Захирамж


 

2026.02.06                       А31                  Жаргалант 

                                 Хөрөнгө гаргах тухай                                          

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5, 59.1.23 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгОрхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 “Аймгийн 2026 оны төсөв батлах тухай” 02/58 дугаар тогтоол, Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Жаргалант сумын 2026 оны төсөв батлах тухай” 02/34 дүгээр тогтоол, Онцгой комиссын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан 1 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Жаргалант сумын 500 тонны зоорин дахь хөргөлтийн системд шаардлагатай цахилгаан холболтыг шинэчлэх” ЖСЗДТГ-БАЗ/2026-01 дугаартай ажлын  санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг гаргасугай.

2.Дээрх ажлын санхүүжилтэд шаардагдах 33,117,700 (гучин гурван сая нэг зуун арван долоон мянга долоон зуун) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын Байгалын болон гэнэтийн давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөл байдлыг санхүүжүүлэх болзошгүй аваарын 2.3.13 дах зардлаас гаргахыг Нягтлан бодогч (Н.Мядагмаа)-д зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч  (Т.Лхагвацэрэн)-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                             Л.УЧРАЛ   

                               

 

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх