Захирамж


                                                    

  2026.02.06             А/33                Жаргалант                                                              

Хөрөнгө гаргах тухай                                          

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.23 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3 дахь заалт, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Аймгийн 2026 оны төсөв батлах тухай” 02/58 дугаар тогтоол, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Жаргалант сумын 2026 оны төсөв батлах тухай” 02/34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Захирамжлах нь:

1.“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж сумын иргэдэд хүндэтгэл үзүүлсүгэй.

2.Хүндэтгэл үзүүлэх нэгдсэн төсвийг I, Үндэсний бөхийн барилдааныг II, Үндэсний шагайн харвааг III, Улс аймгийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх IV, Ахмадын хүндэтгэлийн золголт V, Төрийн албан хаагчдын хүндэтгэлийн тоглолт VI, Цагаан сарын нэгдсэн золголт VII хавсралтаар тус тус зардлыг баталсугай.

3.Дээрх арга хэмжээнд зарцуулагдах 36.410.000 (Гучин зургаан сая дөрвөн зуун арван мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын 2.3.11 дэх зардлаас гаргахыг Нягтлан бодогч (Н.Мядагмаа)-д зөвшөөрсүгэй.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                              Л.УЧРАЛ

  

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх