.png)
2026.02.06 А/32 Жаргалант
Э.Оргилболдод буцалтгүй тусламж олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5, 59.1.23 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр тушаалын хавсралт “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.6 дахь заалт, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 “Аймгийн 2026 оны төсөв батлах тухай” 02/58 дугаар тогтоол, Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Жаргалант сумын 2026 оны төсөв батлах тухай” 02/34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жаргалант багийн иргэн Э.Оргилболд нь 2019 оноос эхлэн хүндээр өвчлөн эмчийн хяналтад эмчлүүлж байгаад биеийн байдал хүндэрч яаралтай элэг солих хагалгаанд орох болсон тул эмчилгээний зардалд буцалтгүй тусламж олгосугай .
2.Буцалтгүй тусламжид шаардагдах 500,000 (Таван зуун мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгийн зардлаас тооцон олгохыг Нягтлан бодогч (Н.Мядагмаа)-д зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Г.Баасансүрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх