.png)
2026.02.03 А/28 Жаргалант
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.10.1.4 дэх заалт, сумын Онцгой комиссын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан 01 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуульд хяналтын камер суурилуулах ЖСЗДТГ-БАЗ-2026-02 дугаартай ажлыг хүлээж авах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.
2.Захирамжийн хэрэгжилтийг ханган, тайлагнан ажиллахыг Засаг даргын орлогч (Т.Лхагвацэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх