МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 12 сарын 24 өдөр Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ
22 дугаар зүйл.Сумын чиг үүрэг
22.1.Сумын чиг үүрэгт дараах асуудал хамаарна:
22.1.1.сумын хөгжлийн үндсэн чиглэл, бодлого, төлөвлөлт;
22.1.2.сумын өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;
22.1.3.сумын төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;
22.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;
22.1.5.сумын орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;
22.1.6.аймгийн хүний нөөцийн хөтөлбөрийн хэрэгжилт, ажиллах нөхцөл;
22.1.7.аймгийн хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөрийн хэрэгжилт;
22.1.8.сумын хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлт, байршил, ашиглалт, хамгаалалт;
22.1.9.худалдаа, үйлчилгээний зохион байгуулалт, хяналт;
22.1.10.орон сууц, нийтийн аж ахуйн удирдлага;
22.1.11.суурин газрын замын хөдөлгөөн, авто зогсоолын зохицуулалт;
22.1.12.хөшөө дурсгалын байршил, хамгаалалт;
22.1.13.нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт;
22.1.14.аялал жуулчлалын үйл ажиллагааны зохицуулалт;
22.1.15.хог хаягдлын цэгийн байршил, энгийн хог хаягдлын менежмент;
22.1.16.оршуулгын газрын үйл ажиллагааны зохицуулалт;
22.1.17.сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, номын сан, биеийн тамир, спортын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар;
22.1.18.гал түймэр, үерийн хамгаалалтын байгууламж, суваг шуудуу, арчлалт;
22.1.19.орон нутгийн цэвэрлэх байгууламжийн арчлалт;
22.1.20.орон нутгийн зам, гүүр, тэмдэг, тэмдэглэгээ, арчлалт, хамгаалалт;
22.1.21.суурин газрын гэрэлтүүлэг, арчлалт.
22.1.22.бэлчээрийн ашиглалт, хамгаалалт.
67 дугаар зүйл.Засаг даргын ажлын алба
67.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
67.1.1.харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги төлөвлөлт, хөтөлбөр, төслийг боловсруулах;
67.1.2.Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;
67.1.3.Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;
67.1.4.хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;
67.1.5.тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
67.1.6.төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
67.1.7.тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг ханган үйлчлэх;
67.1.8.татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгөх.
67.2.Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох бөгөөд нийслэлийн Засаг даргын тамгын газар нь газар, хэлтэс, тасагтай, аймаг, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байна.
67.3.Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.
67.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.
67.5.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ АВАХ АЛБАН ХААГЧ:
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Г.БААСАНСҮРЭН
ХОЛБОО БАРИХ УТАС: 70397206
Сэтгэгдэл үлдээх