтад хамрагдсан хүүхдийн тоо

20

40

/II-III улирал/

Боловсрол хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ “DESIGN SKOOL” сургалтын байгууллагатай хамтран 20.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “DIGITAL ART, INTERIOR DESIGN” чиглэлээр логик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой сургалтад 2024-2025 оны хичээлийн жилд нийт 18 сурагч хамрагдаж амжилттай төгссөн.

Төгсөлтийн арга хэмжээний үеэр сурагчид 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бүтээлүүдээ сум, орон нутгийн удирдлагуудад танилцуулсан бөгөөд энэхүү сургалтаар дамжуулан өөрсдийн авьяас чадвараа нээж, цаашид энэ чиглэлээр мэргэжлийн түвшинд хөгжих хүсэл эрмэлзэлтэй болж байгаагаа илэрхийлсэн нь уг хөтөлбөрийн үр өгөөжийг харуулж байна. Суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, ур чадвар хөгжихийн зэрэгцээ мэдээллийн технологид суурилсан шинэ хандлагыг боловсролын орчинд амжилттай нутагшуулж чадлаа.

 

  1.  

Дотуур байрнаас ЕБС-ийн үүд хүртэл явган зам хийх

/АЗДҮАХ 2.4.1.2, СЗДҮАХ 1.4.1.2/

ОНХС

45.0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 44,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Дотуур байрнаас ЕБС-ийн үүд хүртэл явган зам хийх” ажлыг Эрхэт бүтээл констракшн ХХК гүйцэтгэж байна. Уг явган зам ашиглалтад орсноор сурагчид, багш ажилчид аюулгүй, тав тухтай орчинд сургуулийн үүдэнд зорчих боломжтой болж, явган хүний хөдөлгөөний нөхцөл сайжирна. Мөн цаг агаарын нөхцөлд илүү тэсвэртэй, цэвэрхэн замтай болох нь иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж, сургуулийн орчны аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

Зорилго: 5. Сумын хэмжээнд хүн амын дундах өвчлөл, нас баралт буурсан байна.

 

Зорилт: 5.1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавх бэхжиж, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулсан байна.

 

  1.  

“Эрүүл Жаргалантчууд” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

/АЗДҮАХ 2.5.1.2, СЗДҮАХ 1.5.1.2/

ОНХС

61,5

Төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь

91.6

100

/I-IV улирал/

Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/24 дүгээр тогтоолоор “Эрүүл-Жаргалантчууд” хөтөлбөрийг шинэчлэн баталсан.

2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд 4 үндсэн зорилт, 12 үйл ажиллагаанд 61,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн. Гүйцэтгэл 82,5 хувьтай. Дараах томоохон ажлууд хийгдсэн байна.

-Лабораторийн чадавхыг бэхжүүлэх хүрээнд 19,5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлж, иммунологийн аппарат, холестерины хэмжигч, цусны болон биохимийн урвалж зэргээр хангагдаж иргэдэд үзүүлэх лабораторийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай, оношилгооны түвшинд үзүүлэх боломж бүрдээд байна.

-Мөн 16,0 сая төгрөгөөр Поток, хэт авианы эмчилгээний аппарат, искра-1 аппарат, өвдөгний үе, нүдний толгой, хэвлийн хэсэгчилсэн эмчилгээнд ашиглах аппарат, тоног төхөөрөмж нийлүүлэгдэж физик эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, иргэд орон нутагтаа чанартай, төрөлжсөн эмчилгээ, үйлчилгээ авах боломж бүрдсэн. Энэ нь ялангуяа ахмад настан, хөдөлгөөн хязгаарлагдмал иргэдэд эмчилгээний хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байна.

-Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 16,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн, хүүхдийн үзлэгт зориулсан тусгай өрөө тасалгааг тохижуулж, 0-18 насны хүүхдийн эрт илрүүлэг, үзлэгийг зориулалтын тав тухтай орчинд хийх боломж бүрдсэн. Мөн нярай хүүхдийн амин үзүүлэлтийг хянах шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан нь үзлэг, оношилгооны чанарыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү үр дүнтэй, хүртээмжтэй болох нөхцөлийг бүрдүүлж байна.

Түүнчлэн нялх хүүхэдтэй ээжүүдийн хэрэгцээнд нийцсэн тохилог орчныг бүрдүүлж, хүүхдээ үзүүлэх, дархлаажуулалтад хамруулах үедээ хөхүүлэх боломжтой нөхцөлөөр хангагдсан нь иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлсэн чухал дэвшил боллоо.

 

 

 

  1.  

Иргэдийн дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах.

/АТЖҮЧ 2.2.2, АЗДҮАХ 2.5.1.1, СЗДҮАХ 1.5.1.1/

-

Үзлэгт хамрагдсан иргэдийн тоо

36.3

41

/I-IV улирал/

Иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд дараах ажлууд хийгдсэн байна.

Гурван сайдын хамтарсан эрт илрүүлэг үзлэг зохион байгуулагдаж Жаргалант Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн 35 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг, нүд, шүдний үзлэг тус тус хийгдсэн. 

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нартай хамтран зорилтот бүлгийн иргэдэд уушгины рентген эрт илрүүлэг үзлэгийг 1 удаа зохион байгуулж нийт 42 иргэн хамрагдсан. Үзлэгээр уушгины өөрчлөлттэй илэрсэн 5 иргэнд сорил тавьж, далд халдвар илрээгүй, цаашид дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх зөвлөгөө зөвлөмж өгсөн .

Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэх зорилгоор эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Арга хэмжээг Сумын Соёл, мэдээллийн төвд зохион байгуулж, дараах 6 төрлийн өртөөг ажиллуулсан. Үүнд:

  • Зүрх судас, дотрын эмчийн зөвлөгөөний өртөө,
  • Хоол зүйч, хөдөлгөөн засалчийн зөвлөгөөний өртөө,
  • Буруу зуршлаас татгалзах өртөө,
  • Сэтгэл зүйчийн зөвлөгөөний өртөө,
  • Амны хөндийн эрүүл мэндийн өртөө,
  • Орчны эрүүл мэндийн мэдээллийн өртөө тус тус үзлэг хийж нийт насанд хүрэгчид 101 хүн, цэцэрлэгийн насны 60 хүүхэд, Ерөнхий боловсролын сургуулийн 124 хүүхэд хамрагдсан.

Үзлэгээр амьсгалын замын өвчлөл 23, бие бялдрын хөгжлийн саатал 6, таргалалт 2, Д амин дэмийн дутагдал 2, бамбай булчирхайн үрэвсэл 1, анхдагч даралт ихсэлт 2, гастродуоденит 1, артрит 1 тус тус илэрч дараагийн шатлалын эмнэлэгт үзлэг шинжилгээнд хамрагдах зөвлөгөөг өгсөн.

 

  1.  

Жирэмсний хяналтыг сайжруулах

/АЗДҮАХ 2.5.1.1, СЗДҮАХ 1.5.1.1, АТЖҮЧ 2.2.2, 2.2.5, АХТ 2.2.1.4/

-

Жирэмсний эхний 3 сард хяналтад орсон эхийн эдлэх хувь

92.1

95

/I-IV улирал/

Нийт 13 жирэмсэн эх (шинээр 12, шилжиж ирсэн 1)-ийг хяналтад авч, давхардсан тоогоор 88 удаа Эрүүл мэндийн сайдын 383 дугаар тушаалын дагуу хянаж байна. Жирэмсэн эхчүүдэд фолийн хүчил, төмрийн болон кальцийн бэлдмэл, витамин D, Элевит зэрэг нэмэлтүүдийг хэрэглэхийг зөвлөмж болгон ажиллаж байна.

 

Зорилго: 6.  Дэд бүтцийн  хүртээмж,  найдвартай ажиллагаа нэмэгдэнэ.

 

Зорилт: 6.1. Сумын хэмжээний эрчим хүч,  инженерийн шугам сүлжээг үе шаттай шинэчилнэ.

 

  1.  

Орон сууцуудыг хэрэглээний халуун усанд холбох ажлыг үргэлжлүүлэх

/АЗДҮАХ 3.3.1.1, СЗДҮАХ 2.1.1.1/

ОНХС 450,0

Өрхийн тоо

68

өрх

192 өрх

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Орон сууцуудыг хэрэглээний халуун усанд холбох ажлыг үргэлжлүүлэх” ажил хийгдэхээр 450,0 сая төгрөг батлагдсан. Зураг, төсөв хүлээгдэж байна. Уг ажил хийгдсэнээр оршин суугчдын ахуйн хэрэглээний нөхцөлийг сайжруулах, халуун усаар тогтвортой хангагдах нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

  1.  

Орон сууцнуудын бохирын шугам хоолойг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх

/АЗДҮАХ 3.3.1.1, СЗДҮАХ 2.1.1.1/

ОНХС

65,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

1978 оноос хойш шинэчлэл хийгээгүй

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Орон сууцуудын бохирын шугам хоолойг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх” ажил хийгдэхээр 65,0 сая төгрөг батлагдсан. Зураг, төсөв хүлээгдэж байна. Уг ажлын хэрэгжилт нь бохир усны системийн найдвартай ажиллагааг хангах, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

  1.  

Улаантолгой багийн зүүн талын үерийн даланг үргэлжлүүлэн хийх

/АЗДҮАХ 3.3.1.2, СЗДҮАХ 2.1.1.2/

ОНТ

240,4

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 233.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багийн зүүн талын үерийн даланг үргэлжлүүлэн хийх” ажлыг Билэгт төгс гуард ХХК гэрээний дагуу гүйцэтгэж байна. Энэхүү ажил хийгдсэнээр шар усны үерт автдаг байсан Тариаланчдын гудамжны 32 өрхийн айл өрхийн амьдрах орчин сайжирч, иргэдийн аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх, эрсдэлээс сэргийлэх нөхцөл бүрдсэн. Мөн хөрсний ус чийг, хөрөнгө оруулалтын үр ашгийг хамгаалах, хохирлын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

 

  1.  

Сумын төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх

/АЗДҮАХ 3.3.1.3, СЗДҮАХ 2.1.1.3/

ОНХС 3,500.0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Сумын төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх” ажлыг хэрэгжүүлэхээр 3,500.0 сая төгрөгийн санхүүжилт батлагдсан. Гэвч одоогийн байдлаар тендерийн үйл явц зогссон байна.

Цаашид уг ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр сумын ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг стандартад нийцүүлэн цэвэрлэх нөхцөл бүрдэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжрах юм.

 

  1.  

Гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх

/Жаргалант, Улаантолгой баг/

/СЗДҮАХ 2.1.1.4

ОНХС

80,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн  80,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх /Жаргалант, Улаантолгой баг/” ажлыг “Анд-Энерги” ХХК гүйцэтгэж байна. Уг ажил хэрэгжсэнээр оройн цагаар иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл сайжирч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эд хөрөнгийн хамгаалалт нэмэгдэх зэрэг нийгмийн эерэг үр нөлөө гарах юм.

 

  1.  

Цэвэр усны төв гүний худгийн цахилгааны шонг шинэчлэх

/АЗДҮАХ 3.3.1.4, СЗДҮАХ 2.1.1.4/

ОНТ

50,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 40,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цэвэр усны төв гүний худгийн цахилгааны шонг шинэчлэх” ажлыг Арвилах ХХК гэрээний дагуу гүйцэтгэж байна. Уг ажил нь цэвэр усны хангамжийн найдвартай ажиллагааг хангах, цахилгаан тасалдал, аюулгүй ажиллагааны эрсдэлийг бууруулах зорилготой бөгөөд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжрах ач холбогдолтой юм.

 

  1.  

Жаргалант багийн Үйлдвэрийн хорооллын айл өрхүүдэд 0,4кв-ын шугам шинээр татах

/АЗДҮАХ 3.3.1.4, СЗДҮАХ 2.1.1.4/

ОНХС

60,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 48,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жаргалант багийн Үйлдвэрийн хорооллын айл өрхүүдэд 0,4кв-ын шугам шинээр татах” ажлыг Арвилах ХХК гэрээний дагуу гүйцэтгэж байна. Уг ажил хэрэгжиж дууссанаар айл өрхүүдийн цахилгаан хангамж сайжирч, цахилгаан хэрэглээний найдвартай байдал дээшлэх юм.

 

  1.  

Улаантолгой багийн чацарганын талбайд тог тавих

/АЗДҮАХ 3.3.1.4, СЗДҮАХ 2.1.1.4/

ОНХС

50,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багийн чацарганын талбайд тог тавих” ажил хийгдэхээр 50,0 сая төгрөг батлагдсан. тендер зарласан боловч оролцогч оролцоогүйгээс ажил эхлээгүй байна.

 

  1.  

Жаргалант багийн нийтийн халуун усны байрыг засварлах

/СЗДҮАХ 2.1.1.5/

ОНХС

116,1

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 112,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багийн нийтийн халуун усны байрыг засварлах” ажлыг Соотон чоно ХХК гэрээний дагуу гүйцэтгэж байна. Уг засварын үр дүнд халуун усны байрны ашиглалтын нөхцөл сайжирч, иргэд илүү тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

 

  1.  

Улаантолгой багийн нийтийн халуун усны байрыг засварлах

/СЗДҮАХ 2.1.1.5/

ОНХС

60,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 58,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багийн нийтийн халуун усны байрыг засварлах” ажлыг Очиртон ХХК гэрээний дагуу гүйцэтгэж байна. Уг засварын үр дүнд халуун усны байрны ашиглалтын нөхцөл сайжирч, иргэд илүү тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

 

  1.  

Жаргалант багийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор барилгын фасад хийх

/СЗДҮАХ 2.1.1.5/

ОНХС

866,1

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Жаргалант багийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор барилгын фасад хийх” ажил хийгдэхээр 866,1 сая төгрөг батлагдсан. Уг ажил хийгдсэнээр дотоод орчны дулааныг хадгалах чадвар эрс сайжрах бөгөөд өвлийн улиралд дулаан алдалт мэдэгдэхүйц буурч, дулааны хэрэглээ багасна.

 

  1.  

Жаргалант багийн орон сууцны орцыг засварлах

/СЗДҮАХ 2.1.1.5/

ОНХС

250,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 239,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жаргалант багийн орон сууцны орцыг засварлах” ажлыг Билэгт төгс гуард ХХК гүйцэтгэж байна. Уг ажил хийгдсэнээр орон сууцны оршин суугчдын аюулгүй, цэвэр, тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэж, орцны хийц, бүтээцийн эвдрэл гэмтэл арилж, хог хаягдал, бохирдлын асуудал буурах бөгөөд иргэдийн хамтын амьдрах орчны сэтгэл ханамж дээшилж, нийгмийн хариуцлага, оролцоо нэмэгдэх эерэг нөлөө үзүүлнэ.

 

  1.  

Хойд, урд хороололд шилэн кабель татах

/СЗДҮАХ 2.1.1.6/

ОНТ

70,0

Кабелд

холбогдохоор төлөвлөгдсөн өрхийн тоо

62.7

(378 өрх)

100

(602 өрх)

/II-III улирал/

Тус сумын хөрөнгө оруулалтын зардлаар “Хойд болон урд хороололд шилэн кабель татах” ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, уг ажилд шаардагдах хөрөнгө болох 70,0 сая төгрөг батлагдсан. Одоогийн байдлаар зураг, төсөв боловсруулах ажил хийгдэж байна. Энэхүү ажил хэрэгжсэнээр сумын иргэдийн цахим орчны хүртээмж сайжирч, интернэтийн хурд, найдвартай байдал нэмэгдэх боломж бүрдэнэ.

 

  1.  

Улаантолгой багт асфальтан зам тавих ажлыг үргэлжлүүлэх

/АЗДҮАХ 3.4.1.2, СЗДҮАХ 2.1.1.7/

ОНТ 2,498.9

Ажлын гүйцэтгэлийн хувиар

50

100

/II-III улирал/

Орон нутгийн хөгжлийн сангийн 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багт асфальтан зам тавих” ажлыг Бумбат даваа ХХК хийж гүйцэтгэж байна. Тус ажил хийгдсэнээр сумын өнгө үзэмж сайжирч, иргэдийн аюулгүй, таатай зорчих орчин бий болж, багийн дэд бүтэц хөгжих боломж бүрдэнэ.

 

  1.  

Улаантолгой багт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг үргэлжлүүлэх

/СЗДҮАХ 2.1.1.7/

ОНХС

549,8

Ажлын гүйцэтгэлийн хувиар

70

100

/II-III улирал/

Орон нутгийн хөгжлийн сангийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багт цэцэрлэгт хүрээлэн байгуулах” ажлыг Шинэ зууны Эрдэнэт ХХК хийж гүйцэтгэж байна.

Уг цэцэрлэгт хүрээлэнд стандартын хөл бөмбөгийн талбай, гүйлт, дугуйн зам, сагсны талбай, чийрэгжүүлэлтийн талбай, ногоон байгууламж, бага насны хүүхдэд зориулсан сүүдрэвчтэй элстэй тоглоомын талбай, хиймэл нуурын хүрхрээн дээгүүр 2 гүүр, терасс, бялдаржуулах төхөөрөмжтэй талбай, явган зам, хашаа, худалдааны зөөврийн сууц болон 2 модон сүүдрэвч зэрэг тохижилтууд хийгдэж байна.

Ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа бөгөөд цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор иргэд, ялангуяа багачууд, залуусын амралт, чөлөөт цагийг чанартай өнгөрүүлэх орчин бүрдэхээс гадна эрүүл мэнд, биеийн тамир спортыг дэмжих таатай нөхцөл бүрдэж байна. Иргэдийн амьдралын чанар сайжирч, ногоон байгууламжтай амрах, аюулгүй, тав тухтай орчинд цагийг өнгөрөөх боломжтой болж байна.

 

  1.  

Жаргалант багт Эрүүл мэндийн төвийн зүүн талаар явган зам хийх

/АЗДҮАХ 3.4.1.2, СЗДҮАХ 2.1.1.7/

ОНХС

20,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 20,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант багт Эрүүл мэндийн төвийн зүүн талаар явган зам хийгдсэн. Уг замыг хийснээр иргэдийн аюулгүй, тав тухтай орчинд алхах нөхцөл сайжирч, явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тохижилт, орчны өнгө үзэмж нэмэгдсэн эерэг үр дүн гарсан.

 

  1.  

Саравч барих (Суваргатай толгой, чийрэгжүүлэлтийн талбай, Айргийн хөндий)

/СЗДҮАХ 2.1.1.7/

ОНТ

 90,0

Саравчны тоо

0

3

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 90,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Суваргатай толгой, Чийрэгжүүлэлтийн талбай, Айргийн хөндий гэсэн 3 байршилд саравч барих ажлыг Шинэ зуун Эрдэнэт ХХК болон Мэргэн гүн ХХК-ууд гэрээний дагуу гүйцэтгэж байна. Энэхүү ажлын хүрээнд иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нар, борооны хамгаалалт бүхий тохилог орчныг бүрдүүлэх нөхцөл бүрдэж байна.

 

  1.  

Улаантолгой багийн сайжруулсан замыг хэсэгчлэн засварлах

/АЗДҮАХ 3.4.1.2, СЗДҮАХ 2.1.1.7/

ОНХС

80,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 79,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багийн сайжруулсан замыг хэсэгчлэн засварлах” ажлыг Эрхэм нөхөр ХХК гэрээний дагуу хийж гүйцэтгэж байна.

Хуучин намагтай, хөдөлгөөнд хүндрэл учруулдаг байсан замыг сайжруулсан хоёр мөрт зам болгон шинэчилснээр иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих боломж нэмэгдэж, өдөр тутмын амьдралын чанар, орчны хүртээмж, нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжрах нөхцөл бүрдсэн.

 

  1.  

Жаргалант угтах хаалгыг шинэчлэн засварлах

/АЗДҮАХ 3.4.1.2, СЗДҮАХ 2.1.1.7/

ОНТ

 80.0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын хөрөнгө оруулалтын зардлаар “Жаргалант угтах хаалгыг шинэчлэн засварлах” ажил хийгдэхээр 80,0 сая төгрөг батлагдсан. Зураг, төсөв хүлээгдэж байна. Уг ажил хийгдсэнээр сумын төвийн өнгө үзэмж сайжирч, иргэд, зочдод илүү тав тухтай, сэтгэл хөдөлгөм орчин бүрдэх юм.

 

  1.  

Улаантолгой багийн хүүхдийн тоглоомын талбайг засварлах

/СЗДҮАХ 2.1.1.7/

ОНХС

50,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын хөрөнгө оруулалтын зардлаар “Улаантолгой багийн хүүхдийн тоглоомын талбайг засварлах” ажил хийгдэхээр 50,0 сая төгрөг батлагдсан. Зураг, төсөв хүлээгдэж байна. Уг ажил бүрэн хэрэгжсэнээр хүүхэд багачуудын аюулгүй, цэвэр, тохилог орчинд тоглож наадах нөхцөл сайжрах бөгөөд ирээдүйн иргэдийн бие бялдар, сэтгэл зүйн хөгжилд эергээр нөлөөлөх, эцэг эхчүүдийн ая тухтай байдлыг дэмжсэн орчин бүрдэх юм.

 

Зорилго: 7.  Хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангана.

 

Зорилт: 7.1. Хүн амын хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулна.

 

  1.  

Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хяналт шалгалт зохион байгуулах

/АЗДҮАХ 3.5.1.1, СЗДҮАХ 2.2.1.1/

ОНТ

Төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо

4

4

/I- IV улирал/

Сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Хяналт, шалгалт зохион байгуулах тухай” А/61 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах ажлын хүрээнд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 7 хүнсний дэлгүүрт хяналт, шалгалт зохион байгуулан ажилласан.

Шалгалтын хүрээнд дараах чиглэлүүдээр хяналт тавьж ажилласан. Үүнд:

  • Хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц, хадгалах хугацаа, үнийн хөөргөдөл,
  • Гадна орчны камержуулалтын ашиглалт,
  • Агуулахын эрүүл ахуйн нөхцөл байдал,
  • Бараа бүтээгдэхүүний бүртгэл хөтлөлт,
  • Цэвэрлэгээ, үйлчилгээний байнгын байдал,
  • Хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг буцаалтаар солиулах зохицуулалт,
  • Худалдагч нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах,
  • Ажлын цагийн хуваарийг баталж ил тод байршуулсан байдал,
  • Бараа бүтээгдэхүүний хугацаанд тогтмол хяналт тавих зохион байгуулалт.

Шалгалтын үр дүнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, дээрх чиглэлээр сайжруулалт хийх талаар аж ахуйн нэгжүүдэд шаардлага, зөвлөмж хүргүүлсэн. Үүний үр дүнд зөрчлийн тоо буурч, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгдэх болсон бөгөөд хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол, саналын тоо буурсан үзүүлэлттэй байна.

Мөн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Стандартчилал, хэмжил зүйн газраас хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулсан. Тус өдөрлөгт сумын хүнсний худалдаа эрхлэгч 10 дэлгүүрийн төлөөлөл болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 4 иргэн, нийт 14 хүн хамрагдсан болно.

2-р улирлын хяналт шалгалтын ажлыг 2025 оны 06 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд зохион байгуулан ажиллана.

 

Зорилт: 7.2. Газар тариалангийн эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалангийн хүрсэн түвшинг тогтворжуулан хөгжүүлнэ.

  1.  

Улаантолгой багийн Мухар булангийн ногооны талбайн усалгааны далан барих

/АЗДҮАХ 3.5.1.2, СЗДҮАХ 2.2.1.1/

ОНХС 203,2

Ажлын гүйцэтгэлийн хувь

-

100

/II-III улирал/

Тус сумын “Жаргалантын ногоочид” хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн 203,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаантолгой багийн “Мухар булангийн ногооны талбайд усалгааны далан барих” ажлыг Хулдын бүлээн ХХК гэрээний дагуу гүйцэтгэж байна.

Уг ажил хийгдсэнээр 80 гаруй иргэний  90 га талбайн усалгааны нөхцөл сайжирч ургац нэмэгдэх боломж бүрдэнэ.

 

  1.  

Ногооны талбай  хашаажуулах

/Хар будааны хөндийн ногооны талбай/

/АЗДҮАХ 3.5.1.2, СЗДҮАХ 2.2.2.2/

ОНХС 210,0

Хашааны урт, хамрагдах өрх, талбайн хэмжээ

36-р точек, Бөөн бургасны голын арын ногооны талбайн хашаажуулалт  18.6км

Хашаажуулалтын урт  6км. 20 өрхийн 62 га талбай хамгаалагдана

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 189,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр Хар будааны хөндийн адгийн ногооны талбайг хашаажуулах ажлыг Шинэ зууны Эрдэнэт ХХК гэрээний дагуу гүйцэтгэж байна.

Уг талбай хашаажуулагдсанаар 20 гаруй  өрхийн 62 га талбайн хөрс болон ургац хамгаалагдаж тариалангийн газрын тогтвортой ашиглалт, ургацын чанар, үр өгөөжийг сайжруулах боломж бүрдэнэ.

 

  1.  

“Жаргалантын ногоочид хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлэх

/АЗДҮАХ 3.5.1.2, СЗДҮАХ 2.2.2.2/

ОНТ

592,5

Хөтөлбөр хэрэгжилтийн хувь

94.5

100

/II-III улирал/

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/25 тогтоолоор “Жаргалантын ногоочид” хөтөлбөр болон 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсан бөгөөд дараах ажлууд хийгдээд байна.

-Төлөвлөгөөний дагуу Хөрс бутлагч 1 ширхэг 14,0 сая төгрөгөөр, төрөл бүрийн үрсэлгээ суулгагч 1 ширхэг 32,0 сая төгрөгөөр, зиг заг борной 3 ширхгийг 2,1 сая төгрөгөөр тус тус  Нарлаг ган хүлэмж ХХК, Анжис 1 ширхэг 15,0 сая төгрөгөөр, зай хэмжигч дуран 1 ширхэг 0,5 сая төгрөгөөр тус тус Алтайнмоунтайн ХХК, өвс тэжээл хаман боогч 1 ширхэг 79,2 сая төгрөгөөр Урансархиа ХХК тус тус нийлүүлсэн.

-Агро үйлчилгээний техникээр 2025 оны 06 дугаар сарын 05-ны байдлаар өссөн дүнгээр 282 иргэний 240.8 га талбайд  үйлчилгээ үзүүлсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс үйлчлүүлсэн иргэний тоо 28 хувиар, талбайн хэмжээ 54 хувиар тус тус өссөн байна.

Сумын ахмадын хороо, аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газартай хамтран өндөр настан улсын аварга тариаланч Ч.Баяртогтохоос  ахмадын зөвлөх үйлчилгээг агро үйлчилгээнд гарч буй техникүүдийг хариуцсан албан хаагч нарт үзүүлж байгаа нь жолоодлогын ур чадвар нь дээшилж байна.

-Мөн хөтөлбөрийн хүрээнд үр сорт шинэчлэх ажлыг 79,1 сая төгрөгөөр Хөх сүмийн хишиг ХХК нийлүүлсэн бөгөөд төмс 10 га, шар лууван 17 га, манжин 17 га, хүрэн манжин 3 га, ногоон сонгино 0,5 га, байцай 5 га, хүлэмж 0,9 га тариалах боломжийг бүрдүүлсэн.

 

  1.  

Сумын төвийн уст цэгүүдийг ухаалаг системд холбох

/СЗДҮАХ 2.2.3.1/

ОНХС

80,0

Ухаалаг системд холбогдсон уст цэгийн тоо

2

5

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 80,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаантолгой багийн 1 болон Жаргалант багийн 3 худгийг ухаалаг системд холбох ажлыг Урансархиа ХХК болон Энхт Тех ХХК хийж гүйцэтгэсэн. Ухаалаг худагтай болсноор иргэд цаг хязгаарлалгүй, тасралтгүй цэвэр усны хэрэглээгээ хангах боломжтой болсон бөгөөд усны хэмнэлт, хяналт сайжирч, оршин суугчдын амьдралын чанар дээшилсэн байна. Мөн усны хэрэглээг илүү оновчтой зохицуулах боломж бүрдэж, иргэдийн тав тух, эрүүл ахуйн нөхцөл сайжирч байна.

100%

  1.  

Сумын өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх

/ХХААХҮС-тай байгуулсан гэрээ 1.1, СЗДҮАХ 2.2.3.2/

ОНХС

72,0

Ажлын гүйцэтгэлийн хувь

100

100

/II-III улирал/

Сумын өвс, тэжээлийн  аюулгүй нөөцөд Засгийн газрын 2024 оны 28 дугаар тогтоолоор 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэхээр батлагдсан.

Орон нутгийн хөгжлийн сангийн 72,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нөөцийн өвс, тэжээл бэлтгэх” ажлыг  Их Баянболдог ХХК   нийлүүлэхээр гэрээ байгуулагдсан.

 

  1.  

Малчдын өвөлжөө, хаваржааны хөлд өтгөнд ногоон тэжээл тариалах

/СЗДҮАХ 2.2.3.2/

ОНХС

100,0

Тариалалтын хийсэн өрхийн тоо

96

110

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 94,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өвөлжөө хаваржааны хөлд ногоон тэжээл тариалах ажлын материалыг Уран сархиа ХХК гэрээний дагуу хашааны тор, өргөст тор, гадас, үр зэргийг нийлүүлсэн.

Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Д.Гүрбазар “Хариуцлагатай мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах”, “Өвөлжөө хаваржааны бууцны хөлд ногоон тэжээл тариалах технологи” зэрэг сэдвээр танхимын болон талбайн

сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан. Тус сургалтад сумын 95 малчин, Баян-Өндөр сумын эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 5 малчин, нийт 100 малчин оролцож мэдлэг, чадвараа дээшлүүллээ.

2025 онд 112 малчин өрхөд 0,5-0,6 га талбайд тариалах үр, хамгаалалтын хашааг гэрээгээр эзэмшүүлж тариалалт хийнэ. Хашаа болон үр олгох ажлын явц 70 хувьтай явагдаж байна.

 

Зорилт: 7.3. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг хангана.

 

  1.  

Малжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

/АЗДҮАХ 3.5.2.2, СЗДҮАХ 2.2.3.4/

ОНХС 595,2

Хөтөлбөр хэрэгжилтийн хувь

100

100

/I-IV улирал/

Малжуулах хөтөлбөрийг 11 дэх жилдээ тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Орон нутгийн хөгжлийн сангаас нийт 595.2 сая төгрөгийн санхүүжилт батлагдсан.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 06 дугаар тогтоол, Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаар захирамжийн дагуу 2025 онд тус хөтөлбөрт хамрагдах 17 иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авсан.

2022 онд малжуулах хөтөлбөрт хамрагдсан 14 малчнаас 38 тугалтай үнээг буцаан татан авч, 2025 онд дахин 12 өрхийг малжуулахаар төлөвлөсөн.

Мөн махны чиглэлийн Герефорд үүлдрийн 8 толгой бухыг 2 жилийн хугацаатай, 16 суурь үхэрт нийлүүлэгт оруулснаар цэвэр болон эрлийз 1,860 толгой махны чиглэлийн үхэр өсгөн үржүүлэгдсэн.

Үхрийн цөм сүргийн суурийг бүрдүүлж, Сэлэнгэ болон Герефорд үүлдрийн үнээг суурь болгон өсгөн үржүүлж буй 9 суурь малчинд 8 толгой бухын төл-ийг бойжуулан, 2 жилийн хугацаатай гэрээгээр хүлээлгэн өгч, арчилгаа, маллагаа болон ашиглалтад хяналт тавьж ажиллаж байна. 2025 онд нийт 11 тугал хүлээн авч бойжуулаад байна.

Цаашид махны чиглэлийн үхрийн сүргийг сайжруулах зорилгоор Герефорд үүлдрийн 18 толгой бухыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авах гэрээ байгуулсан.

Үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлснээр бог малын тоог бууруулж, улмаар бэлчээрийн даацыг багасгах, ургамлын бүлгэмдэл, ургалт, бэлчээрийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Мөн нэг үхрээс гарах махны гарц 3–5 кг-аар нэмэгдэх боломжтой.

Одоогийн байдлаар сумын нийт үхэр сүргийн 30 хувь нь цэвэр болон эрлийз үүлдрийн үхэр байна.

 

  1.  

Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил зохион байгуулах

/АЗДҮАХ 3.5.2.3, ХХААХҮС-тай байгуулсан гэрээ 1.10, СЗДҮАХ 2.2.3.5/

ОНТ

Дархлаажуулалтад хамруулсан малын тоо

273.1

273.3

/I-IV улирал/

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2025 оны А/99 дүгээр тушаал, аймгийн Засаг даргын А/328 дугаар захирамж, Мал эмнэлгийн газрын даргын А/15 дугаар тушаал, сумын Засаг даргын А/232 дугаар захирамжийн дагуу төлөвлөгөөт арга хэмжээнд нийт 70,1 мянган толгой мал амьтныг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн.

2025 оны хагас жилийн байдлаар дотрын халдварт хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 15000 мянган мал амьтнаас 7500 мянган толгой малыг хамруулж 50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 10,0 мянган толгой мал хамруулахаас 2673 толгой  малыг хамруулж 26,7 хувь, дуут хавдар өвчний дархлаажуулалтад 5000 толгой малаас 1648 толгой малыг хамруулж 32,9 хувьтайгаар дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.

 

  1.  

Сумын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, хүн мал, амьтнаар дамжин халдварлах,  өвчний тархалтыг зогсоох  өвөлжөө хаваржааны ойр орчмын малын сэг зэмийг устгах,  хашаа хороо, худаг уст цэг, булаг шандыг цэвэрлэх, халдваргүйтгэх ажлыг зохион байгуулах

/АЗДҮАХ 3.5.2.3, ХХААХҮС-тай байгуулсан гэрээ 1.6, СЗДҮАХ 2.2.3.5/

ОНТ

Ажлын гүйцэтгэлийн хувь

100

100

/I-IV улирал/

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2025 оны А/73 дугаар тушаал, аймгийн Засаг даргын А/329 дугаар захирамж, Мал эмнэлгийн газрын даргын А/17 дугаар тушаал, сумын Засаг даргын А/233 дугаар захирамжийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулах, устгах ажлыг зохион байгуулсан. Нийт 79 толгой мал, амьтны сэг зэмийг 7 байршлаас цуглуулж, байгаль орчны болон халдвар хамгааллын шаардлагын дагуу булж устгасан.

Сумын хэмжээнд нийт 246.5 м² талбайд ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн.

2025 оны хагас жилийн байдлаар 21 өрхийн нийт 6,400 м² талбайд, устгалын цэгийн 150 м² талбайд халдваргүйтгэлийн ажлыг тус тус хийж, гүйцэтгэлийг ханган ажиллаж байна.

 

Зорилго: 8. Иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлсэн төлөвлөлттэй хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бий болгоно.

 

Зорилт: 8.1. Газрын харилцаа, хот төлөвлөлтийн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн хангах, хүртээмжийг дээшлүүлэх, цахим хэрэглээнд шилжүүлнэ.

 

  1.  

Жаргалант сумыг хөгжүүлэх “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах

/АЗДҮАХ 3.1.1.1, СЗДҮАХ 2.3.1.1/

ОНТ

40,0

Ажлын гүйцэтгэлийн хувь

-

100

/I-IV улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 37,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жаргалант сумыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлыг Эрдэнэсүврэй ХХК гэрээний дагуу гүйцэтгэж байна. Уг төлөвлөгөө нь сумын хөгжлийн чиг хандлага, газар зохион байгуулалт, дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн хөгжлийг төлөвлөн тодорхойлох чухал баримт бичиг бөгөөд цаашдын хөгжлийн бодлогыг шинжлэх ухаанч үндэслэлтэй тодорхойлох нөхцөлийг бүрдүүлж байна.

 

  1.  

Иргэдийн хүсэлтийн дагуу түрээсийн орон сууц бий болгох байрны засварын ажлыг үргэлжлүүлэх

/АЗДҮАХ 3.1.1.4, СЗДҮАХ 2.3.1.1/

ОНХС 367.8

Ажлын гүйцэтгэлийн хувь

70

100

/I-II улирал/

Тус сумын 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Жаргалант багт байрлах хуучин 15 дугаар байрыг худалдан авч, засварлаж түрээсийн орон сууц бий болгохоор төлөвлөн засварын ажил хийгдэж дууссан.

Үүний хүрээнд суманд шинээр баригдсан 30 айлын орон сууц болон дээрх 15 дугаар байрны орон сууцыг “түрээслээд өмчлөх” нөхцөлөөр иргэдэд олгох зорилгоор Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/04 дугаар тогтоолоор “Иргэдийн гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөг бүхий орон сууцны журам”-ыг баталсан.

Уг журмын шалгуур үзүүлэлтүүдэд нийцсэн иргэдийн хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд хүлээн авч, нийт 72 иргэн хүсэлт гаргасан. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 35 иргэний хүсэлтийг дэмжин, тэдгээр иргэд 1-3 өрөөтэй орон сууцыг хөнгөлөлттэй үнээр түрээслээд өмчлөх эрхтэй болж, амьдрах нөхцөл нь сайжирсан.

100%

  1.  

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх

/АЗДҮАХ 3.1.1.6, СЗДҮАХ 2.3.1.3/

ОНТ

Төлөвлөгөөний биелэлтийн хувь

88

90

/I-IV улирал/

Газар зохион байгуулалтын ажлын хүрээнд 2025 онд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд байна.

Улсын хэмжээнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоосон Засгийн газрын 2025 оны 119 дүгээр тогтоолын дагуу Жаргалант суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олголт хийгдээгүй.

Засгийн газрын 2025 оны 120 дугаар тогтоолын дагуу дараах газар олголтууд хийгдсэн. Үүнд:

-Сумын Засаг даргын 2025 оны А/213 дугаар захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар нийт 3.53 га газрыг 16 иргэнд давуу эрхийн үндсэн дээр эзэмшүүлсэн;

-Сумын Засаг даргын 2025 оны А/212 дугаар захирамжаар төмс, хүнсний ногооны зориулалтаар 17.64 га газрыг 18 иргэнд давуу эрхээр эзэмшүүлсэн;

Сумын Засаг даргын 2025 оны А/183 дугаар захирамжаар улсын тусгай хэрэгцээнд авсан 3947.58 га газрыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т эзэмшүүлсэн;

-Сумын Засаг даргын 2025 оны А/186 дугаар захирамжаар, гэр хороололд дулааны шугам тавих ажлын хүрээнд 803 м.кв газрыг дэд бүтцийн зориулалтаар Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн.

-Мөн иргэн, аж ахуйн нэгжид дуудлага худалдаагаар эзэмшүүлэх 12 нэгж талбарын 10.26 га газрыг сумын Засаг даргын 2025 оны А/231 дугаар захирамжаар MLE.mn газрын биржийн цахим системд байршуулсан бөгөөд ялагчийг шалгаруулах хугацаа хараахан болоогүй байна.

2025 оны хагас жилийн байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 64 хувьтай байна.

 

Зорилго: 9.  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн орон нутгийн хөгжилд оруулах үр өгөөж нэмэгдэнэ.

 

Зорилт: 9.1. Үндэсний өв соёл, ёс заншил, уламжлалаа хадгалан,  бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлж, иргэдэд үзүүлэх, соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.

 

  1.  

”Соёлыг дэмжих” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

/АЗДҮАХ 3.7.1.2, 3.7.1.4, СЗДҮАХ 2.4.1.2/

ОНХС 111,0

Төлөвлөгөөний биелэлтийн хувь

-

100

/I-IV улирал/

Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/27 дугаар тогтоолоор “Соёлыг дэмжих” хөтөлбөр батлагдсан.

2025 онд хөтөлбөрийн хүрээнд 3 үндсэн зорилт, 13 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, нийт 111,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Хагас жилийн байдлаар 80,0 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн томоохон ажлууд:

-Соёл мэдээллийн төвийн агааржуулалтын системийг шинэчлэн засварлах ажилд 20,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хэвийн ажиллагааг бүрэн хангасан. Үүний үр дүнд дотоод орчны агаарын солилцоо сайжирч, ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн нөхцөл болон үйлчилгээ авах иргэдийн тав тух дээшилсэн бөгөөд олон нийтийн арга хэмжээ, сургалт, уулзалт, хурлыг тогтмол, таатай орчинд зохион байгуулах боломж бүрдсэн.

-Утаа гаргагч төхөөрөмж, нэмэлт гэрэлтүүлэг суурилуулах ажлыг 15,0 сая төгрөгөөр гүйцэтгэж, заалны гэрэлтүүлэг, агаарын солилцоо сайжруулсан.

-Урлаг болон спорт заалны үзэгчдийн сандлыг шинэчлэх ажлыг 19,9 сая төгрөгийн хөрөнгөөр хэрэгжүүлж, соёл, спортын үйл ажиллагаанд иргэд ая тухтай оролцох нөхцөлийг хангасан.

-Тайз руу харсан нэмэлт контрoл чанга яригч төхөөрөмж нийлүүлэх ажлыг 6,0 сая төгрөгөөр хийж, соёлын арга хэмжээ, тоглолтын дуугаралт, техникийн чанар сайжирсан.

-Үндэсний спортын хувцас хэрэглэл болон бүжгийн хувцас худалдан авах ажлыг 19,6 сая төгрөгөөр санхүүжүүлж, уран бүтээлчдийн дүр төрхийг шинэчилж, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд бодит дэмжлэг үзүүлсэн.

 

Зорилго: 10. Хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон орчныг бий болгоно.

 

Зорилт: 10.1. Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглуулж, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэн, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол буурна.

 

  1.  

Ногоон Жаргалант хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

/АЗДҮАХ 3.6.1.4, СЗДҮАХ 2.5.1.1/

ОНТ

 229,5

Хөтөлбөр хэрэгжилтийн хувь

97.5

100

/I-IV улирал/

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний ээлжит III хуралдаанаар “Ногоон Жаргалант” хөтөлбөрийн 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан.

Хөтөлбөр нь 3 үндсэн зорилтын хүрээнд нийт 10 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах байдлаар хэрэгжиж байна:

  • 1 арга хэмжээ 100 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж дууссан,
  • 1 арга хэмжээ 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна,
  • 5 арга хэмжээ 50 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжилтийн шатанд явж байна,
  • 3 арга хэмжээний хэрэгжилт хугацаа болоогүй, хүлээгдэж байна.

Ийнхүү 2025 оны хагас жилийн байдлаар “Ногоон Жаргалант” хөтөлбөрийн ерөнхий гүйцэтгэл 61,4 хувьтай байна.

 

  1.  

”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах

/АЗДҮАХ 3.6.1.1, СЗДҮАХ 2.5.1.1/

Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ /м.кв/

12

12.2

/II-III улирал/

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Жаргалант сумын хэмжээнд 10 жилийн хугацаанд 5 төрлийн байршилд 11 сая мод тарихаар төлөвлөгдсөн.

Хөдөлгөөний хүрээнд ойн бус талбайн 5 төрлийн байршилд нийт 13881 ширхэг мод бут сөөг тариалсан. Үүнээс суурьшлын бүс орчмын ногоон байгууламж, төрийн байгууллагын эзэмшил, нийтийн эдэлбэрийн газарт нийт 7381 ширхэг мод бут сөөг тарьсан. 2025 оны 06 дугаар сарын байдлаар ерөнхий ургалтын хувь 92.5 хувьтай байна. Ногоон байгууламжийн усалгаа, арчилгааг хуваарийн дагуу тогтмол хийж байна.

2025 оны хаврын мод тарих ажилд төсвийн 6 байгууллага, 1 төрийн бус байгууллага, 2 аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид болон иргэдийн төлөөлөл оролцож нийт 9 байршилд 2 нэр төрлийн 2400 ширхэг мод тарьсан.

Ойн сангийн ойжуулалт, хамгаалалтын ойн зурвасын ажил хугацаа болоогүй хүлээгдэж байна.     

 

  1.  

Байгаль орчны багц хууль тогтоомжийн талаар сургалт явуулж,  зөвлөмж, сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэн, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах

/АЗДҮАХ 3.6.1, БОУАӨСайдтай байгуулсан гэрээ 1.6, СЗДҮАХ 2.5.1.1/

БХАХЗ 2,5

Байгаль орчны тухай хууль тогтоомжийн талбаар зөвлөмж мэдээлэл хүргэсэн иргэдийн тоо

285

485

/I-IV улирал/

Байгаль хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дараах гурван сувгаар мэдээлэл хүргэж ажилласан бөгөөд нийт 783 иргэнд хүрч ажилласан байна.

1.Сургалт зохион байгуулсан:

2025 оны 02 дугаар сард Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн 35 сурагчийг хамруулан “Байгаль хамгаалахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Сургалтаар байгаль орчны хамгааллын ач холбогдол, хувь хүний оролцоо, хандлага, байгальд ээлтэй дадал хэвшлийн талаарх мэдлэгийг олгосон.

2.Сошиал мэдээлэл түгээх үйл ажиллагаа:

Facebook сошиал платформоор байгаль хамгаалах талаарх 20 удаагийн мэдээ, пост-ыг 5 үндсэн чиглэлээр олон нийтэд хүргэсэн бөгөөд нийт 398 иргэний хандалт (reaction) авсан. Энэ нь иргэдийн цахим орчин дахь хандлага, сонирхлыг нэмэгдүүлж, мэдээллийн хүртээмжийг сайжруулсан үр дүнтэй алхам болсон.

3.Урьдчилан сэргийлэх хяналт, мэдээллийн хүргэлт:

Хаврын хуурайшлын улиралд, түймрийн эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төлөвлөгөөт эргүүл, хяналт шалгалтын ажлыг 26 чиглэлд, 7 удаагийн давтамжтайгаар зохион байгуулсан. Нийт 3,500 км маршрут, 98,000 га талбай хамарсан уг хяналт шалгалтаар Дулаан-Уул багийн 350 өрхөд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг биечлэн хүргүүлсэн.

 

  1.  

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах /БОУАӨСайдтай байгуулсан гэрээ 3.1-3.5/

-

БНАТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийн хувь

90

91

/I-IV улирал/

Хугацаа болоогүй хүлээгдэж байна.

 

 

  1.  

Хойд хороололд байрлах унд ахуйн усны эх үүсвэрийн цооногийг бүрэн автомат төхөөрөмжөөр тоноглож, улсын нэгдсэн сүлжээнд холбох

/АЗДҮАХ 3.6.1.1, БОУАӨСайдтай байгуулсан гэрээ 5.9, СЗДҮАХ 2.5.1.2/

БХАХЗ

Багажийн тоо

-

1

/II-III улирал/

Тус сумын байгаль хамгаалах арга хэмжээний зардлаар “Хойд хороололд байрлах унд ахуйн усны эх үүсвэрийн цооногийг бүрэн автомат төхөөрөмжөөр тоноглож, улсын нэгдсэн сүлжээнд холбох” ажил хийгдэхээр 45,0 сая төгрөг батлагдсан. Зураг, төсөв хүлээгдэж байна.

 

  1.  

Зүүн булгийн эх орчмыг усны тэжээгдлийн бүсээр нь бүрэн хамгаалах, нөхөн сэргээх

/АЗДҮАХ 3.6.1.2, БОУАӨСайдтай байгуулсан гэрээ 5.10, СЗДҮАХ 2.5.1.2/

БХАХЗ

Талбайн хэмжээ м.кв

-

450

/II-III улирал/

Хугацаа болоогүй хүлээгдэж байна.

 

Зорилго: 11. Төрийн байгууллагын үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ.

 

Зорилт: 11.1. Чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн үйл ажиллагааны хурд, бүтээмж дээшилж,  төрийн үйлчилгээний шуурхай байдал хангагдана.

 

  1.  

Цахим төрийн үйлчилгээний хүрээнд иргэдэд лавлагаа үйлчилгээ үзүүлэх

/АЗДҮАХ 4.3.1.2, СЗДҮАХ 3.1.1.1/

-

Иргэдийн авсан лавлагаа, тодорхойлолтын тоо

1000

-

/I- IV улирал/

Орхон аймгийн Жаргалант суманд 2020 оноос хойш Е-Mongolia системийг нэвтрүүлж, иргэдэд цахим лавлагаа, үйлчилгээг хүргэж байна.

2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1329 лавлагаа, тодорхойлолтыг гаргаж иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнд:

- Лавлагаа үйлчилгээ 1,321 удаа,

- Бусад үйлчилгээ  8 удаа,

- 1 шатлалт үйлчилгээ 1,323 удаа,

- Олон шатлалт үйлчилгээ 6 удаа тус тус үзүүлэгдсэн байна.

Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол ирээгүй болно.

 

  1.  

Е-оффис системийг байгууллагынхаа хэмжээнд бүрэн ашиглаж цаг бүртгэлийн төхөөрөмжид холбох, цаг хугацаа, цаас хэмнэх ажлыг хэрэгжүүлэх

/Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл 5.1.3, СЗДҮАХ 3.1.1.1/

ОНТ

1,0

 

Е-оффис систем ашиглалт

30 албан хаагч Е-оффис программ ашигладаг.

Е-оффис программ ашиглалтыг сайжруулсан байна.

/I-IV улирал/

Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, 2025 оны хөгжлийн төлөвлөгөө, аймгийн Засаг даргатай байгуулсан Засаг даргын Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлт, нэгж, тасаг, алба, мэргэжилтэн нар гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тус тус И-Оффис системд байршуулан хэрэгжилтийг тооцон хяналт тавин ажиллаж байна.

Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Соёл мэдээллийн төв зэрэг нийт 5 байгууллагын И-Оффис системийн ашиглалт өмнөх оныхоос өссөн үзүүлэлттэй байна.

Мөн Засаг даргын Тамгын газар 2025 оны 02 дугаар сараас эхлэн Е-оффис системийг байгууллагынхаа хэмжээнд бүрэн ашиглаж цаг бүртгэлийн төхөөрөмжид холбогдсон. Нийт 60 албан хаагч системд бүрэн бүртгэгдэн, өдөр тутмын ирц, ажлын цагийг бодит цагийн горимоор хянах боломжтой болсон.

Албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, дотоод үйл ажиллагааны менежмент цахимжиж, ажлын бүтээмж, ил тод байдал, хяналт сайжирсан.

 

  1.  

Иргэдийн өргөдөл гомдлыг  шуурхай шийдвэрлэж  цахим мэдээллийн санд  бүртгэлжүүлэн хяналт  дүн шинжилгээ  хийж ажиллах

/СЗДҮАХ 3.1.1.1/

-

Шийдвэрлэлтийн хувь

100

100

/I- IV улирал/

Эрдэнэт "И-Оффис" цахим албан хэрэг хөтлөх программд өргөдөл гомдлыг цаг тухай бүрд нь цахим файл болгон оруулж, иргэн бүрийн өргөдлийг бүртгэлжүүлэн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 75 өргөдөл ирснээс бичгээр 64 өргөдөл, 70353511 утсаар 11 өргөдөл хүлээн авч иргэдийн  хүсэлтийг хугацаанд нь хяналт тавин шийдвэрлэн ажилласан. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал 98,2 хувьтай байна.

 

  1.  

Улаантолгой багийн ажлын албаны байранд их засвар хийж, халаалтыг цахилгаанд холбох

/АЗДҮАХ 4.3.1.5, СЗДҮАХ 3.1.1.2/

ОНХС

80,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 80,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багийн ажлын албаны байранд их засвар хийж, халаалтыг цахилгаанд холбох” ажлыг Түмэн засал ХХК гэрээний дагуу хийж гүйцэтгэж байна. Уг ажил хийгдсэнээр багийн албан хаагчид орчин үеийн, тав тухтай ажлын нөхцөлд ажиллах боломж бүрдэж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх нөхцөл сайжирна. Мөн халаалтыг цахилгаанд холбосноор дулааны хангамж тогтворжиж, эрчим хүчний хэмнэлттэй, найдвартай орчин бүрдэх юм.

 

  1.  

Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах журмыг хэрэгжүүлэх

/АЗДҮАХ 4.3.1.5, СЗДҮАХ 3.1.1.3/

ОНТ

100,0

Хамрагдсан албан хаагчдын тоо

107

115

/I- IV улирал/

Тус сумын төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд нийт 100,0 сая төгрөгийн санхүүжилт батлагдаж, хэрэгжүүлэх журмыг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар 2023 онд баталсан. Энэхүү журмын дагуу 2025 оны хагас жилийн байдлаар нийт 9 албан хаагч хөтөлбөрт хамрагдаад байна. Үүнд:

-Орон сууц худалдан авах дэмжлэгт 3 албан хаагчид нийт 4,0 сая төгрөг,

-Орон сууц, хашаа, байшингийн засварын дэмжлэгт 4 албан хаагчид нийт 2,5 сая төгрөг,

-Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэгт 1 албан хаагчид 1,5 сая төгрөг,

-Эмчилгээний зардлын дэмжлэгт 1 албан хаагчид 5,0 сая төгрөгийн тусламж тус тус олгогдсон байна.

2023-2025 онд нийт төрийн албан хаагчдын 53,9 хувь буюу 117 албан хаагчдад дэмжлэг үзүүлж ажилласан байна.

 

  1.  

Төрийн албан хаагчийн ёс зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  ёс зүйн хэм хэмжээг сахиулж, хариуцлагын тогтолцоог сайжруулах

/АЗДҮАХ 4.3.1.6, СЗДҮАХ 3.1.1.4/

-

Төрийн албан хаагчийн Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлж зохион байгуулсан арга хэмжээний тоо

5

-

/I- IV улирал/

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны А/12 тушаалаар “Ёс зүйн дэд хороо”-г 5 албан хаагчийн  бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хариуцлага алдсан 2025 онд 5 албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан. Тус байгууллагын албан хаагчтай холбоотой ёс зүйн гомдол, мэдээлэл ирээгүй.

Харилцаа хандлага, ёс зүйг төлөвшүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Ажлын байрны ёс зүй”, “Байгууллага дахь хувь хүний хандлага”, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Стрессийн шинж тэмдэг, менежментийн арга хэрэгсэл”, “Байгууллага дахь зөрчлийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 68 албан хаагч хамрагдсан.

Төрийн албаны зөвлөл болон яам, агентлагийн дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдөр тус суманд ажилласан. Уг ажлын хэсэг суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, төрийн албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийн үйл явц, төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийн шинэ хөгжүүлэлтүүд, түүнийг хэрхэн ашиглах, Ёс зүйн дэд хороо хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгсөн.

 

  1.  

Байгууллагын удирдлагууд болон албан хаагчид Авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, энэ чиглэлээр иргэдээс гомдол гаргахгүй ажиллах тал дээр анхаарах

/АЗДҮАХ 4.2.1.1/

-

Зөрчлийн байдлаар

Зөрчил гаргаагүй.

Зөрчил гаргалгүй ажилласан байна.

/I-IV улирал/

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргаж ажиллаж байгаа бөгөөд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг мөрдүүлэн хэрэгжилтийг хамт олонд тухай бүр мэдээлж байна.

2025 оны хагас жилийн байдлаар нийт 4 албан хаагч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гарган, хуулийн дагуу хянуулсны үндсэн дээр албан тушаалд томилгоо хийгдсэн.

Шилэн дансны тухай хууль болон Төсвийн ил тод байдлыг хангах хүрээнд төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хуульд заасан хугацаанд цахим хуудсанд байршуулж, мэдээллийн самбарт нийтэлсэн.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бараа, ажил үйлчилгээний тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүдээс, сумын Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 5 сая төгрөгөөс дээш хийгдэх гүйлгээ бүрд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн нийт 23 мэдэгдлийг программд шивж оруулсан. Иргэдээс гомдол ирээгүй, зөрчилгүй ажилласан.

 

Зорилт: 11.2. Мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгоно.

 

  1.  

Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах

/СЗДҮАХ 3.1.1.7/

-

Шилэн дансны үнэлгээ хувиар

100

100

/I- IV улирал/

Шилэн дансны тухай хуулийн дагуу shilendans.gov.mn сайтад төсөвт байгууллага, сангуудын 145-171 талбарт мэдээллийг сар бүр оруулан ажиллаж байна. Санхүүгийн хяналт аудитын албанаас хийсэн 2025 оны 1 дугаар улирлын хяналт шалгалтаар дараах үнэлгээг авсан.

  • Иргэдийн төлөөлөгчдийн хурал 100 хувь;
  • Засаг даргын Тамгын газар 100 хувь;
  • Орон нутгийн хөгжлийн сан /хоршоо хөгжүүлэх сан/ 100 хувь;
  • 3-р цэцэрлэг 100 хувь;
  • Соёл мэдээллийн төв 100 хувь;
  • Эрүүл мэндийн төв 100 хувь;
  • Ерөнхий боловсролын сургууль 93 хувь;
  • Жаргалант ус дулаан түгээх станц ОНӨХК  83 хувьтай байна.

 

  1.  

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг журмын дагуу зохион байгуулж,  нээлттэй ил тод байдлыг хангах

/СЗДҮАХ 3.1.1.7/

-

ХАА-ны төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь

100

100

/I- IV улирал/

Сумын Худалдан авах ажиллагааны 2025 оны төлөвлөгөөнд нийт 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 89 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан. Үүнд:

  • 41 нь ажил гүйцэтгэх,
  • 43 нь бараа материал нийлүүлэх,
  • 5 нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ байна.

Худалдан авах ажиллагааг дараах хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд:

  • Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар -15 арга хэмжээ,
  • Харьцуулалтын аргаар–36 арга хэмжээ,
  • Шууд худалдан авах аргаар-36 ажил, бараа тус тус багтжээ.

2025 оны эхний хагас жилийн байдлаар дараах байдлаар хэрэгжилт явагдаж байна:

  • Зураг төсөв ирээгүй – 9 ажил,
  • Тендер зогссон – 1 ажил,
  • Амжилтгүй болсон – 2 ажил,

Нийт 89 арга хэмжээнээс 76-д гэрээ байгуулж, төлөвлөгөөний биелэлт 85 хувьтай байна.

Одоогоор нийт 4,897,537,000 төгрөгийн гэрээ байгуулагдаж, 255,122,790 төгрөгийн хэмнэлт гарсан.

Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэж заасны дагуу тухайн хугацаанд дуусаагүй худалдан авах ажиллагаа түр зогссон байна.

 

  1.  

Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан нийтэд мэдээлэх мэдээллийг тухай бүр байршуулж ажиллах

/АЗДҮАХ 4.2.1.1/

-

Нийтэд мэдээлэх мэдээллийг байршуулах ажлын гүйцэтгэлийн хувь

70

100

/I- IV улирал/

2025 оны хагас жилийн байдлаар “Мэдээллийн ил тод байдлын тухай” хууль, холбогдох журмын дагуу нийтэд мэдээлэх шаардлагатай бүх мэдээллийг тухай бүр байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт тогтмол байршуулж, олон нийтэд ил тод хүргэж ажилласан.

Мэдээлэл байршуулсан гол чиглэлүүд:

  • Төсөв, санхүүгийн гүйцэтгэл, тендерийн мэдээлэл;
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний хэрэгжилт;
  • Сул орон тооны зар, сонгон шалгаруулалт;
  • Төлөвлөгөө, тайлан, хууль тогтоомжийн биелэлт, шийдвэрүүд;
  • Шилэн дансны мэдээлэл болон гүйцэтгэлийн тайлагнал.

Иргэд, олон нийт, хяналтын байгууллагад хүргэх шаардлагатай мэдээлэл бүрэн, цаг хугацаанд нь ил тод хүрсэн.

Иргэдээс мэдээлэл нуугдмал, ил тод бус байдалтай холбоотой гомдол, санал ирээгүй.

 

  1.  

Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллаж тогтоосон хугацаанд хэрэгжилтийг тайлагнах

-

Хэрэгжилтийн гүйцэтгэлийн хувь

Хэрэгжилт хангагдсан.

Гүйцэтгэл 90%-аас дээш байна.

/II, IV улирал/

Тайлант онд хяналтад байгаа Монгол улсын хууль 1 Улсын Их хурлын байнгын хорооны тогтоол 4, Улсын Их хурлын 2 тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг 4, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, тэмдэглэл 1, Засгийн газрын 14 тогтоол Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 11, Засгийн газрын албан даалгавар 5 нийт 42 тогтоолын хэрэгжилтийг ханган биелэлтийг гаргаж байна. 

Мөн аймгийн иргэдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 тогтоолын хэрэгжилтийг ханган тогтоосон хугацаанд холбогдох газарт биелэлтийг хүргүүлнэ.

 

  1.  

Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг тухай бүр хугацаанд нь тайлагнаж ажиллах

-

Үүрэг даалгаврын биелэлтийн хувь

92,8

100

/I- IV улирал/

2025 оны эхний хагас жилийн байдлаар Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс нийт 24 үүрэг даалгавар өгөгдсөн бөгөөд эдгээр үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган шат дараатайгаар хэрэгжүүлж ажиллалаа.

  • Нийт гүйцэтгэл: 97,9 хувь
  • Хугацаандаа бүрэн хэрэгжсэн үүрэг: 23
  • Хэрэгжилтийн шатанд байгаа, хугацаа болоогүй үүрэг: 1

Үүрэг бүрийн гүйцэтгэлийг нотлох баримт, тайлан, мэдээг И-Оффис системд байршуулан хяналтад авч, дүгнэлт гарган ажилласан.

 

Зорилго: 12. Иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцөл бүрдэнэ.

 

Зорилт: 12.1. Сумын хэмжээнд гэмт хэрэг, зөрчил буурна.

 

  1.  

Сумын Цагдаагийн хэсэгт туулах чадвартай машин авах

/АЗДҮАХ 4.4.1.7, СЗДҮАХ 3.2.1.1/

ОНТ

50,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

/II улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 48,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн хэсгийн албан хэрэгцээнд туулах чадвартай тээврийн хэрэгсэл нийлүүлэгдсэн.

2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 7 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнд:

  • Хулгайлах гэмт хэрэг 1;
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2;
  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 3;
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн энэ хугацаанд 20 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс:

  • Танхайрах, бусдын амгалан тайван байдал алдагдуулах зөрчил 12;
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил  8 бүртгэгджээ.

Гудамж, зам талбайд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто эргүүл, хяналт шалгалтын ажиллагааг тогтмол зохион байгуулж, нийт 6,000 гаруй иргэнд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгсөн бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг болон бусад төрлийн 2,626 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 54.9 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Үүний үр дүнд гэмт хэрэг гаралт буурсан, зөрчлийн илрүүлэлт өссөн нь  авто эргүүл, хяналт шалгалтын ажлын үр дүн эерэг байна.

 

  1.  

Сумын төвийн камержуулалтыг нэмэгдүүлэх

/АЗДҮАХ 4.4.1.2, СЗДҮАХ 3.2.1.2/

ОНХС

90,0

Шинээр тавигдсан камерын тоо

66

80

/II-III улирал/

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар“Сумын төвийн камержуулалтыг нэмэгдүүлэх” ажил хийгдэхээр 90,0 сая төгрөг батлагдсан. Энэхүү ажил хэрэгжсэнээр сумын төвийн аюулгүй байдлыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл боломж бүрдэх юм.

 

  1.  

Согтууруулах ундааны эргэлтэд тавих хяналтыг сайжруулж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх  ажлыг зохион байгуулах

/АЗДҮАХ 4.4.1.4, СЗДҮАХ 3.2.1.3/

-

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо

2

1

/I- IV улирал/

Жаргалант сумын Цагдаагийн хэсгээс 2025 оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны эргэлтэд тавих хяналтыг сайжруулж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт, шалгалтын хүрээнд:

  • Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл ирээгүй.
  • Иргэдээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил үйлдсэн талаар нийт 10 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд эдгээрийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж, хууль эрх зүйн зөвлөгөө, тусламж үзүүлсэн.

Эдгээр ажлын үр дүнд дахин өргөдөл, гомдол ирээгүй бөгөөд иргэдийн зөрчил үйлдэх байдал буурсан, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөө нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байна.

 

  1.  

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг  эрчимжүүлэх

/АЗДҮАХ 4.4.1.5, СЗДҮАХ 3.2.1.4/

-

Мал хулгайлах гэмт хэргийн тоо

3

2

/I- IV улирал/

Жаргалант сумын цагдаагийн хэсгээс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг  эрчимжүүлж эргүүл хяналт шалгалтыг тогтмол хийж, алслагдсан тус сумын Дулаан-Уул багийн малчидтай эргэх холбоотой уулзаж зөвлөгөө өгч ажилласны хүрээнд 2021 онд 64 зөрчил, 13 гэмт хэрэг, 2022 онд 44 зөрчил, 14 гэмт хэрэг, 2023 онд 11 гэмт хэрэг, 2024 онд 8 гэмт хэрэг, 2025 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэрэг 7 бүртгэгдсэнээс хулгайлах гэмт гэмт хэрэг 1, өнгөрсөн онд гарсан мал хулгайлах төрлийн гэмт хэрэгтэй харьцуулж үзвэл 50 хувь буурсан эерэг үзүүлэлтэй байна.

 

Зорилго: 13. Орон нутгийн хамгаалалт болон гамшгаас хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

 

Зорилт: 13.1. Сумын батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах чадавх бэхжиж, гамшгийн бэлэн байдал хангагдана.

 

  1.  

Орон нутгийн хэмжээнд тохиолдож болох гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр шаардлагатай нөөцийг бүрдүүлж арга хэмжээ авах

/АЗДҮАХ 4.5.1.2, СЗДҮАХ 3.3.1.2/

Аваарын зардал

Арга хэмжээ авч ажилласан ажлын гүйцэтгэлийн хувь

100

100

/I- IV улирал/

Орон нутгийн хэмжээнд гамшиг, ослын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх хүрээнд төлөвлөсөн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Нэг тэргүүнд яаралтай буюу зайлшгүй шаардлагатай ажлуудыг сумын аваарын зардлаар хийхээр Онцгой комиссын хуралдааныг зохион байгуулахаар  бэлтгэж байна.

Хуралдаанаар шаардлагатай нөөц бүрдүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, мэргэжлийн байгууллагын зөвлөмжид үндэслэн шийдвэр гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор зураг, төсөв болон дүгнэлтүүд хүлээгдэж байна. Эдгээр баримт бичгүүд ирсэн даруй холбогдох ажил, арга хэмжээг үе шаттайгаар эхлүүлж, хэрэгжилтийг ханган ажиллах болно.

 

 

ЖАРГАЛАНТ СУМ ЗДТГ

 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ АВАХ АЛБАН ХААГЧ:

ДОТООД АЖИЛ, ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Б.УУГАНЧИМЭГ

ХОЛБОО БАРИХ УТАС: 70396000

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх