Захирамж


 

2026.02.03                  А/27                Жаргалант

Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5, 59.1.23 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Биеийн тамир, спортын тухай хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.3 дахь заалт, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02/58 дугаар тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Жаргалант сумын 2026 оны төсөв батлах тухай” 02/34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Орхон аймаг, Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд ахмадын гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, ахмад тамирчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах зорилготой “Гар бөмбөгийн тэмцээн”-ийг зохион байгуулсугай.

2.Тэмцээнийг зохион байгуулах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.

3.Батлагдсан зардлын тооцооны дагуу 8,720,000.00 (найман сая долоон зуун хорин мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын 2.3.10 дахь зардлаас гаргахыг нягтлан бодогч (Н.Мядагмаа)-д зөвшөөрсүгэй.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                           Л.УЧРАЛ

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх