Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба


СТРАТЕГИ ЗОРИЛГО, ЗОРИЛТ ЗОРИЛГО

        1:Нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг уялдуулж, нутгийн хөгжлийн бодлого, хэрэгжилтийг удирдлага зохицуулалтаар хангаж, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх тогтолцоог бэхжүүлэх, хяналтын үр дүнг үндэслэн шийдвэрийг оновчтой болгож хэвшинэ.

  • Зорилт.1.1:Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгнө.
  • Зорилт.1.2:Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хянан шалгах үйл ажиллагааг хэвшүүлж, үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх ажлыг тогтмолжуулна.
  • Зорилт.1.3:Нутаг дэвсгэрийн иргэдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэгш хангана.

ЗОРИЛГО 2:Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогдсон эрх, үүргийн дагуу сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого чиглэлийг бие даан зүй зохистой тодорхойлон шийдвэрлэж, орон нутгийн өмчийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалт, үр ашгийг дээшлүүлэх, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлнэ.

  • Зорилт.2.1: Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд, богино хугацааны үндсэн чиглэл, бодлого, төлөвлөлтийг хууль тогтоомжийн хүрээнд зүй зохистой тодорхойлж, нутаг дэвсгэрийн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ.
  • Зорилт.2.2: Хууль тогтоомж, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрүүдийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна.
  • Зорилт.2.3: Сумын өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналтыг сайжруулна.

ЗОРИЛГО 3:Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлнэ.

  • Зорилт.3.1:Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан, Хурлын Зөвлөл болон Хөгжлийн хороодын хуралдаанаар нийтийн эрх ашигт нийцсэн оновчтой шийдвэрийг гаргахаар хэлэлцүүлэх асуудлуудын судалгааг тогтмол хийж, шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргах, хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангах, Хурлын дэргэдэх ГХУСАЗ салбар зөвлөлийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулна.
  • Зорилт.3.2:Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, сурталчлан таниулахад цахим технологи, дэвшилтэд арга хэрэгсэл ашиглана.
  • Зорилт.3.3:Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүс нутгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  • Зорилт.3.4:Олон нийтийн үүсэл санаачилгыг дэмжих, аливаа шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
  • Зорилт.3.5:Цаг үеийн шаардлагад нийцсэн чадварлаг, бүтээмжит ажлын албыг бэхжүүлнэ.

Зорилт.3.6:Багийн ИНХ-ын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг, бүх талын туслалцаа үзүүлэх, ИНХ-ын үйл ажиллагааны үр нөлөө, өгөөжийг тогтвортой дээшлүүлэх

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ АВАХ АЛБАН ХААГЧ:

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Ц.ГАНБАЯР

ХОЛБОО БАРИХ УТАС: 70397226

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх