.png)
2026.02.03 А/26 Жаргалант
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5, 59.1.23 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны 02/58 дугаар тогтоол, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Жаргалант сумын 2026 оны төсөв батлах тухай” 02/34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Жаргалант сумын төрийн албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албаны соёлыг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, тариаланчид болон иргэдэд зориулсан “Төрийн албан хаагчдын хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулсугай.
2. Тус арга хэмжээг зохион байгуулах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.
3. Батлагдсан зардлын тооцооны дагуу 5,500,000.00 (таван сая таван зуун мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын 2.3.10 дахь зардлаас гаргахыг нягтлан бодогч (Н.Мядагмаа)-д зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх