Захирамж


 

2026.02.03                      А/30                     Жаргалант 

                Ажлын хэсэг байгуулах тухай                         

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.10.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Жаргалант сумын “Шинээр хөрөнгө оруулалт хийгдсэн байгууламжид хяналтын камер суурилуулах” ЖС-АГ-11/2025 дугаартай ажлыг хүлээж авах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.

2.Захирамжийн хэрэгжилтийг ханган, тайлагнан ажиллахыг Засаг даргын орлогч  (Т.Лхагвацэрэн)-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                           Л.УЧРАЛ

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх