Захирамж


2026.02.03                   А/25                Жаргалант

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5, 59.1.23 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20, 14.2.3 дахь заалт,16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн хуралдааны 02/58 дугаар тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит IV хуралдаанаас “Жаргалант сумын 2026 оны төсөв батлах тухай” 02/34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Жаргалант багийн нутаг дэвсгэр байрлах авто замын арчилгаанд шаардлагатай давс, бодисын санхүүжилт 20,000,000.00 (Хорин сая) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 2.2.5 дахь зардлаас гаргахыг Нягтлан бодогч (Н.Мядагмаа)-д зөвшөөрсүгэй.

2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч  (Т.Лхагвацэрэн)-д даалгасугай.

 

 

 

                                   ЗАСАГ ДАРГА                            Л.УЧРАЛ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх