.png)
2026.02.03 А/24 Жаргалант
Хөрөнгө бүртгэлд авах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.13 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоолын хавсралт “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 5.4.6 дахь заалт, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02/18 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчийн харилцааг зохицуулах журмыг шинэчлэн батлах тухай”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жаргалант сумын иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчныг сайжруулах зорилгоор 20,000,000.00 (Хорин сая) төгрөгийн замын давс, бодисыг Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд бүртгэсүгэй.
2.Эд хөрөнгийн бүртгэх тоо хэмжээг хавсралтаар баталсугай.
3.Захирамжийн хэрэгжилтийг тайлагнан ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Г.Баасансүрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх