.png)
2026.02.03 А/29 Жаргалант
Арга хэмжээ зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Биеийн тамир, спортын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалт, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02/58 дугаар тогтоол, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Жаргалант сумын 2026 оны төсөв батлах тухай” 02/34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Орхон аймаг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг угтан иргэд, залуучууд, автомашины спорт сонирхогчдын оролцоог нэмэгдүүлэх, автомашины спортын соёлыг сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулах арга хэмжээний удирдамжийг нэгдүгээр, шаардлагатай зардлын тооцоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Арга хэмжээнд шаардагдах 15,000,000.00 (Арван таван сая) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын 2.3.12 дахь зардлаас гаргахыг нягтлан бодогч (Н.Мядагмаа)-д даалгасугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Т.Лхагвацэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх