Үйл ажиллагааны ил тод байдал


ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 2025 ОНЫ БИЕЛЭЛТ

2025.12.04                                                                                                                                                                                                                                                                                                             Жаргалант

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа

Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэрэгжих хугацаа

Эх үүсвэр

Нийт хөрөнгийн хэмжээ, 2025-2028 (сая төгрөг)

Шалгуур үзүүлэлт

Суурь түвшин

Зорилтод түвшин, үр дүн, хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр (сая төгрөг) 2025 он

Хэрэгжүүлэх байгууллага

2025 оны хэрэгжилтийн явц

Гүйцэтгэлийн хувь

Зорилтот түвшин

Төсөв (сая төгрөг)

Төсвийн гүйцэтгэл

Үндсэн

Хамтарсан

НЭГ. ХҮНИЙ ХӨГЖИЛ

Гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан

1.1.Гэр бүлийн гишүүд болон хүн амын бүлгүүдийн  нийгмийн оролцоог хангана.

1.1.1.Гэр бүлийн   гишүүдийн  нийгмийн оролцоо, хандлагад эерэг өөрчлөлт гарч, болзошгүй эрсдэлээс хамгаалагдах  нөхцөл бүрдсэн байна.

  1.  

1.1.1.1 Гэр бүлд суурилсан хүний хөгжил, оролцоог нэмэгдүүлэн гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ

1.1.1.1.1.

Гэр бүлийн үнэ цэнийг өсгөх, хөгжлийг дэмжих сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор  гэр бүлийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах

2025-2028

ОНТ

14,0

Үйл ажиллагаанд хамрагдсан иргэдийн тоо

250

Жил бүр

10 хувиар нэмэгдүүлнэ

/275/

2,0

5,0

Хамтарсан баг

ХГБХХГ

Гэр бүлийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран “Хүүхэд хамгааллын тухай хууль”, Хүүхэд хамгааллын бодлогын талаар мэдээлэл өгөх “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтыг зохион байгуулж 129 иргэн хамрагдсан.

Гэр бүлийн гишүүдийн харилцааг сайжруулах, хамтдаа цагийг бүтээлчээр өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2025 оны 05 дугаар сард “Бүх хайраа гэр бүлдээ” гэр бүлийн өдөрлөгийг  Эгшиглэн соёлын төв, Хэмнэл соёлын төв, Хүүхэд залуучуудын театр, Музей, Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газар, сумын Соёл  мэдээллийн төв хамтран зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр

-  Хүүхдүүдийн циркийн үзүүлбэр;

-  Музей үзэх өртөө-47 хүүхэд, асран хамгаалагч;

-  Явуулын номын сан-18 хүүхэд;

-  Гайхамшигт бяцхан хүмүүс-21 хүүхэд;

-  Open mic-29 хүүхэд;

-  Би бүжье өртөө-51 хүүхэд;

-  Зураг бол түүх өртөө-16 хүүхэд;

-  Хүүхэд хамгааллын үйлчилгээ-7 хүүхэд, 11 эцэг эх асран хамгаалагч;

-  Сэтгэл зүйн явуулын үйлчилгээ-32 хүүхэд, 17 эцэг эх асран хамгаалагчид үйлчилгээ авч үйл ажиллагаанд хамрагдсан байна.

Гэр бүлийн гишүүдийн дунд 6 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж 86 хүүхэд, 52 эцэг эх, асран хамгаалагч нар оролцсон байна.

Гэр бүлийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нийт 215 хүүхэд, 209 иргэнийг хамарсан сургалт, өдөрлөг, уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулж, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, хамтын оролцоог нэмэгдүүлэхэд үр дүнтэй ажиллалаа.

100

  1.  

1.1.1.2. Хүүхдийг болзошгүй эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн, салбар дундын болон хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулна.

1.1.1.2.1.

Хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийлэл, осол гэмтэл, хорт зуршил, цахим орчин, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулах

2025-2028

ОНТ

10,0

зохион байгуулсан арга хэмжээний тоо, үр дүн

3 арга хэмжээг зохион байгуулж,  150 хүүхэд, 250 эцэг эхчүүд хамрагдсан.

3%-иар нэмэгдүүлнэ.

1,0

 

Хамтарсан баг

 

ХГБХХГ,

ЕБС

Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг 4  удаа сумын нэгдсэн цахим хаяг болон багийн цахим хаягаар зөвлөмжийг 6  удаа хүргэн ажиллаж байна.      

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон эрсдэлт нөхцөлд байгаа нийт 12 өрхийн 21 хүүхдэд гэрийн эргэлтийн ажлыг зохион байгуулан, нөхцөл байдлыг хянан ажиллалаа. Мөн сумын нутаг дэвсгэрт цагдаагийн хэсэгтэй хамтран 6 удаагийн эргүүл, шалгалтын ажлыг зохион байгуулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан. Хүүхэд хамгааллын зардлаас 500 мянган төгрөгийг шатахуун болон хүнсний дэмжлэгт зарцуулсан

 “Надад хэлэх үг байна” хүүхдийн чуулганыг 2025 оны 02 дугаар сард зохион байгууллаа. Чуулганд 6-12 дугаар ангийн 50 хүүхдийн төлөөлөл оролцож, “Үе тэнгийн дээрэлхэлд”, “Унаач хүүхдийн эрх”, “Электрон тамхи хор уршиг” сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

“Уралдаанч хүүхэд-аюулгүй байдал” зөвлөгөөнийг  2025 оны 03 дугаар сард зохион байгуулагдаж, сумаас 20 хүүхэд, 10 уяач оролцон өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн. Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах, осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, зөвлөгөө өгч, хяналт тавьж ажилласан.  Суманд зохион байгуулагдсан 2 удаагийн хурдан морины уралдаанд хяналт тавьж  уралдаанч хүүхдийг хувцас хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж,  даатгалд хамруулан  хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажилласан. 

Гэр бүлийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран “Хүүхэд хамгааллын тухай хууль”, Хүүхэд хамгааллын бодлогын талаар мэдээлэл өгөх “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтыг зохион байгуулж 129 иргэн хамрагдсан.

Мөн сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг нь  “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөгийн хүрээнд сургалтыг зохион байгуулж нийт 121 эцэг эх, асран хамгаалагч оролцсон.

Өдөрлөгийн хүрээнд сэтгэл заслын үйлчилгээг 6 иргэн, эрүүл мэндийн үйлчилгээг 6 иргэн, нийгмийн халамжийн үйлчилгээг 2 иргэнд үзүүлсэн.

Өдөрлөгт эцэг эх, асран хамгаалагчид идэвхтэй хамрагдсанаар гэр бүлийн эерэг харилцаа, оролцоо, хандлага сайжирч, хүүхдийн үйл ажиллагаанд оролцох түвшин 75 хувиар нэмэгдсэн нь хүүхэд хамгааллын тогтолцоонд эерэг нөлөө үзүүлэв.         

100

  1.  

1.1.1.2.2.

Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийг судлан тогтоож, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангах

2025-2028

ОНТ

17,0

Эрсдэлийн программд бүртгэлтэй хүүхдүүдийг үйлчилгээнд хамруулсан хувь

Эрсдэлийн программд бүртгэлтэй   хүүхдийн 75 хувьд хүрч ажилласан.

80%

3,0

 

Хамтарсан баг

 

ХГБХХГбагуудын ажлын алба

 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон эрсдэлт нөхцөлд байгаа нийт 12 өрхийн 21 хүүхдэд гэрийн эргэлтийн ажлыг зохион байгуулан, нөхцөл байдлыг хянан ажиллалаа. Үүнд:

  • Сэтгэл заслын үйлчилгээнд 5 хүүхэд;
  • Эрүүл мэндийн үйлчилгээ  6 хүүхэд;
  • Зусланд  хүүхэд амарсан;
  • Хүүхдийн сургалт хөгжлийн хөтөлбөрт хамруулан гар бөмбөгийн дугуйланд 4 хүүхэд;
  • Хичээлийн хэрэгслийн багц, улирлын гутал, хувцас 15 хүүхдэд;
  • Эрсдэлт нөхцөл байгаа 5 өрхөд хүнсний хэрэгцээг хангаж тусламж;
  • Архины хамааралтай  асран хамгаалагчийг  5 хүүхдийн хамт түр хамгаалах байранд   зуучлан Катарис эмнэлэгтэй хамтран 20 хоногийн хугацаанд ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээг үзүүлсэн;
  • Асран хамгаалагчийн эрүүл мэндийн даатгалын 3-р сарын төлбөрийг сумын хүүхэд хамгааллын зардлаас санхүүжүүлэн  бичиг баримтжуулж гэр бүлд нь эргэн нэгтгэх сэтгэл заслын үйлчилгээг төрийн бус байгууллагатай хамтран  үе шаттай зохион байгуулсан.
  • Эрүүл мэндийн үйлчилгээг шаардлагатай  1 хүүхдийг сэтгэц наркологийн эмнэлэгт холбон зуучлан 7 хоног хэвтэн эмчлүүлсэн.
  • Эрсдэлт нөхцөлд байгаа 3 хүүхдийг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд авч сурч боловсрох орчныг бүрдүүлж ажилласан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй 2 өрхийн 5 хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхийг түр зогсоож хуулийн дагуу арга хэмжээг авч ажилласан.

100

  1.  

1.1.1.2.3.

Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн санал санаачилгыг дэмжих, арга зүйгээр хангах, хамтран ажиллах.

2025-2028

ОНТ

10,0

Зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон хүүхдийн тоо

 

250

10%-иар нэмэгдүүлнэ.

/275/

 

 

1,0

0,5

Хүүхдийн төлөө зөвлөл

Хамтарсан баг, ХГБХХГ

ЕБС

Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан зөвлөлийн оролцоог хэрхэн хангах Хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн мэдээллийг хүргэхээр гэр бүл судлаач, доктор, профессор Х.Баавгай, Монгол Улсын гавьяат багш, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн ТББ-ын тэргүүн доктор Б. Жавзанхүү нар ажиллаж мэргэжил арга зүйн зөвлөгөөг хүргэж ажилласан.

Гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлого, Хүүхэд хүмүүжлийн эерэг арга сэдэвт сургалтыг хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газартай хамтран сургалтыг зохион байгуулж 123 асран хамгаалагч оролцлоо. Мөн сэтгэл заслын явуулын үйлчилгээ суманд зохион байгуулж 37 хүүхэд, 12 асран хамгаалагчид хамрагдлаа.

2026 онд хэрэгжүүлэх “Бүх хайраа гэр бүлдээ” төслийн хүрээнд сумын гэр бүлийн хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлын саналыг боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлж, хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.

Хүүхдийн байгууллагын үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан “Сайн үйлсийн аян”-д нэгдэж, аяны хүрээнд 500,000 (таван зуун мянга) төгрөгийн хандив өргөсөн. Мөн тус аяны хүрээнд сумын төрийн байгууллагууд хамтран ажиллаж, хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эерэг төлөвшлийг дэмжих зорилгоор байгууллагын албан хаагчдын хүүхдийн дунд соёл, спорт, танин мэдэхүйн арга хэмжээг зохион байгуулан ажилласан.

62,5

  1.  

1.1.1.3.Залуучуудын боловсролын болон мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох оролцоог дэмжинэ

1.1.1.3.1.

Залуучуудын боловсролын болон мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох оролцоог дэмжих

2025-2028

ОНТ

26,0

Зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон залуучуудын тоо

150

 

5%-иар нэмэгдүүлнэ

 

5,0

43,8

Залуучуудын салбар зөвлөл

ЗДТГ

Сумын залуучуудын салбар зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгууллаа. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймагт зохион байгуулагдсан “Залуучуудын хөгжил-оролцоо, өөрчлөлт” чуулганд сумын 17 залуучууд оролцож, санал хүсэлтээ хүргүүлсэн байна.    

Мөн Засаг даргын нөөц сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлж 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хамгааллын газартай хамтран “Байгальд ээлтэй залуучуудын чуулган” уулзалтыг зохион байгуулж, аймаг, сумын нийт 80 залуучууд оролцлоо.

Ахлах ангийн 58 сурагчдад “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулсан.

Залуучуудын салбар зөвлөлөөс санаачлан Жаргалант багийн хөгжлийн бэрхшээлтэй өндөр настанд тусалж түлээний модыг бэлтгэн өгч сайн дурын ажлыг зохион байгуулсан.

"Ирээдүйн манлайлагч" сумын Засаг даргын нэрэмжит оюутны сургалтын тэтгэлэг олгох журмын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтад 600-аас дээш оноо авсан, зорилтод гэр бүлийн хүүхэд, сурлага, урлаг, спорт болон бусад төрлийн уралдаан тэмцээнд амжилт гарган шалгуур үзүүлэлтийг хангасан нийт 17 оюутанд 41,0 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг олголоо. Үүний үр дүнд суралцах идэвх, урам зориг нэмэгдэж, боловсрол эзэмших бололцоог тэгш хүртээмжтэйгээр ханган, орон нутгийн ирээдүйн хүний нөөцийг чадавхжуулахад чухал хувь нэмэр оруулах алхам болсон.   

Эдгээр ажлын үр дүнд нийт 170 гаруй залуус, өсвөр үеийнхэн хамрагдаж, залуучуудын оролцоо, сурч боловсрох хөгжих нөхцөл бүрдэж  нийгмийн хариуцлага нэмэгдсэн.              

100

  1.  

1.1.1.4.  Жендерийн эрх тэгш байдлыг хангах, бэхжүүлэх, хамгаалах, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх  замаар  бүх нийтийн жендерийн талаарх боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ

1.1.1.4.1.

Жендерийн эрх тэгш байдлыг хангах, нийтийн жендерийн талаарх боловсролыг дээшлүүлэх сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулах

2025-2028

ОНТ

7,0

Зохион байгуулсан арга хэмжээнд хамрагдсан иргэдийн тоо

 

100

10%-иар нэмэгдүүлнэ

/165/

 

 

1,0

-

Нийгмийн ажилтан

ЗДТГ Жендерийн салбар хороо

Орхон аймаг дахь Хүний эрхийн үндэсний комисстой хамтран 2025 оны 04 дүгээр сард төсвийн байгууллагын дарга, эрхлэгч, төрийн албан хаагчид болон иргэдэд зориулсан “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт 2 үе шаттай сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 39 албан хаагч, 77 иргэн хамрагдаж хүний эрхийн асуудлын талаар мэдээлэлтэй болсон. Сургалтын өмнө болон дараах богино асуумжаар хүний эрхийн үндсэн ойлголтыг зөвөөр тодорхойлох чадвар 46 хувиас 81 хувь, Ялгаварлан гадуурхалтын хэлбэрүүдийг таних чадвар 38 хувиас 79 хувь, жендерийн хэвшмэл ойлголтыг зөв гэж үзэх хандлага сургалтын дараа 28 хувиар буурсан. Хүний эрхийн зөрчлийн талаарх мэдээллийг хаана, хэрхэн хүргүүлэх талаар мэдлэгтэй болсон оролцогчдын хувь 52 хувиас 87 хувь болж өссөн дүн гарсан.

100

1.1.2. Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, асаргаа сувилгааны чанар, хүртээмж сайжирч, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжиж нийгмийн оролцоо нэмэгдэнэ.

  1.  

1.1.2.1.Ахмад настанд зориулсан олон талт үйл ажиллагааг зохион байгуулан, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.1.2.1.1.

Ахмад, залуучуудын ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах

2025

ОНТ

20,0

Ажлын гүйцэтгэлийн хувь

-

100%

20,0

20,0

ЗДТГ

Ахмадын хороо

Жаргалант сумын “Ахмадын хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн 19,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ахмад, залуучуудын ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах” ажлыг Ти Би Си капитал ХХК  гэрээний дагуу гүйцэтгэсэн.

Ажлын хүрээнд  явган зам 59,7 м.кв,  бетон  1,57 метр урттай явган хүний шат, 4 нарны зайн гэрэлтүүлэг, 4 түшлэгтэй сандал, хашаа, 2 сүүдрэвч засварлах зэрэг тохижилтын ажил хийгдсэн.

Энэхүү тохижилтын үр дүнд ахмад настан, залуучууд, иргэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, ая тухтай орчинд амрах нөхцөл бүрдсэн.     

100

  1.  

1.1.2.1.2.

Ахмад настны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

2025-2028

ОНТ

191,6

Хөтөлбөрийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь

-

100%

41,6

30,0

Ахмадын хороо

ЗДТГ

Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/26 дугаар тогтоолоор "Ахмадын хөгжил" хөтөлбөр батлагдсан.

2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд 41,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулалтаар 4 үндсэн зорилт, 8 зүйл заалт, 12 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гүйцэтгэл 86,6 хувьтай.

Хөтөлбөрийн хүрээнд 6,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмадын байгууллагад ухаалаг самбар суурилуулсан. Үүний үр дүнд ахмадуудад зориулсан сургалт, мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжийг илүү хүртээмжтэй, үр дүнтэй хүргэх боломж бүрдсэн.   

Ахмад настнуудын дунд спортын олон төрөлт тэмцээн, уралдааныг амжилттай зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 121 ахмад хамрагдсан.

Сар шинийн баяр, Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, нийгмийн халамж, дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

Уг үйл ажиллагаануудын үр дүнд ахмадын байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, идэвх нэмэгдэж, ахмадуудад чиглэсэн сургалт, мэдээллийн чанар, хүртээмж сайжирсан бөгөөд ахмад настнуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж, тэдний нийгмийн оролцоог дэмжих суурь бэхэжсэн.

Хөрөнгө оруулалтын зардлаас ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн урамшуулалд 16,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. Үр дүнд ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн үүрэг хариуцлага нэмэгдэн, ахмадуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх аливаа арга хэмжээг зохион байгуулахад хувь нэмэр  болсон.

86,6

Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж

1.2.Орон нутгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшинг бууруулна.

1.2.1.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийн чадавх дээшилж, тогтвортой, өрсөлдөх чадвартай ажлын байрны хүрээ өргөжсөн байна

  1.  

1.2.1.1.Жижиг, дунд, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулж, хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжин, бүтээмжид суурилсан орон нутгийн онцлогт тохирсон 50-аас доошгүй ажлын байрыг шинээр бий болгож, ажлын байранд зуучлан ажилгүйдлийг бууруулна.  

1.2.1.1.1.

“Эрдэнэт” шинжлэх ухаан технологийн паркийн дэргэдэх бизнес хөгжлийн төвтэй хамтран ажиллаж гарааны бизнес эрхлэгчдийн хүрээг өргөжүүлэх

2025-2028

-

-

Гарааны бизнес эрхлэгчдийн тоо

2

2

-

-

ХААТ

ШУТП Бизнес хөгжлийн төв, багууд

 

Ажлын байр бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор Улаантолгой багийн 1 иргэн хүнсний ногоо тариалах, Жаргалант багийн 1 иргэн худалдаа, үйлчилгээний чиглэлээр тус тус 36 сарын хугацаатай, хүүгүй, барьцаагүй 10,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагдаж тогтвортой орлоготой болж, өөрийн бизнесээ хөгжүүлэн орон нутагт ажлын байр бий болгох нөхцөл бүрдсэн.

100

  1.  

1.2.1.1.2.

Иргэдийг бичил,  өрхийн үйлдвэрлэл явуулах ажлын байраар хангах, жижиг тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх

2025-2028

ОНТ

Батлагдсан төсвийн хүрээнд

Нэмэгдсэн ажлын байрны тоо жилээр

3

3

20,0

20,0

ХААТ

ХХҮГ, Хоршоод, ЖДҮ эрхлэгчид

Орон нутгийн хөгжлийн сангийн 20,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хувиараа өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэлт ирүүлсэн 10 иргэнд оёдлын машины дэмжлэг үзүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.

100

  1.  

1.2.1.1.3.

Задгай худалдаа үйлчилгээний цэг байгуулж өрхийн үйлдвэрлэлийн борлуулалтыг дэмжих

(Цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ)

2025-2028

ОНТ

140,0

Худалдааны цэгийн тоо /өссөн дүнгээр/

-

1

40,0

40,0

ХААТ

Багууд

Тус сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 40,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Задгай худалдаа үйлчилгээний цэг байгуулах” ажлыг Очиртон ХХК гэрээний дагуу гүйцэтгэсэн. Энэхүү цэг байгуулагдсанаар цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэргийг худалдаалах боломжтой орчин бүрдэж, худалдаа, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, орон нутгийн иргэдийн орлогыг дэмжих нөхцөл хангагдаж байна.

100

  1.  

1.2.1.1.4.

Бүтээмжид суурилсан орон нутгийн онцлогт тохирсон 50-аас доошгүй ажлын байрыг шинээр бий болгож, ажлын байранд зуучлах

2025-2028

Улс болон Орон нутгийн төсөв

-

Шинээр бий болсон ажлын байрны тоо /тухайн жилээр/

17

20

-

120,0

ХААТ

ХХҮГ, багууд, ААНБ-ууд

2025 онд Жаргалант сумын Хоршоог хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт "Үлэмж төгс төгөлдөр" хоршоо төсөл нь шалгаран, мах, сүүний хөргүүрийн тоног төхөөрөмжийн чиглэлээр 100,0 сая төгрөгийн зээлд хамрагдсан.

Төслийн хэрэгжилтийн үр дүнд шинээр 18 ажлын байр бий болж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах, хоршооны хөгжлийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулсан.

Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн 20,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хувиараа өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэлт ирүүлсэн 10 иргэнд

 оёдлын машины дэмжлэг үзүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд нийт 28 иргэн ажлын байр, үйлдвэрлэлийн дэмжлэгт хамрагдаж, орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого болон хоршооны хөгжил бодитоор нэмэгдлээ.

100

  1.  

1.2.1.2.Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт тогтолцоонд тулгуурлан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцааны  хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна. 

1.2.1.2.1.

Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж хуулийн хэрэгжилтийг хангах

2025-2028

Улс болон Орон нутгийн төсөв

-

Сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажилд хамрагдсан иргэдийн тоо /тухай жилээр/

-

50

-

 

Сумын ХАБЭА-н зөвлөл

ХХҮГ, ААНБ-ууд

Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын 55 албан хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг хууль, журмын дагуу 1 удаа, Нийтлэг үйлчилгээний албаны 14 албан хаагчдад хаврын тариалалт, намрын ургац хураалт болон хадлан тэжээлийн үед гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн тэргүүнд” сэдэвт сургалтыг 2 удаа зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 83 албан хаагчийг хамруулсан.

Шинэ албан хаагчдыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар, хууль тогтоомжтой танилцуулах үйл ажиллагааг тогтмолжуулж, 2025 оны III улирлын байдлаар шинээр томилогдсон 6 ажилтанд эхний шатны сургалтыг зохион байгуулсан.

Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд байгууллагын ажилчдыг хамруулах зорилгоор аймгийн Эрдэнэт Медикал эмнэлэгтэй хамтран 349,500 төгрөгийн үнэлгээтэй 8 төрлийн багц үйлчилгээг сонгон авч, 49 албан хаагчийг 2025 оны 3–4 дүгээр сард үзлэг, шинжилгээнд хамруулсан.

Мөн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлаас нийт 17,133,500 төгрөгийн санхүүжилтийг зарцуулж, 53 ажилтныг витамин С, витамин D, кальци зэрэг нэмэлт бүтээгдэхүүний 1 сарын хэрэглээгээр хангаж ажилласан.

100

  1.  

1.2.1.3.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн  хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж, бүтээлч санаачилга, хандлага, ур чадварыг хөгжүүлнэ. 

1.2.1.3.1.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадамжид суурилсан ажиллах хүчнийг бэлтгэх богино болон урт  хугацааны сургалтад хамруулах

2025-2028

Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан

Тухайн жилийн санхүүжилтээр

Мэргэжлийн сургалтад хамрагдалт /өссөн дүнгээр/

 

10

12

Тухайн жилийн санхүүжилтээр

 

ХХҮГ-ын мэргэжилтэн

ХААТ, ШУТП,Бизнес хөгжлийн төв, багууд

Хүн ам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан танхимын мэргэжил олгох сургалтад ойн аж ахуй мэргэжлээр 1 иргэн, мэргэжлийн ур чадвар олгох тогооч болон гоо сайхны сургалтад 2 иргэн тус тус хамрагдан хөдөлмөр эрхлэх боломж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх нөхцөл бүрдлээ.

100

  1.  

1.2.1.4.Өрхийн үйлдвэрлэлийг дэмжин, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бий болгоно.

1.2.1.4.1.

Өрхийн үйлдвэр эрхлэгчдийг санхүүгийн дэмжлэг хөнгөлөлттэй зээлд хамруулах

2025-2028

Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан

Тухайн жилийн санхүүжилтээр

Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд

/өссөн дүнгээр/

 

11

12

Тухайн жилийн санхүүжилтээр

30,0

ХХҮГ-ын мэргэжилтэн

Багууд, мэргэжлийн сургалтын байгууллага

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр арга хэмжээний хүрээнд Ажлын байрыг нэмэгдүүлэх эргэн төлөгдөх нөхцөлтэй хүүгүй, 36 сарын  хугацаатай санхүүгийн дэмжлэгт Улаантолгой багийн 1 иргэн хүнсний ногоо хадгалах зоорь барихаар, Жаргалант багийн 1 иргэн  Баян-Өндөр суманд кофе шоф байгуулахаар тус бүр 10,0 (арван сая) төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны 50 хувийн эргэн төлөлттэй 36 сарын санхүүгийн дэмжлэгт Дулаан-Уул багийн 1 иргэн  сүү цагаан идээ боловсруулах чиглэлээр 10,0 (арван сая)  төгрөгийн санхүүжилт тус тус авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд нийт 3 иргэн 30,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэн тогтвортой хөдөлмөр эрхлэх боломж бүрдсэн.  

100

  1.  

1.2.1.5.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг байнгын болон түр ажлын байранд холбон зуучлах ажлыг ажил олгогч, ажилтанд нийцтэй байдлаар зохицуулна

1.2.1.5.1.

Шинээр бий болсон болон байнгын ажлын байрны сул орон тооны мэдээллийг ажил олгогчоос авч иргэдийг зуучлан холбож ажилтай орлоготой болгох

2025-2028

Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан

Тухайн жилийн санхүүжилтээр

Түр болон байнгын ажлын байранд зуучлагдсан иргэдийн тоо

107

117

Тухайн жилийн санхүүжилтээр

-

ХХҮГ-ын мэргэжилтэн

Багууд, ААНБ-ууд

Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаас байнгын болон сул орон тооны мэдээллийг тогтмол авч, 28 иргэнийг байнгын ажлын байранд холбон зуучилж тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүллээ. Мөн түр ажлын байранд 120 гаруй иргэн хамрагдаж, богино хугацаанд ажлын туршлага олж, хөдөлмөрийн орчинд дасан зохицох ур чадвараа нэмэгдүүлсэн байна.

Батлан хамгаалахын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж тус сургуулийн 60 сонсогч 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ургац хураалтын ажилд ажилласан.

Мөн ажил олоход хүндрэлтэй болон бүртгэлтэй ажилгүй 5 иргэнд хөдөлмөр эрхлэх чадварын үнэлгээ хийж, хувийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан, мэргэжил чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан.

100

  1.  

1.2.1.6.Зорилтот бүлгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн  нийгмийн халамжийн үйлчилгээг хүн төвтэй, үр ашигтай, хүртээмжтэй хүргэнэ.

1.2.1.6.1.

Зорилтот бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настны тухай хууль болон холбогдох бусад хууль журмын дагуу нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх

2025-2028

Улсын төсөв

Батлагдсан төсвийн хүрээнд

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд

Тэтгэвэр 70 тэтгэмж -627

Хөнгөлөлт тусламж 418

Тэтгэвэр 75

Тэтгэмж 630

Тусламж 420

-

-

ХХҮГ-ын мэргэжилтэн

Багууд

2025 оны жилийн эцсийн байдлаар тус сумын иргэдэд нийгмийн халамжийн 10 багц үйлчилгээг 1677 иргэнд хүргэн ажиллаж байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр:

Нийт 72 иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Үүнд:

  • Ахмад настны тэтгэвэр 15 иргэн,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр 44 иргэн,
  • 18 хүртэлх насны тэжээгчээ алдсан хүүхдийн тэтгэвэр 13 иргэн.

Асаргааны тэтгэмж:

Нийт 76 иргэн асаргааны тэтгэмж авч байна. Үүнд:

  • Ахмад настныг асарч буй иргэн  50,
  • Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийг асарч буй иргэн 5,
  • Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн 21.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаа:

Сумын Амьжиргааг дэмжих зөвлөл 2025 онд нийт 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд:

  • Шинээр байнгын асаргаа шаардлагатай 6 ахмад настан,
  • 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
  • Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны 2 хүүхэд,
  • Бүтэн өнчин хүүхдийг асран хамгаалж буй 2 иргэн,
  • Тэжээгчээ алдсан, 18 хүртэлх насны 1–2 хүүхэдтэй 2 өрх,

Онцгой тохиолдлын тэтгэмжид гэнэтийн аюул, ослын улмаас орон гэргүй  болсон 2 иргэний асуудлыг шийдвэрлэн тус бүр буцалтгүй 2,0 сая төгрөгийн тусламж олгосон.

Онцгой тэтгэмж:

  • Хоёр ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд бойжуулж буй 2 эхэд тус бүр 2 сая төгрөгийн тэтгэмж олгосон,

Алдарт эхийн одон:

  • Алдарт эхийн I зэргийн одонгоор 3 эх,
  • Алдарт эхийн II зэргийн одонгоор 6 эх шинээр шагнагдаж, холбогдох халамжийн үйлчилгээнд хамрагдсан байна.

Насны хишиг:

  • 65–69 насны 124 ахмад – 6.2 сая төгрөг,
  • 70–79 насны 117 ахмад – 9.4 сая төгрөг,
  • 80–89 насны 34 ахмад – 5.1 сая төгрөг,
  • 90 ба түүнээс дээш насны 4 ахмад – 1.0 сая төгрөг,
  • нийтдээ 21.7 сая төгрөгийн халамжийн үйлчилгээг үзүүлжээ.

Ахмад настанд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт:

  • Амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр 69 ахмад авсан.
  • Эмчилгээ сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд үнийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлсэн 24 ахмад.
  • Хиймэл шүд хийлгэсэн 34 ахмад,
  • Протезын хөнгөлөлт эдэлсэн 21 ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн тус тус хамрагдсан байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж:

Нийгмийн халамжийн нэгдсэн системд бүртгэлтэй 0–18 насны 1077 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа бөгөөд 2025 онд шинээр 48 хүүхэд бүртгэгдсэн байна.

100

Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг

1.3.Нийтийн биеийн тамир, спортоор  хичээллэгчдийг дэмжиж, хүн амын эрүүл, идэвхтэй  амьдралын хэв маягийг хэвшүүлнэ.

1.3.1.Спортоор хичээллэгчдийг нэмэгдүүлнэ.

  1.  

 1.3.1.1.Нийтийн биеийн тамир,спортын орчныг сайжруулж, олон төрөлт тэмцээн уралдаан зохион байгуулан иргэдэд эрүүл, идэвхтэй  амьдралын хэв маягийг сурталчлан таниулна.

1.3.1.1.1.

Иргэд, олон нийтийг хамруулсан олон төрөлтөд спортын тэмцээн уралдаан зохион байгуулах

2025-2028

ОНТ

190,0

Зохион байгуулсан тэмцээний тоо

 /тухай жилээр/

2

3

40,0

-

ЗДТГ

ББСАХМ

2025 онд олон нийтийг хамарсан 7 удаагийн тэмцээн, уралдааныг зохион байгуулан, нийт 1646 иргэн идэвхтэй оролцож, иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хамтын оролцоо, спортын идэвхийг нэмэгдүүлсэн. Үүнд: Сар шинийн баярын “Үндэсний бөхийн барилдаан”-д 48, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Гар бөмбөгийн тэмцээн”-д 49, Монгол цэргийн өдөрт зориулсан “4 төрөлт спортын тэмцээн”-д 136, Жаргалантын хавар-2025” олон төрөлт спортын тэмцээнд 680, Орхон аймгийн аварга шалгаруулах “Софт-волейболын тэмцээн”-д 44, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд 52, Алтан-намар-2025 үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан 8 төрөлт тэмцээнд 637, давхардсан тоогоор 1646 иргэн оролцсон байна.     

Тус арга хэмжээнүүдэд нийт 145,5 сая төгрөгийг зарцуулсан байна.

100

  1.  

1.3.1.1.2.

Спорт заалны гадна тохижилтын ажлыг хийх

2025

ОНТ

100,0

Ажлын гүйцэтгэл /хувиар/

-

100%

-

-

ЗДТГ

ББСАХМ

2024 оны орон нутгийн хөгжлийн сангийн 165,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт заалны гадна тохижилтын ажлын хүрээнд 3 ширхэг модон гүүр, 4 ширхэг түшлэгтэй сандал, 4 ширхэг хогийн сав, 25 ширхэг нарны зайн гэрэлтүүлэг, 220 вт-ын 5 ширхэг гэрэлтүүлэг, мөн Засаг даргын Тамгын газар, Ахмад залуучуудын ордон, Соёл мэдээллийн төв, Спорт заалыг холбосон 300 метр явган хүний зам шинээр хийгдэж сумын өнгө үзэмж сайжирсан.

100

  1.  

1.3.1.2.Спортын авьяасыг нээн илрүүлэх, мэргэжлийн болон үндэсний спортоор хичээллэгчдийн оролцоо, амжилтыг нэмэгдүүлж, тэдэнд дэмжлэг үзүүлэн, шинэ тутамд хөгжиж байгаа спортын төрлүүдийг хөгжүүлнэ.

1.3.1.2.1.

Спортын олон төрөлт дугуйлан, секц хичээллүүлэх

2025-2028

ОНТ

80,0

Спортын олон төрөлт дугуйлан секцэд хамрагдсан хүүхдийн тоо өссөн дүнгээр

88

97

20,0

-

ЗДТГ

ЕБС, ББСАХМ

2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 7, Соёл мэдээллийн төвд 2, Спорт зааланд 2 дугуйлан, нийт 11 дугуйлан секцэд хичээллэж, давхардсан тоогоор 351 суралцагч хамрагдсан нь нийт сурагчдын 74,4 хувийг эзэлж байна.

Спортын материаллаг баазыг бэхжүүлэх хүрээнд спорт заал болон Ахмад, залуучуудын ордонд зориулалтын гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисний цохиур, дартс зэрэг спортын хэрэгслүүдийг 3,3 сая төгрөгийн санхүүжилтээр нийлүүлж сурагчдын биеийн тамир, спортын сургалтын чанар, хичээллэх боломж нэмэгдэж, дугуйлангийн идэвх болон оролцоо дээшилсэн.

100

  1.  

1.3.1.3.Сумын хэмжээнд өвлийн спортыг хөгжүүлэхэд  шаардлагатай материаллаг баазыг бэхжүүлж,  дэмжлэг үзүүлэн, хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

1.3.1.3.1.

Өвлийн спортыг дэмжиж мөсөн талбай бий болгож, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангах

2025-2028

ОНТ

165,0

Өвлийн спортоор хичээллэх боломжтой талбайн тоо

-

1

70,0

70,0

ЗДТГ

ЕБС, ББСАХМ

Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 40,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өвлийн спортыг дэмжих зорилгоор гадаа зориулалтын хоккейн талбайн стандартын хашлага, том хүний тэшүүр 40 ширхэг, хүүхдийн тэшүүр 50 ширхгийг тус тус нийлүүлэгдсэн бөгөөд Соёл, мэдээллийн төвийн гадна талбайд 2025 оны 1 дүгээр улиралд мөсөн тэшүүрийн талбай засаж, өдөрт дунджаар 35-40 хүүхэд тогтмол үйлчлүүлэн чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлсэн.

Мөн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 30,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цана худалдан авах, мөсөн талбайд хувцас солих өрөө тохижуулах зэрэг ажил хийгдэж байна.

100

  1.  

1.3.1.4.Эрүүл чийрэг хүүхэд бий болгох зорилгоор 330 сумаас анхдагч болж сумандаа хүүхдийн болон иргэдэд зориулсан усан бассейнтай болж, суралцагч нэг бүрийг амжилттай суралцахад чиглүүлнэ.

1.3.1.4.1.

Хүүхэд болон иргэдэд зориулсан усан бассейнтай болох ажлыг эхлүүлэх

2025-2028

ОНТ

Батлагдсан төсвийн хүрээнд

Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл /хувиар/

-

-

-

-

ЗДТГ

ЕБС, ББСАХМ

Төлөвлөсөн хугацаа болоогүй.

 

Тэгш хүртээмжтэй, чанартай боловсрол

1.4.Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.

1.4.1.Суралцах таатай орчин, бүрдэж, хүүхдийн хөгжил хангагдана.

  1.  

1.4.1.1.Хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж боловсролын салбарын байгууллагуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийж, суралцагчдад ээлтэй сургалтын орчин бүрдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлнэ.

1.4.1.1.1.

 “Боловсрол” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

2025-2028

ОНТ

441,7

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь

97.5%

100%

441,7

 

ЕБС, цэцэрлэг

ЗДТГ

Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/25 дугаар тогтоолоор “Боловсрол” хөтөлбөрийг шинэчлэн баталсан.

2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд 3 үндсэн зорилт, 13 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нийт 441,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөгдсөн. Гүйцэтгэл 100 хувийн биелэлттэй байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хогшлоор хангагдаж, багш, сурагчдын суралцах болон ажиллах орчин, нөхцөл сайжирч байна.    

100

  1.  

1.4.1.1.2.

Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн барилгад шаардлагатай засар, үйлчилгээг хийж сургалтын таатай орчин бүрдүүлэх

2025-2028

ОНТ

2,000.0

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан засварын ажлын гүйцэтгэлийн хувь

60%

100%

325,3

ЕБС, цэцэрлэг

ЗДТГ

Боловсрол хөтөлбөрийн хүрээнд 325,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн танхим болон бага ангийн хүүхэд хөгжлийн төвийн засвар, явган зам, цэцэрлэгийн бохирын шугам солих, урсгал засвар зэрэг ажлууд хийгдсэн бөгөөд энэ нь сурагчдын суралцах орчин, багш ажилтны ажиллах нөхцөлийг сайжруулж, боловсролын чанар, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн.

100

  1.  

1.4.1.1.3.

Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хогшил, хэрэглэгдэхүүнээр хангах

2025-2028

ОНТ

300,0

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын гүйцэтгэлийн хувь

50%

100%

105,4

ЕБС, цэцэрлэг

ЗДТГ

Боловсрол хөтөлбөрийн хүрээнд нийт 105,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн кабинетад иж бүрэн тоног төхөөрөмж, дотуур байрны сурагчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор эсгийн гудас, гудасны углаа, цагаан хэрэглэл тус бүр 80 ширхэг,  3-р цэцэрлэгт 150 хүүхдийн ор, 30 ширхэг ширээ, 150 ширхэг сандал, А3 принтер 1 ширхэг тус тус нийлүүлэгдэж сургалт үйл ажиллагаанд ашиглаж байгаа бөгөөд хүүхдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд сурч хөгжих нөхцөл бүрдсэн.

100

  1.  

1.4.1.2.Хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлэх, хүмүүжил, төлөвшил, үндэсний өв уламжлал,  зан заншил, соёл, эх оронч сэтгэлгээ,  амьдрах ухаанд суралцуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

 

1.4.1.2.1.

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг мэргэжлээ хэрхэн сонгох ажлыг зохион байгуулах

2025-2028

ОНТ

20,0

Арга хэмжээнд хамрагдсан сурагчдын хувь

100%

100%

10,0

10,0

ЗДТГ

ЕБС

Төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын ач холбогдлыг ойлгуулах, өөрийн сонирхол, авьяас, чадварт тулгуурлан зөв чиг баримжаа авахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэр болон их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж их эмч, сувилагч, автын инженер, барилгачин, гагнуурчин, тогооч зэрэг мэргэжлийг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээнд 11, 12 дугаар ангийн нийт 58 сурагч хамрагдан мэргэжлээ зөв сонгох мэдлэг, ойлголт нэмэгдэж, цаашдын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн чиг баримжаагаа тодорхойлох боломжтой болсон. Тус арга хэмжээнд хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн зардлаас 10,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.       

100

  1.  

1.4.1.2.2.

Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дугуйлан, секц хичээллүүлэх

2025-2028

ОНТ

8,0

Хичээллэсэн секц, дугуйлангийн тоо

/тухайн жилээр/

3

4

2,0

-

ЕБС

Сургалтын байгууллага, багш нар

2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль нийт 7 төрлийн дугуйлан, секц болон хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, давхардсан тоогоор 196 сурагчийг хамруулан ажилласан.

Мөн цэцэрлэг 9 төрлийн дугуйлан хичээллүүлсэн. Үүнд:  Дуу, Бүжиг, Энгийн хөгжмийн зэмсэг”-ын дугуйланг хөгжмийн багш, Биеийн тамирын багш гимнастикийн  дугуйланг 6 бүлгийн багш нар өөр өөрийн арга зүйд тулгуурлан Даам, Уран уншлага, Сэтгэхүй хөгжүүлэх, Наамал, Зохион бүтээх, Зургийн дугуйланг хуваарийн дагуу хичээллүүлж хүүхдийг хөгжүүлж байна. Дугуйланд нийт 112 хүүхэд хамрагдсан ба өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад шинээр 1 дугуйлан, нийт 14 хүүхдээр ахисан байна. Биеийн тамирын багштай болсноор хүүхдийн хөдөлгөөн, бие бялдарт ахиц хөгжилт гарч байна.

100

  1.  

1.4.1.2.3.

Орон нутгийн түүхэн дурсгалт газар, ард иргэдийн ёс заншилтай танилцуулах зорилгоор ахлах ангид тусгай хөтөлбөрөөр “ЭКО” аяллыг жилд нэг удаа зохион байгуулах

2025-2028

ЕБС төсөв

6,7

Арга хэмжээнд хамрагдсан сурагчдын хувь

100%

100%

1,6

0,5

ЕБС

ЗДТГ

Ерөнхий боловсролын сургууль:

“ЭКО АЯЛАЛ – ОРОН НУТАГ СУДЛАЛ” интеграци хичээлийг Монголын өв соёл, бурхан шашны түүхэн газар болох Амарбаясгалант хийд болон орон нутгийн онцлогтой танилцаж, танхимын хичээлээр олж авсан мэдлэгийг хэрэглээ болгох, монгол ахуй, өв соёлыг танин мэдэх зорилготойгоор 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд 11 судлагдахууны агуулгын хүрээнд 8 дугаар ангийн 59 сурагч хамрагдсан.

3-р цэцэрлэг:

ЭКО” аяллын хүрээнд Орхон аймгийн  “Төв номын сан”,  музей, сумын Соёл мэдээллийн төв, сургуулийн “Номын сан”, түүх дурсгалын газар, Суваргатай толгой, үйлчилгээний газрууд, малчны хот, ногооны талбай, тариан талбай, туслах аж ахуйтай танилцсан. Эко аяллыг хавар, намрын улиралд бодит орчинд зохион байгуулж, 5 бүлгийн нийт 112 хүүхэд, 12 багш, 28 эцэг эх, асран хамгаалагч хамрагдсан байна. Нийт хүүхдийн 60 хувь, эцэг эхийн 30 хувь хамрагдаад байна.

100

  1.  

1.4.1.2.4.

 “Design skool” хөтөлбөрийг үргэлжлүүлэх

2024-2028

ОНТ

51,0

Хамрагдсан сурагчдын тоо

 /тухайн жилээр/

20

20

20,0

20,0

ЕБС

ЗДТГ

Боловсрол хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ “DESIGN SKOOL” сургалтын байгууллагатай хамтран 20.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “DIGITAL ART, INTERIOR DESIGN” чиглэлээр логик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой сургалтад 2024-2025 оны хичээлийн жилд нийт 20 сурагч хамрагдаж амжилттай төгссөн.

Төгсөлтийн арга хэмжээний үеэр сурагчид 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бүтээлүүдээ сум, орон нутгийн удирдлагуудад танилцуулсан бөгөөд энэхүү сургалтаар дамжуулан өөрсдийн авьяас чадвараа нээж, цаашид энэ чиглэлээр мэргэжлийн түвшинд хөгжих хүсэл эрмэлзэлтэй болж байгаагаа илэрхийлсэн нь уг хөтөлбөрийн үр өгөөжийг харуулж байна. Суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, ур чадвар хөгжихийн зэрэгцээ мэдээллийн технологид суурилсан шинэ хандлагыг боловсролын орчинд амжилттай нутагшуулж чадлаа.

100

  1.  

1.4.1.2.5.

 “Англи хэлтэй суралцагч” хөтөлбөр хэрэгжүүлэх

2024-2028

ОНТ

6,0

Сурагчдын хамрагдалтын хувь

10.6%

12.5%

2,5

-

ЕБС

-

Ерөнхий боловсролын сургуулийн 3–8 дугаар ангийн 287 суралцагчдад Англи хэлний PEORSAN хөтөлбөрийг олон улсын хөтөлбөрийн агуулгаар зохион байгуулж, биелэлт, үр дүнг тогтмол тооцон ажиллаж байна. Мөн 2025–2026 оны хичээлийн жилд 9 дүгээр ангийн 25 суралцагчдад Англи хэлний төрөлжсөн сургалтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд сургалтын үр дүнд суралцагчид англи хэлний үйл үгийн цагийг зөв хэрэглэх чадвар эзэмшиж, холбогдох сурахуй номыг уншиж судалж байна.

10

  1.  

1.4.1.3.Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийн онцлог хэлбэр, нөхцөл байдлаас үл шалтгаалан танхимын болон хувилбарт сургалтаар боловсролын үйлчилгээнд хамруулна.

1.4.1.3.1.

Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн хамран сургалтыг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулж, тохирох сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллах

2024-2028

ОНТ

10,0

Сургуулийн өмнөх  боловсрол, ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдах ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хувь

­ЕБС-36.3

ЕБС- 36.3

2,5

-

ЕБС, цэцэрлэг

ТБХХА

АУБ  багш нар

Ерөнхий боловсролын сургуульд 2 сурагч сургалтын үйл ажиллагаанд тогтмол хамрагдаж, хөгжлийн түвшинд нь тохирсон агуулга, арга зүйгээр хичээллэж байна. Сургалтын анги танхимыг гэрэлтүүлэг, дулаан, тав тухтай байдлыг хангаж сэтгэл зүйн аюулгүй орчныг бүрдүүлсэн.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2025 оны 05 дугаар сараас эхлэн тулгуур эрхтний бэрхшээлтэй 1 хүүхдийг ахлах бүлэгт хүлээн авч, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд тасралтгүй хамруулан сургаж байна. Энэ нь хүүхэд насан туршийн боловсрол эзэмших сууриа тавьж, орчны дасан зохицол, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох чадвар нь сайжирч, боловсролын тэгш хүртээмжийг хангах нөхцөл бүрдэх юмаа.

100

  1.  

1.4.1.4.Боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэйгээр зохион байгуулж,  хүүхдийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах, боловсрол эзэмших сургалтын цахим систем нэвтрүүлж, бүх насны иргэдийг насан туршдаа суралцахуйн үйлчилгээнд хамруулах олон талт үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

1.4.1.4.1.

Цахим платпормм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах

2025-2028

Улсын төсвөөс

-

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь

100%

100%

-

-

ЕБС

Мэргэжлийн багш нар

Ерөнхий боловсролын сургуулийн 1-9 дүгээр ангийн   405 суралцагчид математик судлагдахууны EDUTEN цахим  хөтөлбөрийг хуваарийн дагуу, 3-8 дугаар ангийн  287 суралцагчдад Англи хэлний PEORSAN  хөтөлбөрийг олон улсын хөтөлбөрийн  агуулгаар хичээллүүлж, биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.  2025-2026 оны хичээлийн жилд 9 дүгээр ангийн 25 суралцагчдад Англи хэлний төрөлжсөн сургалтыг зохион байгуулж байна.

100

  1.  

1.4.1.4.2.

Үндэсний бичгийн хэрэглээг төрийн албан хаагчид, иргэд, хүүхэд залуучуудын дунд түгээн дэлгэрүүлж, иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулах

2025-2028

ОНТ

4,0

Тухайн жил зохион байгуулсан сургалт, нөлөөллийн үйл ажиллагааны тоо

-

1

1,0

-

ЕБС

АБГ, НТБТ

2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, бүх нийтээр Монгол бичигт шилжих бэлтгэл ажлын хүрээнд Боловсролын газраас хэрэгжүүлсэн аяны дагуу “Үндэстний дархлаа” босоо бичгээрээ бахархах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх аяныг 2025 оны 01 дүгээр сарын 02-ноос 02 дугаар сарын 02-ны хооронд багш, ажилчид, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоотойгоор зохион байгууллаа. 

Анги танхимын хаягийг хос бичгээр шинэчилж, багш ажилчдын хувийн хэргийн хавтас, албан бичгийн хаяг, самбаруудыг Монгол бичгээр бичиж, орчныг бүрдүүлэв.

“Овог нэрээ үндэсний бичгээр зөв бичиж, гарын үсгээ зурж хэвшицгээе” үйл ажиллагааны хүрээнд уриалга, бичлэгийг сургуулийн албан ёсны хаяг болон цахим орчинд түгэн хүргэн, сурталчилсан.

Багш, ажилчдын овог нэрсийг үндэсний бичгээр хөрвүүлэн, албан ёсны цахим хаягтаа цувралаар байршуулсны үр дүнд байгууллагын 60 ажилтан үндэсний бичгээр нэрээ зөв бичиж сурсан.

Сургуулийн орчинд байгаа оноосон нэрсийг зөв унших, нүдлэн тогтоох ажлын хүрээнд суралцагчдын үгийн сан нэмэгдэж, уншлагын хурд сайжрав.

Аймгуудын нэрийг Монгол бичгээр бичиж, Монгол орны газрын зургийг бүтээсэн.

100

  1.  

1.4.1.4.3.

Насан туршийн боловсролын төвтэй хамтран иргэдийн насан туршдаа суралцахуйн үйл ажиллагааг дэмжих

2025-2028

-

-

Суралцаж буй иргэдийн төгсөлтийн хувь

50%

100%

-

-

ЕБС

БГ, НТБТ, Багууд

2024-2025 оны хичээлийн жилд Насан туршийн боловсролын төвд 1 иргэн суралцаж бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй болсон.

 

-

  1.  

1.4.1.5.Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд  шаардлагатай шим тэжээл, амин дэмээр баялаг хоолоор үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах олон талт арга хэмжээг  асран хамгаалагчтай хамтран хэрэгжүүлнэ.

1.4.1.5.1.

1-5 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах

2025-2028

Улсөн төсөв

349,5

“Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсан суралцагчийн эзлэх жин хувиар

100%

100%

87,0

115,7

ЕБС

БГ

2025–2026 оны хичээлийн жилд Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Хөтөлбөрт нийт 9 бүлгийн 210 сурагч тогтмол хамрагдаж, өдөр тутмын эрүүл, шим тэжээллэг хоол хүнсээр хангагдаж байна.

2025 оны хичээлийн жилээс эхлэн Орхон аймгийн сургуулиудын хоол зүйчид хамтран 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны цэсийг нэгдсэн байдлаар гаргаж, бүх сургуулиудад хэрэгжүүлж байна.

Мөн сургуулийн захирлын 2025 оны А/50 дугаар тушаалаар батлагдсан 5 хүний бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн хяналтын зөвлөл үдийн хоол хөтөлбөрийн амт, чанар, зохион байгуулалтад хяналт тавьж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмыг баримтлан ажиллаж байна.

100

  1.  

 1.4.1.5.2.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах

2025-2028

Улсын төсөв

Батлагдсан төсвийн хүрээнд

Тухайн жилд хамрагдвал зохих ангийн хүүхдийн хамрагдалт, хувь

-

100%

Батлагдсан төсвийн хүрээнд

16,3

ЕБСцэцэрлэг

БГ

Орхон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн аймгийн хэмжээнд 6-9 дүгээр ангийн сурагчдад зориулсан “Өдөр бүр сүү” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

Тус сумын Ерөнхий боловсролын 6-9 дүгээр ангийн нийт 210 сурагч 100 хувь хамрагдаж, өдөр бүр тогтмол сүү хэрэглэсэн. Уг хөтөлбөр нь сурагчдын эрүүл өсөлт хөгжилд шууд дэмжлэг үзүүлж, цаашдын боловсролын чанар, бүтээмжид эерэг нөлөө үзүүлж буй чухал санаачилга болж байна.

100

  1.  

1.4.1.5.3.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж, хүүхдийн хоолны хангамж үйлчилгээг сайжруулах

2025-2028

-

-

Тухайн оны төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь

95%

100%

-

-

ЕБСЦэцэрлэг

БГ

Ерөнхий боловсролын сургууль:

2024-2025 оны хичээлийн жилд сургууль болон дотуур байрын хоол үйлдвэрлэлийн орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор Боловсролын газрын хөрөнгө оруулалтаар 15,6 сая төгрөг, сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар 24,1 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэн, ашиглалтад орууллаа. Хүүхдийн өдөр тутмын хоолны цэсэд шим тэжээл, илчлэгийн зохистой харьцаа хангуулах зорилгоор долоо хоног бүр шинэчлэн баталж, олон төрөлт, тэнцвэртэй байдлыг ханган ажиллаж байна. Мөн хоол үйлдвэрлэлд оролцож буй ажилчдыг хүнсний эрүүл ахуйн чиглэлээр мэргэжлийн сургалтад хамруулж, хоол хүнс бэлтгэх, хадгалах, үйлчлэх явцад мөрдөх стандартыг чанд сахин, хүнсний аюулгүй байдлыг хангаж байна. Эдгээр ажлууд нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлж, хоолны чанар, сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлж байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага (Цэцэрлэг):

Цэцэрлэг нь 4 аж ахуйн нэгжтэй хамтран гэрээний дагуу эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байна. Нийтдээ 129 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн үйл ажиллагаа явагдаж байна.

Цэцэрлэгийн 6 бүлэг тус бүр усны шүүлтүүртэй бөгөөд усны төвийн үйл ажиллагааг эмчийн байнгын хяналт дор зохион байгуулж байна. Мөн “Хүүхдийн хоол хүнсэнд хяналт тавих орон тооны бус зөвлөл” жил, улирлаар ажлын төлөвлөгөөг гарган төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулан  зөвлөн ажиллаж байна.

“Цэцэн Шунхлай” ХХК-тай гэрээ байгуулан улирал бүр ариутгал, халдваргүйжүүлэлт, шавж мэрэгч устгалын үйлчилгээг тогтмол хийлгэж, эрүүл ахуйн өндөр стандартыг баримталж байна.

Тайлант онд Засаг даргын Тамгын газраас сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоол үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын албатай хамтран зөвлөн туслах чиглэлээр  2 удаа зохион байгуулан ажилласан. Хяналт шалгалт явуулсны үр дүнд хоол, хүнсний хадгалалт, аюулгүй байдал, хангамж үйлчилгээ сайжирсан. Ямар нэгэн зөрчил гомдол санал ирүүлээгүй болно.

100

  1.  

1.4.1.6.Боловсролын сургалтын  байгууллагын багшлах боловсон хүчний мэргэжил, арга зүйн хөгжлийг дэмжих, ажлын үр дүнг бодитой үнэлэх, дүгнэх, урамшуулах, харилцан туршлага солилцох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

1.4.1.6.1.

Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн менежментийг сайжруулж гүйцэтгэлийн үнэлгээг дээшлүүлэх 

2025-2028

-

-

СӨББ, ЕБС-ийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний дундаж хувь өссөн дүнгээр

ЕБС-72.8

СӨББ –87.2

ЕБС-76.0

СӨББ-87.4

-

-

ЕБСЦэцэрлэг

БГ

2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын байгууллага, багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд ерөнхий боловсролын сургуулийн 28 багш, 542 суралцагч  хамрагдсан ба нийт гүйцэтгэлийн дундаж 77.5 хувьтай гарсан нь аймгийн дунджаас 3.07 хувиар доогуур, өмнөх оноос 2.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

  • Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, ахиц үр дүн 54,8 хувь,
  • Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагаа 90,41 хувь
  • Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн 92.20хувь
  • Байгууллага, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, үр дүн 93,6 хувийн гүйцэтгэлтэй. Үнэлгээний дүнгээр 6 багш амжилттай үнэлэгдэж, урамшуулалд хамрагдсан бөгөөд энэ нь нийт багш нарын 21.4 хувийг эзэлж байна.

3-р Цэцэрлэгийн багш ажилчдын  92 хувийн саналаар эрхлэгчийн 2025 оны А�4 дүгээр тушаалаар сургалтын байгууллага, багшийн гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаа. 5 бүлгийн багш, 1 хөгжмийн  багш, 1 биеийн тамирын багш нийт 7 багш, 110 хүүхэд тус тус хамрагдаж нийт гүйцэтгэлийн дундаж 88,56 хувьтай үнэлэгдсэн байна. Өмнөх онтой харьцуулахад 0,76хувиар ахисан байна.

100

  1.  

1.4.1.6.2.

Сургалтын болон ажлын үр дүнгээр шалгарсан болон улс, аймгийн чанартай уралдаан тэмцээн, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх

2025-2028

ОНТ

10,0

Тухайн жилийн амжилтын чанар хувиар

85%

100%

2,0

41,0

ЕБС

ЗДТГ

2024-2025 оны хичээлийн жилд багш, сурагчид аймаг, хотын хэмжээнд зохион байгуулагдсан төрөл бүрийн олимпиад, уралдаан, үзэсгэлэнд амжилттай оролцож нийт 15 нэр төрлийн амжилт, түүний дотор 1 алт, 2 мөнгө, 8 хүрэл болон 4 тусгай байр хүртсэн байна. Үүнд:

1.Физикийн багш Б.Мөнгөнтуяа багштай 7б анги аймгийн Физикийн анги нийтийн чанарын масс олимпиадад 3-р байр;

2.Монгол хэлний багш Д.Ганцолмон, бага ангийн багш Ж.Бямбасүрэн нар Орхон аймгийн чадварлаг багш үзэсгэлэнд амжилттай оролцсон;

3.Д.Ганцолмон багштай 11а анги ИТХ-с зохион явуулсан ‘’ Би хэн бэ’’  Зохион бичлэгийн уралдаанд  ангиараа 1-р байр;

4.Д.Ганцолмон багшийн бэлтгэсэн 12а ангийн сурагч П.Пүрэвмаа ‘’Ногоон гэрэл, Цагаан шугам-2024 Шүлгийн төрөлд 3-р байр;

5.12а ангийн сурагч Ц.Пүрэвмаа нь МХБ-н Цахим сорилд  Орхон аймгийн хэмжээнд 3-р байр;

6.НУ-ны багш М.Ундармаагийн бэлтгэсэн 12а ангийн Ц.Пүрэвмаа Аймгийг аварга шалгаруулах Карл Попперийн мэтгэлцээний тэмцээнд шилдэг мэтгэлцэгч

7.Түүхийн багш.П.Бадамын бэлтгэсэн Мэтгэлцээний баг  3-р байранд; 

8. Физикийн багш Б.Мөнгөнтуяа Орхон аймгийн багш нарын  физикийн олимпиадад тусгай байр;

9.Орос хэлний багш Д.Есөнзаяа Орос хэлний багш нарын олимпиадад 10 –байр;

10.Технологийн багш Г.Одхүүгийн бэлтгэсэн 11 ангийн сурагч Б.Баянбаатар Техник технологийн олимпиадад онолын шалгалт 1-р гарсан;

11.12а ангийн сурагч Ц.Пүрэвмаа ‘’Тэгш оролцоо хязгааргүй боломж ‘’    аймгийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд тусгай байр;

12.Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 10-12-р ангийн сурагчдын дунд зохион явагдсан "Шүүх-Бидний нүдээр" эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон 11а ангийн сурагч Г.Хулан болон бэлтгэсэн багш Д.Ганцолмон;

13.Монгол улсын гавьяат багш Б.Цээсүрэнгийн нэрэмжит Эрдэнэт хотын физикийн олимпиад ахлах ангийн сурагчдын дунд 5.24ний өдөр зохион байгуулагдаж 12а ангийн сурагч Ц.Пүрэвмаа 2-р байр мөнгөн медаль хүртлээ.10а ангийн сурагч М.Анударь; 12а ангийн сурагч П.Аззаяа нар шагналт байранд шалгарсан. Бэлтгэсэн багш Б.Мөнгөнтуяа нар тус тус амжилттай оролцсон.

"Ирээдүйн манлайлагч" сумын Засаг даргын нэрэмжит оюутны сургалтын тэтгэлэг олгох журмын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтад 600-аас дээш оноо авсан, зорилтод гэр бүлийн хүүхэд, сурлага, урлаг, спорт болон бусад төрлийн уралдаан тэмцээнд амжилт гарган шалгуур үзүүлэлтийг хангасан нийт 17 оюутанд 41,0 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг олголоо. Үүний үр дүнд суралцах идэвх, урам зориг нэмэгдэж, боловсрол эзэмших бололцоог тэгш хүртээмжтэйгээр ханган, орон нутгийн ирээдүйн хүний нөөцийг чадавхжуулахад чухал хувь нэмэр оруулах алхам болсон.

100

Эрүүл Монгол хүн

1.5.Сумын хэмжээнд хүн амын дундах өвчлөл, нас баралт буурсан байна.

1.5.1.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавх бэхжиж, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулсан байна.

  1.  

1.5.1.1.Иргэний эрүүл мэндийн боловсрол, эрүүл амьдралын хэв маяг, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг дэмжсэн нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн дундаж наслалтыг өсгөх бодлогыг хэрэгжүүлнэ

1.5.1.1.1.

Иргэн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоонд тулгуурлан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах

2025-2028

ЭМДС

-

Хамрагдвал зохих иргэдийн хамрагдалтыг улс, аймгийн түвшнээс бууруулахгүй байх

40,5%

Хамрагдвал зохих иргэдийн хамрагдалтыг улс, аймгийн түвшнээс бууруулахгүй байх

-

15,5

ОНТ

Байгууллага, аж ахуйн нэгжүүд, багуудын ажлын алба

Иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд дараах ажлууд хийгдсэн байна.

Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан тушаалын дагуу эрт илрүүлэг үзлэг зохион байгуулагдаж Жаргалант сумын Ерөнхий боловсролын  1-р ангийн 35 хүүхдүүдэд зүрхний цахилгаан бичлэг, нүд, шүдний үзлэг тус тус хийж 100 хувь хамруулсан. Нийт хүүхдийн байнгын араа шүднүүдэд хамгаалалтын силант түрхлэг түрхсэн. Зүрхний цахилгаан бичлэгийн хариуг уншуулахаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүрхний нарийн мэргэжлийн эмчтэй гэрээ хийж, эмчээс ирсэн хариуны дагуу 2 хүүхдийг зүрхний ЭХО үзлэг хамруулж өөрчлөлт илрүүлээгүй.          

Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нартай хамтран зорилтот бүлгийн иргэдэд “Хаалганаас хаалганд” сүрьеэ илрүүлэх уушгины рентген шинжилгээтэй эрт илрүүлэг үзлэгийг 2 удаа зохион байгуулж нийт 115 иргэн хамрагдсан. Үзлэгээр уушгины өөрчлөлттэй илэрсэн 6 иргэнд сорил тавьж, цэрний шинжилгээ авч, далд халдвар илрээгүй, цаашид дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх зөвлөгөө зөвлөмж өгсөн.       

Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэх зорилгоор эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Арга хэмжээг Сумын Соёл, мэдээллийн төвд зохион байгуулж, дараах 6 төрлийн өртөөг ажиллуулсан. Үүнд:

-Зүрх судас, дотрын эмчийн зөвлөгөөний өртөө,      

-Хоол зүйч, хөдөлгөөн засалчийн зөвлөгөөний өртөө,

-Буруу зуршлаас татгалзах өртөө,     

-Сэтгэл зүйчийн зөвлөгөөний өртөө,

-Амны хөндийн эрүүл мэндийн өртөө,      

-Орчны эрүүл мэндийн мэдээллийн өртөө тус тус үзлэг хийж нийт насанд хүрэгчид 101 хүн, цэцэрлэгийн насны 60 хүүхэд, Ерөнхий боловсролын сургуулийн 124 хүүхэд хамрагдсан.

Үзлэгээр амьсгалын замын өвчлөл 23, бие бялдрын хөгжлийн саатал 6, таргалалт 2, Д амин дэмийн дутагдал 2, бамбай булчирхайн үрэвсэл 1, анхдагч даралт ихсэлт 2, гастродуоденит 1, артрит 1 тус тус илэрч дараагийн шатлалын эмнэлэгт үзлэг шинжилгээнд хамрагдах зөвлөгөөг өгсөн.      

Эрүүл Жаргалантчууд хөтөлбөрийн хүрээнд 15,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2025 оны 11 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд  иргэдэд зориулсан нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг амжилттай зохион байгуулсан. Нийт 10 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт давхардсан тоогоор 1160 үзлэг, оношилгоо, шинжилгээг хийж, нэн шаардлагатай иргэдийг дараагийн шатлалд илгээж, тусламж үйлчилгээнд хамрагдах зөвлөгөөг өгсөн. "Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, сургалт, мэргэжлийн тусламж үйлчилгээнд нийтдээ 1600 гаруй иргэн давхардсан тоогоор хамрагдсан бөгөөд сумын нийт хүн амын 47,9 хувийг бүрэн хамруулсан байна. 

100

  1.  

1.5.1.1.2.

Товлолт дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлж, халдварт өвчний тохиолдлыг бууруулах

2025-2028

Улсын төсөв

-

Товлолт дархлаажуулалтын хамрагдалтын хувь

100%

100%

-

-

ЭМТ

ЭМГ

Сар бүр товлолд вакцины төлөвлөгөөг /12 удаа/ гаргаж, хамрагдвал зохих 871 хүүхдийг бүрэн тунд  хамруулсан.

Үүнд: Саагийн уудаг вакцин 120, Саа тарьдаг вакцин 32,  Тавт вакцин 120, УГУ 85, ВГА 72, БЦЖ 1, ВГВ 1, ПЭВ 108, Саагийн тарьдаг вакцин 18,  ХПВ 200, сахуу татран 71 хүүхдэд тус тус  дархлаажуулсан. ДДУХ илрээгүй. Дархлаажуулалтад хамрагддаг халдварт өвчний тохиолдол илрээгүй. ХПВ вакцины хамралтыг сайжруулах болзолт уралдаанд хамрагдах насны хүүхдүүдийг 100 хувь хамруулж, тэргүүн байр эзэлж 1,0 сая төгрөгөөр шагнагдсан.

100

  1.  

1.5.1.1.3.

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх

2025-2028

Улсын төсөв

-

Нийгмийн эрүүл мэндийн төсөл арга хэмжээний хэрэгжилтийн хувь

72%

75%

-

-

ЭМТ

ЭМГ

Байгууллага, аж ахуйн нэгжүүд,

2025 онд Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд нийт 1333 хүн (давхардсан тоогоор) сургалт, мэдээлэл, өдөрлөг, хяналт шалгалтад хамрагдаж, цахим хэлбэрээр түгээсэн 78 мэдээлэлд 415 хандалт бүртгэгдсэн бөгөөд хүүхэд, залуучууд, эцэг эх, ахмад настнуудыг хамарсан сургалт, нөлөөллийн үйл ажиллагаагаар иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлага, урьдчилан сэргийлэх зан үйл мэдэгдэхүйц сайжирсан байна. Дараах сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан. Үүнд:

-Эрүүл мэндийн төвийн нийт 18 ажилтан, албан хаагч “Тамхины хор нөлөө-Хэрэглэхээс татгалзах нь” болон “Тамхины тухай хууль” сэдвээр сургалтад хамрагдсан.

-Ерөнхий боловсролын сургуулийн 6–12 дугаар ангийн сурагчдын дунд электрон тамхины хэрэглээнд хяналт тавих, таслан зогсоох зорилгоор сумын Цагдаагийн хэсэгтэй хамтран хяналт шалгалт хийж, 2 ширхэг электрон тамхи илрүүлэн эцэг, эх, асран хамгаалагч нартай уулзаж холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

-Мөн “Эрүүл зөв хооллолт, амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөний ашиг тус” сэдэвт 4 удаагийн сургалтад 6–12 дугаар ангийн нийт 69 сурагч хамрагдан, 4 төрлийн 80 ширхэг гарын авлага тараасан.

-“ХПВ гэж юу вэ?” сэдвээр сургалт зохион байгуулж,168 эцэг эх, асран хамгаалагч хамрагдсан бөгөөд гарын үсгээр баталгаажуулан 4 төрлийн 200 ширхэг гарын авлага тараасан.

“ХПВ болон түүний эсрэг дархлаажуулалтын ач холбогдол” сэдвээр сумын эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд оролцсон 178 эмэгтэйчүүдэд илтгэл тавьж, мэдээ мэдээлэл хүргэсэн.

-Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийн хүрээнд, иргэдийг дархлаажуулалтын талаар үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор мэдээлэл, нөлөөллийн өдөрлөг зохион байгуулж Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагч зэрэг нийт 250 хүнийг хамруулан ажилласан.

Дэлхийн Зүрхний өдөр, Сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт зориулсан мэдээлэл, сурталчилгаа, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулж, “Үүргэвчтэй аялал”-ыг амжилттай зохион байгуулан 25 ахмад настан оролцсон байна.

100

  1.  

1.5.1.2.”Эрүүл Жаргалантчууд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нотолгоонд суурилсан орчин үеийн оношилгоо эмчилгээний техник технологийн дэвшлийг нэвтрүүлж, орон нутагтаа оношлох, эмчлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

1.5.1.2.1.

 “Эрүүл Жаргалантчууд” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

2025-2028

ОНТ

150,0

Тухайн оны төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь

95,6%

100%

30,0

 

ЭМТ

ЗДТГ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/24 дүгээр тогтоолоор “Эрүүл-Жаргалантчууд” хөтөлбөрийг шинэчлэн баталсан.

2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд 4 үндсэн зорилт, 12 үйл ажиллагаанд 61,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн. Гүйцэтгэл 91,3 хувьтай. Хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдэд үзүүлэх лабораторийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай, оношилгооны түвшинд үзүүлэх боломж бүрдээд байна.

91,3

  1.  

1.5.1.2.2.

Хуучин автомашины гражийг засварлах зураг төсөв хийлгэх, засвар хийх

2025

Аймгийн төсөв

195,0

Ажлын гүйцэтгэлийн хувь

-

100%

195,5

195,5

ЭМТ

ЗДТГ

Аймгийн 195,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн “Автомашины граж, моорог барих” ажлыг Билэгт төгс гуард ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд 46.8 м.кв хэмжээтэй шинэ барилга баригдаж шарил хадгалах болон үдэлтийн өрөөний хүрэлцээ, зохион байгуулалт сайжирсан.

100

  1.  

1.5.1.3.Иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжийг нэмэгдүүлж, алслагдсан багийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Явуулын тусламж үйлчилгээ”-г зохион байгуулах

1.5.1.3.1.

Лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, аппарат, тоног төхөөрөмж, бусад дагалдах оношлуур, хэрэгслээр үе шаттай хангах

2025-2028

ОНТ

197,5

Нэмэгдсэн оношилгоо шинжилгээний нэр төрөл, тоо

2

 

2

 

Нэмэлтээр иммунологийн аппарат, холестрин хэмжигчээр хангана.

19,5

19,5

ЭМТ

ЗДТГ

Эрүүл Жаргалантчууд хөтөлбөрийн хүрээнд 19,5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлж, иммунологийн аппарат, холестерины хэмжигч, цусны болон биохимийн урвалж зэргээр хангагдаж иргэдэд үзүүлэх лабораторийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай, оношилгооны түвшинд үзүүлэх боломж бүрдээд байна. Тайлант онд нийт 830 иргэнд оношилгоо, шинжилгээ хийж үйлчилсэн байна.   

100

  1.  

1.5.1.3.2.

Эмийн бус эмчилгээний болон гэрийн сувилахуйн тоног төхөөрөмжөөр хангах

2025-2026

ОНТ

26,5

Эмийн бус эмчилгээний болон гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.

Сумын ЭМТ-ийн стандартад заагдсан сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмж дутагдалтай

Хэт авиан эмчилгээний аппарат, искра-1 аппарат,

өвдөгний үений, нүдний , толгой, хэвлийн хэсэгчилсэн эмчилгээнд ашиглах аппарат, тоног төхөөрөмжөөр хангагдана.

16,0

16,0

ЭМТ

ЗДТГ

Эрүүл Жаргалантчууд хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн 16,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар поток, хэт авиан эмчилгээний аппарат, искра-1 аппарат, өвдөгний үений, нүдний толгой, хэвлийн хэсэгчилсэн эмчилгээнд ашиглах аппарат, тоног төхөөрөмж нийлүүлэгдэж иргэдэд үзүүлэх эмнэлгийн сэргээн засах, эмийн бус эмчилгээний  нэр төрөл, хүртээмж нэмэгдсэн. Сэргээн засах тусламж 199 хүнд 2-оос дээш төрлийн  үйлчилгээ үзүүлсэн байна.  

100

  1.  

1.5.1.4.

Яаралтай тусламжийн болон хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний иж бүрдлийг шинэчлэн, үйлчилгээг сайжруулна.

 

1.5.1.4.1.

Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний  иж бүрдлээр ханган хүүхдийн үзлэгийн тусгайлан бэлтгэсэн өрөө тасалгааг тохижуулах

2025

ОНТ

18,0

Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний орчин үеийн иж бүрдлээр хангаснаар хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ. Шинээр хүүхдийн үзлэгийн өрөөг бий болгоно.

-

Хүүхдийн нас насанд тохирсон үзлэгийн иж бүрдлээр хангагдана. 1 өрөөг тохижуулна.

18,0

18,0

ЭМТ

ЗДТГ

Эрүүл Жаргалантчууд хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 18,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тохижуулсан, хүүхдийн үзлэгт зориулсан тусгай өрөө тасалгааг тохижуулж 0–18 насны хүүхдэд зориулсан эрт илрүүлэг, үзлэгийг зориулалтын тав тухтай орчинд хийх боломж бүрдсэн. Мөн нярай хүүхдийн амин үзүүлэлтийг хянах шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан нь үзлэг, оношилгооны чанарыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү үр дүнтэй, хүртээмжтэй болох нөхцөлийг бүрдүүлж байна. Давхардсан тоогоор 871 хүүхдэд үйлчилгээ үзүүлж, дархлаажуулалтад хамруулсан байна.

 

100

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Дэд бүтэц

2.1 Дэд бүтцийн  хүртээмж,  найдвартай ажиллагаа нэмэгдэнэ.

2.1.1.Сумын хэмжээний эрчим хүч,  инженерийн шугам сүлжээг үе шаттай шинэчилнэ.

  1.  

2.1.1.1.Сумын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан Жаргалант, Улаантолгой багуудын гэр хорооллыг инженерийн шугам, сүлжээнд холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

2.1.1.1.1.

Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох

2026-2028

ОНТ

Батлагдсан төсвийн хүрээнд

Инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөсөн өрхийн тоог холбогдсон өрхийн тоотой харьцуулан өссөн дүнгээр

(Гэр хорооллын Жаргалант баг 171 өрх, Улаантолгой баг 102 өрх)

41.2

Орон сууцны 192 өрх

50,3

42 өрхөөр нэмэгдүүлж 234 өрх

-

 

ЗДТГ

Жаргалант-Ус ДС ОНӨХК

Төлөвлөсөн хугацаа болоогүй.

 

  1.  

2.1.1.1.2.

Орон сууцнуудыг хэрэглээний халуун усанд холбох ажлыг үргэлжлүүлэх

2025

ОНХС

450,0

Өрхийн тоо

Ажлын гүйцэтгэлийн хувиар

68

өрх

192 өрх

450,0

-

ЗДТГ

 

Жаргалант-Ус ДС ОНӨХК

Жаргалант сумын орон сууцнуудын халуун усны шугамын засварын ажлын зураг төсөв байр тус бүрээр батлагдсан.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна.

10

  1.  

2.1.1.1.3.

Орон сууцнуудын бохирын шугам хоолойг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх

2026-2027

ОНХС

265,0

Шинэчлэн засварласан бохирын шугам хоолойны эзлэх хувь

1978 оноос хойш шинэчлэл хийгээгүй

50%

65,0

-

ЗДТГ

 

Жаргалант-Ус ДС ОНӨХК

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна.

0

  1.  

2.1.1.2.Сумын хэмжээнд үерийн хамгаалалтын төлөвлөлт, ашиглалтыг сайжруулж, шинээр барих ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ.

2.1.1.2.1.

Улаантолгой багийн зүүн талын үерийн даланг үргэлжлүүлэн хийх

2025-2028

ОНТ

290,4

Үерийн далангийн хэмжээ км /өссөн дүнгээр

2

2,7

240,4

233,0

ЗДТГ

 

Багууд, БОХ

Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 233,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багийн зүүн талын үерийн даланг үргэлжлүүлэн хийх” ажлыг Билэгт төгс гуард ХХК гэрээний дагуу гүйцэтгэсэн. Энэхүү ажил хийгдсэнээр шар усны үерт автдаг байсан Тариаланчдын гудамжны 32 өрхийн айл өрхийн амьдрах орчин сайжирч, иргэдийн аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх, эрсдэлээс сэргийлэх нөхцөл бүрдсэн. Мөн хөрсний ус чийг, хөрөнгө оруулалтын үр ашгийг хамгаалах, хохирлын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

100

  1.  

2.1.1.3.Сумын цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг хийж, ашиглалтыг сайжруулна.

2.1.1.3.1.

Сумын төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх

2025

ОНХС

3,500.0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100%

3,500.0

-

ЗДТГ

Жаргалант-Ус ДС ОНӨХК

Сумын төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын зураг төсөв батлагдсан.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна.

10

  1.  

2.1.1.4.Сумын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэхэд шаардлагатай дэд станцыг барьж, шугам, сүлжээг өргөтгөн, ухаалаг удирдлагын систем нэвтрүүлж, шугамын алдагдлыг бууруулна.

2.1.1.4.1.

Гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх /Жаргалант, Улаантолгой баг/

2025-2028

ОНТ

230,0

Суурьшлийн бүсийн гэрэлтүүлгийн хувь

80%

85%

80,0

80,0

ЗДТГ

ЭБЦТС ТӨХК, Багууд

Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 80,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх /Жаргалант, Улаантолгой баг/” ажлыг “Анд-Энерги” ХХК гүйцэтгэсэн.

Ажлын хүрээнд:

-Жаргалант багт: 9,5 метр өндөр гэрэлтүүлгийн шон 15 ширхэг, LED гэрэлтүүлгийн толгой (50Вт) 12 ширхэг, LED прожектор (150Вт) 2 ширхэг суурилуулсан,

-Улаантолгой багт: 4 талт цамхагт гэрэл 2 ширхэг суурилуулсан.

Энэхүү ажлын үр дүнд оройн цагаар иргэд аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эд хөрөнгийн хамгаалалт нэмэгдэх зэрэг нийгмийн эерэг үр нөлөө үзүүлж байна.

100

  1.  

2.1.1.4.2.

Цэвэр усны төв гүний худагны цахилгааны шонг шинэчлэх

2025

ОНТ

50,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100%

40,0

40,0

ЗДТГ

Жаргалант-Ус ДС ОНӨХК

Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 40,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цэвэр усны төв гүний худгийн цахилгааны шонг шинэчлэх” ажлыг Арвилах ХХК гэрээний дагуу гүйцэтгэсэн. Ажлын хүрээнд нийт 5 ширхэг шон, 50 мк бүрээстэй кабель утсаар цахилгаан дамжуулах агаарын шугам, холболтын хайрцаг, хамгаалалтын автоматууд, газардуулгын систем суурилуулагдсан.

Энэхүү ажлын үр дүнд цэвэр усны хангамжийн найдвартай ажиллагаа сайжирч, цахилгааны тасалдал болон аюулгүй ажиллагааны эрсдэлийг бууруулснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл дээшилсэн байна.

100

  1.  

2.1.1.4.3.

Жаргалант багийн Үйлдвэрийн хорооллын айл өрхүүдэд 0,4кв-ын шугам шинээр татах

2025

ОНХС

60,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100%

48,2

48,2

ЗДТГ

ЭБЦТС ТӨХК, Багууд

Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 48,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жаргалант багийн Үйлдвэрийн хорооллын айл өрхүүдэд 0,4кв-ын шугам шинээр татах” ажлыг Арвилах ХХК гэрээний дагуу гүйцэтгэсэн.

Ажлын хүрээнд нийт 9 ширхэг цахилгааны шон, 3 ширхэг тулгуур, цахилгаан кабель татах ажил, хяналтын тоолуур, гүйлтийн трансформатор, автоматууд зэрэг хамгаалалтын тоноглолууд суурилуулагдсан бөгөөд айл өрхүүдийн цахилгаан хангамж сайжирч, цахилгаан хэрэглээний найдвартай байдал дээшилсэн.

100

  1.  

2.1.1.4.4.

Улаантолгой багийн чацарганын талбайд тог тавих

2025

ОНХС

50,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100%

50,0

-

ЗДТГ

ЭБЦТС ТӨХК, Улаантолгой баг

“Чацарганы талбай руу 0.4кв-н ЦДАШ шинээр татах” ажлын зураг төсөв батлагдсан.

Төсөвт өртөг: 50,000,007 төгрөг.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна.

10

  1.  

2.1.1.5.Сумын төвийн барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулж, дулаан хангамжийн шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ус дулаан дамжуулах төвийг шинээр барьж иргэдийн амьдрах таатай орчныг бий болно.

2.1.1.5.1.

Жаргалант багийн орон сууцны болон төрийн байгууллагуудын  дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дулаалгын  фасад хийх

2025-2028

ОНТ

1,366.1

Фасад хийгдсэн орон сууцны тоо

-

13

866,1

-

ЗДТГ

Жаргалант баг

Жаргалант багийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор барилгын фасад хийх ажлын зураг төсөв батлагдсан.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна.

10

  1.  

2.1.1.5.2.

Жаргалант багийн орон сууцны орцыг засварлах

2025-2028

ОНХС

500,0

Засвар хийгдсэн орон сууцны орцны тоо

-

7

250,0

239,0

ЗДТГ

Жаргалант баг

Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 239,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жаргалант багийн орон сууцны орцыг засварлах” ажлыг Билэгт төгс гуард ХХК гүйцэтгэсэн бөгөөд нийт 8 байрны 12 орцонд (6, 7, 16, 10, 11, 12, 13, 14-р байр) засвар хийгдсэн. Уг ажил хийгдсэнээр 110 өрхийн 269 оршин суугчид цэвэр, тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдсэн.   

100

  1.  

2.1.1.5.3.

Нийтийн халуун усанд засвар хийх /Жаргалант баг, Улаантолгой баг/

2025

ОНХС

140,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

140,0

170,6

ЗДТГ

Жаргалант баг,

Улаантолгой баг

 

Орон нутгийн хөгжлийн сангийн 170,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жаргалант болон Улаантолгой багийн нийтийн халуун усны байрыг засварлах” ажил хийгдсэн. Үүнд:

-Жаргалант багт байрлах 51,65 м.кв талбай бүхий нийтийн халуун усны байрны хана, тааз шал, гадна фасад, дээвэр засвар болон гадна шугамын дулаалгын ажлууд хийгдсэн.

-Улаантолгой багт байрлах 44.5 м.кв нийтийн халуун усны байрын хана, тааз, гадна хаяавч, хаалга, гадна заслын ажлууд хийгдэж 2 ширхэг ус халаагч суурилуулагдсан. Уг засваруудын үр дүнд халуун усны байрны ашиглалтын нөхцөл сайжирч, иргэд илүү тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдсэн.

100

  1.  

2.1.1.6.Харилцаа холбооны шугам сүлжээг шинэчлэн өргөтгөнө.

2.1.1.6.1.

Хойд, урд хороололд шилэн кабель татах

2025-2028

ОНТ

70,0

Кабелд

холбогдохоор төлөвлөгдсөн өрхийн тоо

 

378 өрх

602 өрх

70,0

-

ЗДТГ

Жаргалант баг,

Улаантолгой баг,

Үүрэн холбооны ААН

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна.

0

 

  1.  

2.1.1.7.Сумын  авто замын, шинэчлэлт, өргөтгөл, их засварын ажлыг хийж, замын дагалдах дэд бүтцийг стандартын дагуу байгуулна.

2.1.1.7.1.

Улаантолгой багт асфальтан зам тавих ажлыг үргэлжлүүлэх

2024-2025

ОНТ

2,498.9

Ажлын гүйцэтгэлийн хувиар

 

50%

100%

2,498.9

 

ЗДТГ

Улаантолгой баг

2024-2025 онд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багт асфальтан зам тавих” ажлыг Бумбат даваа ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 1.4 км асфальтан зам, явган болон дугуйн зам хийгдсэн.

Тус ажил хийгдсэнээр сумын өнгө үзэмж сайжирч, иргэдийн аюулгүй, таатай зорчих орчин бий болж, багийн дэд бүтэц хөгжих боломж бүрдэж байна.

100

  1.  

2.1.1.7.2.

Жаргалант багийн Булгийн хорооллыг төвтэй, төвийг баруун талаар  А1001 зам хүртэл засмал зам тавих

2026-2028

ОНТ

6,000.0

Шинээр тавигдах замын хэмжээ өссөн дүнгээр (км)

-

-

-

 

ЗДТГ

Жаргалант баг

Төлөвлөсөн хугацаа болоогүй.

 

  1.  

2.1.1.7.3.

Улаантолгой багт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг үргэлжлүүлэх

2024-2025

ОНХС

549,8

Ажлын гүйцэтгэлийн хувиар

70%

100%

549,8

549,8

ЗДТГ

Улаантолгой баг

2024-2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багт цэцэрлэгт хүрээлэн байгуулах” ажлыг Шинэ зууны Эрдэнэт ХХК хийж гүйцэтгэсэн. Нийт 9425 м.кв талбайд гүйлтийн зам, сагсан бөмбөг, хөл бөмбөг, элсний талбай, бага насны хүүхэд тоглох хэсэг, ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг болон худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой 2 ширхэг зөөврийн сууц, нийтийн бие засах байгууламж тус тус хийгдсэн.

Цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор иргэд, ялангуяа хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагаа зөв, идэвхтэй өнгөрүүлэх таатай орчин бүрдсэн. Мөн оршин суугчдын эрүүл мэндийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байна.

100

  1.  

2.1.1.7.4.

Жаргалант багт Эрүүл мэндийн төвийн ар тал болон  зүүн талаар явган зам хийх

2025

ОНХС

20,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100%

19,3

19,3

ЗДТГ

Жаргалант баг

Орон нутгийн хөгжлийн сангийн 19,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант багт Эрүүл мэндийн төвийн зүүн талаар 80,7 метр явган зам шинээр хийгдсэн. Уг зам хийгдсэнээр иргэд аюулгүй, тав тухтай орчинд алхах боломж бүрдэж, явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, орчны тохижилт, өнгө үзэмж нэмэгдсэн эерэг үр дүн гарсан байна.

100

  1.  

2.1.1.7.5.

Саравч барих (Суваргатай толгой, чийрэгжүүлэлтийн талбай, Айргийн хөндий)

2025

ОНТ

90,0

Хийгдсэн саравчны тоо

-

3

90,0

90,0

ЗДТГ

Багууд

Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 90,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Суваргатай толгой, Чийрэгжүүлэлтийн талбай, Айргийн хөндий гэсэн 3 байршилд саравч барих ажлыг Шинэ зуун Эрдэнэт ХХК болон Мэргэн гүн ХХК-ууд гэрээний дагуу гүйцэтгэсэн. Энэхүү ажлын үр дүнд иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нар, борооны хамгаалалт бүхий тохилог орчин бүрдсэн. Тус саравчнуудыг Засаг даргын Тамгын газрын өмчлөлд бүртгэж, арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байна.     

100

  1.  

2.1.1.7.6.

Сайжруулсан замыг хэсэгчлэн хийх (Багуудад)

2025-2026

ОНТ

180,0

Сайжруулсан замын хэмжээ /км/

 

1

80,0

79,6

ЗДТГ

Багууд

Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 79,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багийн сайжруулсан замыг хэсэгчлэн засварлах” ажлыг Эрхэм нөхөр ХХК гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд 436,6 метр хоёр мөртэй, 560,6 метр шороон сайжруулсан зам тус тус хийгдсэн.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл учруулдаг байсан замыг хоёр мөрт цементэн зам болгон шинэчилснээр иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл  сайжирсан.

100

  1.  

2.1.1.7.7.

Жаргалант угтах хаалгыг шинэчлэн засварлах

2025

ОНТ

80,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100

80,0

-

ЗДТГ

-

Жаргалант сумын угтах хаалгыг шинэчлэн засварлах ажлын зураг төсөв батлагдсан.

Төсөвт өртөг: 319,580,479 төгрөг.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна.

10

  1.  

2.1.1.7.7.

Хүүхдийн тоглоомын талбайнуудыг үе шаттай  засварлах

2025-2028

ОНТ

200,0

Засвар хийгдсэн тоглоомын талбай /өссөн дүнгээр/

1

2

50,0

-

ЗДТГ

Жаргалант баг,

Улаантолгой баг

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна.

0

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

2.2.Хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангана.

2.2.1. Хүн амын хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулна.

  1.  

2.2.1.1.“Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангана.

 

2.2.1.1.1.

Хүнсний болон нийтийн хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанар, хадгалалт, стандартыг хангуулах зорилгоор төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах

2025-2028

-

-

Шалгалтад хамрагдсан ААН-ийн тоо

 

 

 

 

зохион байгуулсан тоо

7

 

 

 

 

 

 

 

3

7

 

 

 

 

 

 

 

4

-

-

ХААТ

ХХААГ-ын Хяналтын алба, МЭГ

Жаргалант сумын Засаг даргын 2025 оны “Хяналт, шалгалт зохион байгуулах тухай” А/61 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 3 удаа хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах ажлын хүрээнд орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 7 хүнсний дэлгүүрт хяналт, шалгалт зохион байгуулан ажилласан. Хяналт шалгалт явуулсны үр дүнд хоол, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, аюулгүй байдал, хангамж, үйлчилгээ сайжирсан. Ямар нэгэн зөрчил гомдол санал ирүүлээгүй болно.     

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын албаны улсын байцаагчтай хамтран холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгөх, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах, мөн шинээр худалдагчийн үнэмлэх олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 8 хүнсний дэлгүүрийн төлөөлөл болон шинээр худалдагчийн үнэмлэх авах хүсэлт гаргасан 2 иргэн хамрагдсан бөгөөд оролцогчдод "Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам"-ын 6 дугаар зүйлд заасан "Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг", худалдааны салбарын хууль эрх зүйн зохицуулалт, "Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага" MNS 5021-1:2024  стандартын талаар мэдээлэл авч, ерөнхий ойлголттой болсон.   

2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Стандартчилал, хэмжил зүйн газраас хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулсан. Тус өдөрлөгт сумын хүнсний худалдаа эрхлэгч 10 аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч 4 иргэн, нийт 14 хүн хамрагдсан.

Аймгийн Татварын газартай хамтран “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуульд орсон нэмэлт, өөрчлөлт сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж, 7 аж ахуйн нэгж хамрууллаа.           

100

2.2.2.Газар тариалангийн эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалангийн хүрсэн түвшинг тогтворжуулан хөгжүүлнэ.

  1.  

2.2.2.1.Усалгаатай газар тариаланг хөгжүүлж усалгааны системийг боловсронгуй болгож усалгааны  нөхцөлийг сайжруулна

 

2.2.2.1.1.

Мухар булангийн усалгааны даланг инженерийн хийцтэй болгох

2025-2026

ОНТ

211,64

Усжуулсан болон усал-гааны нөх-цөл сайжир-сан талбайн хэмжээ

-

Усны найдвартай эх үүсвэр

211,64

203,2

ХААТ

Багууд, Иргэд ААН

Сумын “Жаргалантын ногоочид” хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн 203,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаантолгой багийн “Мухар булангийн ногооны талбайд усалгааны далан барих” ажлыг Хулдын бүлээн ХХК гэрээний дагуу гүйцэтгэсэн.

Уг ажил хийгдсэнээр 80 гаруй иргэний  90 га талбайн усалгааны нөхцөл сайжирч ургац нэмэгдэх боломж бүрдсэн.

100

  1.  

2.2.2.1.2.

Усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх, усалгааны нөхцөлийг сайжруулж шинэ техник технологи нэвтрүүлэх

2025-2028

УТ, ОНТ, бусад

 

200,0

Усалгааны дэвшилтэт технологи, нэвтрүүлсэн болон усалгааны нөхцөл сайжирсан талбайн хэмжээ га

80га

85 га

50,0

34,8

ХААТ

Багууд, Иргэд ААН

Жаргалантын ногоочид хөтөлбөрийн хүрээнд 34,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Усны насос худалдан авах” ажлыг Брингторч ХХК  нийлүүлсэн бөгөөд ган гачиг, үер усны гамшгийн үед ашиглах боломж бүрдсэн.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн 2 дугаар шатанд шалгарч Хангалын гол дагуу төмс хүнсний ногооны 700 орчим га талбайн усалгааны нөхцөл сайжруулах арга хэмжээний ажлын даалгавар, зураг төсөв боловсруулагдаж байна.

Мөн Өлзийбадрал ХХК аймгийн ХХААГ-аас зохион байгуулсан  төсөл сонгон шалгаруулалтаар зөөврийн усалгааны бороожуулагч систем эзэмшиж өөрийн эзэмшлийн 5 га төмс, хүнсний ногооны усалгаанд ашиглаж байна.

100

  1.  

2.2.2.2.Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд техник шинэчлэлийг үргэлжлүүлж, техникээр үйлчлэх дундын төв байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

2.2.2.2.1.

Жаргалантын ногоочид хөтөлбөрийг хэрэгжүүлэх

2025-2028

УТ, ОНТ, бусад

 

1,009.35

Хамрагдсан иргэдийн тоо/ Гүйцэтгэсэн ажил га

 

403/ 526

415/ 552

592,5

547,2

ХААТ

Багууд, Иргэд ААН

Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/25 тогтоолоор “Жаргалантын ногоочид” хөтөлбөр батлагдсан.            

2025 онд хөтөлбөрийн хүрээнд 4 зорилт 15 арга хэмжээг төлөвлөж Орон нутгийн хөгжлийн сангийн 592,5 сая төгрөг батлагдсан. Хөтөлбөрийн гүйцэтгэл 96,1 хувь.

Хийгдсэн ажлуудаас товч дурдвал:          

-Хөрс бутлагч 1 ширхэг 14,0 сая төгрөгөөр, төрөл бүрийн үрсэлгээ суулгагч 1 ширхэг 32,0 сая төгрөгөөр, зиг заг борной 3 ширхгийг 2,1 сая төгрөгөөр тус тус  Нарлаг ган хүлэмж ХХК, Анжис 1 ширхэг 15,0 сая төгрөгөөр, зай хэмжигч дуран 1 ширхэг 0,5 сая төгрөгөөр тус тус Алтайнмоунтайн ХХК, өвс тэжээл хаман боогч 1 ширхэг 79,2 сая төгрөгөөр Урансархиа ХХК тус тус нийлүүлсэн.     

-Агро үйлчилгээний техникээр 2025 оны хаврын хөрс боловсруулалт, тариалалтын ажилд өссөн дүнгээр 343 иргэний 289,9 га талбайд  үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оноос үйлчлүүлсэн иргэний тоо 20 хувиар, талбайн хэмжээ 9 хувиар тус тус өсөж, газар тариалангийн ажлыг технологит хугацаанд гүйцэтгэх чадвар сайжирсан байна.     

-Намрын ургац хураалт хадлан тэжээл  бэлтгэх  ажилд  17 иргэний 12,4 га төмс хураах, 25 иргэний 85,75 га хадлан хадах, 31 иргэний 91,86 га талбайн хадлан, тэжээл тармах, 23 иргэний 9315 ширхэг хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэлд 3620 боодол үр тарианы сүрэл боож бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн.

-Мөн хөтөлбөрийн хүрээнд үр сорт шинэчлэх ажлыг 79,1 сая төгрөгөөр Хөх сүмийн хишиг ХХК нийлүүлсэн бөгөөд төмс 10 га, шар лууван 17 га, манжин 17 га, хүрэн манжин 3 га, ногоон сонгино 0,5 га, байцай 5 га, хүлэмжийн өргөст хэмх 0,9 га тариалах боломжийг бүрдүүлж, төмс 123 тн, байцай 203,5 тн, шар лууван 276 тн, шар манжин 173,4 тн, хүрэн манжин 41,5 тн,  өргөст хэмх 105,4 тн  ургац хураан аваад байна. Энэхүү арга хэмжээ нь үр, сортын шинэчлэл, газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн хүнсний хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд тариаланчдын чадавх, орлогыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.     

96,1

  1.  

2.2.2.2.2.

Төмс, хүнсний ногооны талбайг хашаажуулалт хийж дуусгах

 

2025-2028

 

 

ОНТ

549,5

Хашааны урт, хамрагдсан иргэд, талбайн хэмжээ га

хашаажуулалт 18.6 км

6 км, 20 өрхийн 62 га талбай хамраг-дана  /Хар будааны хөндийн адаг/

210,0

189,2

ХААТ

Багууд, Иргэд ААН

Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 189,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дулаан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах Хар будааны хөндийн адгийн ногооны талбайг хашаажуулах ажлыг Шинэ зууны Эрдэнэт ХХК гэрээний дагуу гүйцэтгэж, нийт 6100 метр урт хашаажуулалт хийгдсэн.

Уг талбай хашаажуулагдсанаар 21 иргэний 33 нэгж талбарын 61,8 га талбайн хөрс, ургац хамгаалагдаж, тариалангийн газрын тогтвортой ашиглалт, ургацын чанар, үр өгөөжийг сайжруулах нөхцөл бүрдсэн байна.

100

  1.  

2.2.2.3.Хамгаалалттай хөрсний талбайг нэмэгдүүлж, өвлийн болон 3 улирлын хүлэмжийг хөгжүүлнэ.

2.2.2.3.1.

Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, өвлийн хүлэмж байгуулах иргэд, аж ахуй нэгж, байгууллагын санал санаачилгыг дэмжин хамтран ажиллах

2025-2028

УТ, ОНТ, бусад

-

Хамгаалагдсан хөрсний талбай Зуны/өвлийн

 

Нийт 2,53 га Үүнээс өвлийн болон 3 улирлын хүлэмж 0,115 га

0,1/0

 

 

2,515/ 0,115

-

-

ХААТ

Багууд, Иргэд ААН

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хэрэгжүүлж буй “Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 60 м.кв талбай бүхий хүлэмжийг нийт 35 өрхийн тариаланчдад гэрээгээр олгосон.

Үүний үр дүнд сумын нийт хүлэмжийн талбай 0.21 га-гаар нэмэгдэж, хүнсний ногооны тариалалтыг өрхийн түвшинд тогтвортой хөгжүүлэх, улирлын хүнсний хэрэгцээг хангах, орлогыг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдлээ. 2025 оны байдлаар 3 улирлын хүлэмжийн  нийт талбай 0,115 га байна.

100

  1.  

2.2.2.3.2.

0,5-1 га талбайтай 4 улирлын шилэн хүлэмж байр байгуулах

2025-2028

УТ, ОНТ, бусад

7,000.0

Хүлэмжийн талбай /га/

-

-

-

 

ХААТ

Багууд, Иргэд ААН

Төлөвлөсөн хугацаа болоогүй.

-

2.2.3.Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг хангана.

  1.  

2.2.3.1.Бэлчээрийн менежментийг сайжруулж, худаг, усан хангамжийн хүрэлцээг тогтвортой байлгана.

 

2.2.3.1.1.

Бэлчээрийн усан хангамжийн тогтвортой байдлыг хангаж ашиглалтыг сайжруулах

 

2025-2028

ОНТ

105,0

Бэлчээрт байрших худгийн тоо

40

40

-

20,0

ХААТ

Дулаан-Уул баг, Иргэд ААН

Бэлчээрт ашиглагдаж байгаа 40 худгийг өвөлжөө орчмын айл өрхүүдэд гэрээгээр эзэмшүүлж, өвөл, хаврын улиралд бэлчээрийн усан хангамжийг тогтвортой, хэвийн байдлыг хадгалан ашиглаж байна.

Малжуулах хөтөлбөрийн хүрээнд 20,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  5 ширхэг худгийн цахилгаан насос болон 5 ширхэг бага оврын цахилгаан үүсгүүрийг Орхон есөн зуун ерөн ес ХХК нийлүүлсэн. Дулаан-Уул багийн Хонгор морьт, Айргийн гозгор, Шувуутад, Их хөшөөтийн  худгуудыг хэвийн ажиллагаанд оруулж усны хэрэгцээг тасралтгүй хангах боломжийг бүрдүүлсэн. Мөн  шаардлагатай үед ашиглах нөөц бүрдүүлсэн.

100

  1.  

2.2.3.1.2.

Бэлчээр хамгаалах өдрөөр мэрэгч амьтад болон хортон шавжаас хамгаалах бүх нийтийн сургалтын арга хэмжээг зохион байгуулах

2025-2028

ОНТ

бусад

-

Сургалт арга хэмжээнд хамрагдсан өрхийн тоо /өссөн дүнгээр/

20

25

-

-

ХААТ

Дулаан-Уул баг, Иргэд ААН

2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дулаан-Уул багийн Нарангийн энгэр, Хавчиг, Жаргалантад нутаглаж буй 15 өрх айлд, намар 10 дугаар сарын 31-ний өдөр Шувуутын адаг, Ухаагийн өвөр, Дулааны энгэрт нутаглаж буй 21 өрхөд бэлчээрийн мэрэгч болон хортон шавжийн хор хөнөөл, өвөлжөө хаваржааны нутгаа эрт чөлөөлөхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч ажилласан. Сурталчилгаанд хамрагдсан 36 өрхөд урьдчилан сэргийлэх зорилгоор үлийн цагаан оготнотой тэмцэх гарын авлага тараасан.

100

  1.  

2.2.3.1.3.

Хөрш зэргэлдээ сумдтай бэлчээр хадлангийн талбайн зохицуулалт хийж хамтран ажиллах

2025-2028

ОНТ

-

Гадны аймагт өвөлжсөн болон хадлан тэжээл бэлтгэсэн өрхийн тоо

45

45

-

-

ХААТ

Дулаан-Уул баг, Иргэд

Малчдад хадлангийн талбай олгуулах, мал өвөлжүүлж, хаваржуулах, нутаг бэлчээр ашиглуулах асуудлаар хил залгаа Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Булган аймгийн Хангал сумтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Хил залгаа Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 73 малчин өрх, Булган аймгийн Хангал суманд 4 өрх, бусад аймаг суманд 27 малчин, мал бүхий иргэдийн 24634 толгой мал өвөлжиж хаваржихаар байна.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум хамтын ажиллагааны хүрээнд 42 малчин өрхөд 276 га хадлангийн талбайг цахим системд бүртгэж ашиглуулахаар баталгаажуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу Булган аймгийн Хангал сумын нутагт Эрдэнэт-Хялганат чиглэлийн засмал замын Овоотой хөтөлд аваарын 15,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хяналтын постын барилга барьсан.

93,3

  1.  

2.2.3.2.Малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, тэжээлийн ургамал тариалалтыг дэмжинэ.

 

2.2.3.2.1.

Таримал тэжээл тариалах иргэн ААН-ийг дэмжин ажиллах

2025-2028

ОНТ

бусад

 

Тэжээлийн ургамал тариалсан талбай га

270

280

-

-

ХААТ

Иргэд ААН

2025 онд 597,8 га талбайд малын тэжээлийн ургамал тариалсан. Сумын Засаг даргын Тамгын газраас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамаас тэжээлийн таримлын үр худалдан авахад зуучлах, малчдын өвөлжөө хаваржааны хөлд ногоон тэжээл тариалахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 2025 онд 112 малчин өрх өвөлжөөний хөлд ногоон тэжээл тариалж дунджаар 223 тонн ногоон тэжээл хураан авсан нь малчдын түвшинд бэлтгэдэг ногоон тэжээлийн нөөцийг 20 хувиар нэмэгдүүллээ.

100

  1.  

2.2.3.2.2.

Хадлан, тэжээлийн талбайг хашаажуулах

2026-2028

ОНТ

105,0

Хамгаалагд-сан хадлангийн талбай га

-

-

-

-

ХААТ

Дулаан-Уул баг, Иргэд ААН

Төлөвлөсөн хугацаа болоогүй.

-

  1.  

2.2.3.2.3.

Сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх

2025-2028

ОНТ

288,0

Бэлтгэсэн өвс тэжээлийн хэмжээ

50тн авс, 30 тн тэжээл

50тн авс, 30 тн тэжээл

72,0

68,1

ХААТ

Иргэд ААН

Орон нутгийн хөгжлийн сангийн 68,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нөөцийн өвс, тэжээл бэлтгэх” ажлыг  Их Баянболдог ХХК  50 тонн байгалийн хадлан, 30 тонн тэжээл нийлүүлсэн. Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн "Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 56 дугаар тогтоолоор байгалийн хадлан 45 тонн, тэжээл 39 тонн, эрдэс 0.1 тонн бэлтгэхээр тусгагдсаны дагуу 0.1 тонн хужир шүүг нөөцөд бэлтгэсэн. 2024 онд өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 50 тонн байгалийн хадлан, 30 тонн тэжээлийг өвөл өнөтэй сайхан байж малчид, иргэд мал аж ахуйн хувийн бэлтгэл байгалийн хадлан, тэжээлээ сайн бэлтгэж нөөц бүрдүүлсэн учир нөөцийн өвс тэжээлийг зарцуулах Аймгийн онцгой комиссын шийдвэр гараагүй тул  хадгалагдаж байна. Тус сумын аюулгүйн нөөцөд 100 тонн байгалийн хадлан, 60 тонн тэжээл, 01 тонн хужир шүү байна.   

100

  1.  

2.2.3.2.4.

Малчдын өвөлжөө хаваржааны хөлд ногоон тэжээл тариалалтыг дэмжих

2025-2028

ОНТ

бусад

 

 

100,0

Хамрагдсан өрхийн тоо, бэлтгэсэн тэжээл хэмжээ

 

96 өрх/ 103,9 тн тэжээл

 

 

61 өрх,

91,5тн

100,0

94,5

ХААТ

Дулаан-Уул баг, Иргэд ААН

Малжуулах хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн 94,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өвөлжөө хаваржааны хөлд ногоон тэжээл тариалах ажлын материалыг Уран сархиа ХХК гэрээний дагуу хашааны тор, өргөст тор, гадас, үр зэргийг нийлүүлсэн. 2025 онд 112 малчин өрхөд 0,5-0,6 га талбайд тариалах үр, хамгаалалтын хашааг гэрээгээр эзэмшүүлж тариалалт хийсэн. Үүний үр дүнд дунджаар 223 тонн ногоон тэжээл хураан авч малчдын түвшинд бэлтгэдэг ногоон тэжээлийн нөөцийг 20 хувиар нэмэгдүүллээ.

Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Д.Гүрбазар “Хариуцлагатай мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах”, “Өвөлжөө хаваржааны бууцны хөлд ногоон тэжээл тариалах технологи” зэрэг сэдвээр танхимын болон талбайн сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан. Тус сургалтад сумын 95 малчин, Баян-Өндөр сумын эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 5 малчин, нийт 100 малчин оролцож мэдлэг, чадвараа дээшлүүллээ.

100

  1.  

2.2.3.3.“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хоршоодыг дэмжин, малчдыг  үйлдвэрлэгч  өрх болгон хөгжүүлж, орлогыг нэмэгдүүлнэ.

 

2.2.3.3.1.

Хоршоочдын тоог нэмэгдүүлж чадавхжуулах, туршлага судлах, үйл ажиллагааг дэмжин үзэсгэлэн худалдаанд хамруулах

2025-2028

ОНТ

45,0

Зохион байгуулсан арга хэмжээний тоо /өссөн дүнгээр/

6

10

8,0

-

ХААТ

Банк, санхүүгийн байгууллага

Тайлант онд хоршоодыг чадавхжуулах зорилгоор нийт 4 удаагийн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 15 хоршооны 27 гишүүд хамрагдсан. Үүнд:

  • Булган аймагт “Хойд бүсийн зөвлөгөөн” зохион байгуулагдаж, 8 хоршооны 15 гишүүд,
  • Өвөрхангай аймгийн шилдэг хоршоодтой туршлага судлах уулзалт /Хамтын хүч-Алтан сүрэг, Шонхорын хүч, БЛГЯ, Үлэмж төгс төгөлдөр хоршоод/,
  • Өвөрхангай аймгийн Улсын тэргүүний хоршоо “Түмний буян далай” хоршооны үйл ажиллагаатай танилцах туршлага судлах уулзалт /Хамтын хүч-Алтан сүрэг хоршоо/,
  • Монголын хүнс, хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос зохион байгуулсан улсын “Хоршоологчдын зөвлөгөөн”-д /Шонхорын хүч, Дэм дэмээрээ дээс эрчээрэй хоршоо/ тус тус хамрагдсан байна.

100

  1.  

2.2.3.3.2.

Сумандаа жишиг хоршоо бий болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

2025-2028

ОНТ

60,0

Хөгжүүлсэн жишиг хоршооны тоо

/тухайн жилээр/

-

1

10,0

-

ХААТ

Аймгийн ХХААГ, холбоод, багуудын ажлын алба

2025 оны 03, 05 дугаар саруудад “Нийгмийн түншлэлийн сүлжээ” төрийн бус байгууллагатай хамтран 15 хоршооны төлөөллийг хамруулсан чадавхжуулах сургалтуудыг зохион байгууллаа. Уг сургалтаар хоршооны эрх зүй, менежмент, санхүүгийн мэдлэг олгох чиглэлээр оролцогчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн.

Эдгээр үйл ажиллагаа нь хоршоодыг бэхжүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн хэмжээнд жишиг болохуйц загвар хоршоог бий болгоход чухал алхам болж байна.

Жаргалант сумаас 2 хоршоог хөгжүүлэн идэвхжүүлэх, цаашлаад жишиг хоршоо болгон хөгжүүлэх зорилгоор нэрсийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн.

10

  1.  

2.2.3.4.Малын үүлдэр угсааг сайжруулж, эрчимжсэн аж ахуйг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

 

2.2.3.4.1.

Малжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

2024-2028

ОНТ

1188,0

Тухай жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн хувь

100%

100%

595,2

448,4

ХААТ

Багийн ажлын алба, Иргэд ААН

Малжуулах хөтөлбөрийг 11 дэх жилдээ тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 онд  хөтөлбөрийн хүрээнд 2 үндсэн зорилт, 16 үйл ажиллагаанд 595,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдсан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар тогтоол болон Засаг даргын 2025 оны А/78 дугаар захирамжийн дагуу энэ онд хөтөлбөрт хамрагдах 17 иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, 2022 онд малжуулах хөтөлбөрт хамрагдсан 11 өрхийн 32 тугалтай үнээг татан авч, эдгээрийг 3 жилийн хугацаатай гэрээгээр дахин 11 өрхөд ашиглуулах нөхцөлөөр хүлээлгэн өгсөн. Хөтөлбөрийн хэрэгжилт 92,7 хувьтай. 

Хөтөлбөрийн хүрээнд сумын үхэр сүргийн үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэхээр орон нутгийн хөгжлийн сангийн 136,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Герефорд, Сэлэнгэ үүлдрийн өсвөр   хээлтүүлэгч  15 толгойг худалдан авч  үхрийн суурьтай 15 малчинд 2-3 жилийн гэрээгээр хүлээлгэн өгсөн. Тус суурьт нийт 31 малчин, мал бүхий өрхийн 356 толгой хээлтэгчийг нийлүүлэгт оруулж ирэх онд 285 толгой төл хүлээн авах боломжийг бүрдүүлэн ажилласан. Мөн 118,2 сая төгрөгөөр мал амьтны рентген аппарат, 5,0 сая төгрөгөөр малын утлагын аппарат, 3,0 сая төгрөгөөр зоонд тавих багаж, 30,0 сая төгрөгөөр махны хөргүүр, 20,0 сая төгрөгөөр худгийн мотор, насос, 12,0 сая төгрөгөөр хурдан морины сэрвээний өндөр хэмжигч, 15,0 сая төгрөгөөр бод, бог малын тарилгын зөөврийн хашаа болон 36,2 сая төгрөгийн цөм сүргийн малын өвөлжилтийн бэлтгэл ханган өвс, тэжээл тус тус нийлүүлэгдсэн.      

Үхрийн тоо толгой нэмэгдэж, бог малын эзлэх хувь буурснаар бэлчээрийн даац багасах, ургамлын бүлгэмдэл, бэлчээрийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ нэг үхрээс гарах махны гарц 3–5 кг-аар нэмэгдэх боломж бүрдэж байна.    

Одоогийн байдлаар сумын нийт үхэр сүргийн 30 хувь нь цэвэр болон эрлийз үүлдрийн үхэр бөгөөд махны чиглэлийн үхрийн аж ахуйг өргөжүүлэх, чанарын үзүүлэлтийг сайжруулах чиглэлд амжилттай ажиллаж байна.     сайжруулах чиглэлд амжилттай ажиллаж байна.    

92,7

  1.  

2.2.3.4.2.

Сумын мал сүргийн үүлдэр угсааг сайжруулж ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэхээр   хээлтүүлэгч  мал худалдан авах /бух, азарга/

2024-2028

ОНТ

236,0

Хээлтүүлэгч малын

н тоо өссөн дүнгээр

8

27

236,0

136,0

ХААТ

Багийн ажлын алба, Иргэд ААН

Сумын үхэр сүргийн үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэхээр орон нутгийн хөгжлийн сангийн 136,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Герефорд, Сэлэнгэ үүлдрийн өсвөр   хээлтүүлэгч  15 толгойг худалдан авч  үхрийн суурьтай 15 малчинд 2-3 жилийн гэрээгээр хүлээлгэн өгсөн. Тус суурьт нийт 31 малчин, мал бүхий өрхийн 356 толгой хээлтэгчийг нийлүүлэгт оруулж ирэх онд 285 толгой төл хүлээн авах боломжийг бүрдүүлэн ажилласан.

78,9

  1.  

2.2.3.4.3.

Үржлийн хээлтүүлэгч, хээлтэгч малд үзлэг ангилалт хянан баталгаажуулалт хийх, ялган тэмдэглэж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулах

2024-2028

ОНТ

бусад

14,0

Ажлын гүйцэтгэлийн хувь

100%

100%

3,5

-

ЗДТГ

Иргэд ААН

Малын үзлэг, ангилалтад үхэр 3445, хонь 7656, ямаа 7358 толгой, нийт 18459 толгой малыг хамруулахаар төлөвлөсөн.

Цөм сүрэгт: Бух 11, үнээ гунж 590, хуц 53, эм хонь 1311, ухна 70, эм ямаа 950,

Үржлийн сүрэгт: Бух 8, үнээ гунж 2664, хуц-192, эм хонь 5608, ухна 116, эм ямаа 5740, хэрэгцээний сүрэгт; бух 1, үнээ гунж 171, хуц 5, эм хонь 487, ухна 3, эм ямаа 479.

Хээлтүүлэгч малыг  цусны шинжилгээнд хамруулж бруцеллёзын тандалт хийхэд хуц 5, ухна 4, нийт 9 толгой мал эерэг гарч үржлээс хассан.

Бод мал үхрийн 1170 ширхэг ээмгийг 63 айлын 919 үхрийг ээмэглэж малын бүртгэл мэдээллийн нэгдсэн бүртгэж оруулсан.

100

  1.  

2.2.3.4.4.

Стандартын шаардлага хангасан хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах, үржилд ашиглах, гойд ашиг шимт мал шалгаруулах

2024-2028

ОНТ

бусад

175,0

Хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог  бүрдүүлнэ

Хуц-65 ухна-43

Үржлийн стандарт хангасан хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулна

75,0

-

 

 

ЗДТГ

Иргэд ААН

2025 оны эхэнд хээлтүүлэгч азарга-324, бух-136, хуц-250, ухна-189 нийт-899 толгой, хээлтэгч гүү-3404, үнээ-5926, эм хонь-13467, эм ямаа-13035 нийт 35842 толгойг өсгөн үржүүлж байна. Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо азарга 1:16, бух 1:25, хуц ухна 1:50 байхаас азарга 1:11, бух 1:39, хуц 1:53, ухна 1:68 байна.

-

  1.  

2.2.3.4.5.

Цөм сүргийн үхрийн өвөлжөөг сумын төвөөс гаргах

2024-2028

ОНТ

бусад

35,0

Малын бэлчээр усны хангамж сайжирна.

1

Малын бэлчээр усны хангамж сайжирна

-

-

 

 

ЗДТГ

Иргэд ААН

Төлөвлөсөн хугацаа болоогүй.

-

  1.  

2.2.3.5.Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг хангана.

 

2.2.3.5.1.

Мал сүргийг халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах

2025-2028

Улс, орон нутгийн төсөв

262.3

Дархлаажуулалтад хамрагдсан малын тоо

2024 онд 73,1 мянган толгой мал хамруулсан

73,3

65.2

-

МЭГ

МЭҮН, багууд

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2025 оны өдрийн А/99 дүгээр тушаал, Аймгийн Засаг даргын 2025 оны  А/328 дугаар захирамж, Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны  А/15 дугаар тушаал, Жаргалант сумын Засаг даргын 2025 оны А/232 дугаар захирамж дагуу 2025 онд халдварт өвчнөөс эмчлэн сэргийлэх 10 төрлийн арга хэмжээнд 70.1 мянган толгой мал амьтан хамруулахаар төлөвлөснөөс 77.4 мянган мал, амьтан хамруулж 100 хувийн гүйцэтгэлтэй.

Мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд боом өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 10574 үхэр, ДХХ-ын вакцинд 9521 хонь, шөвөг ярын эсрэг вакцинд 16300 хонь хамруулсан.Мөн гахайн мялзан өвчнөөс сэргийлэх тарилгад 193 гахай, дуут хавдрын вакцинд 4796 үхэр, цусан халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 5993 үхэр тус тус хамрагдсан.

Бруцеллёзын Рев-1 вакцинд 10,273 ишиг, хурга, Штам-19 вакцинд 3972 тугал дархлаажуулсан. Түүнчлэн гахайн цусан халдварт болон иж балнадын эсрэг вакцинд 98 гахай, галзуугийн эсрэг вакцинд 9984 толгой мал, адууны сахуу өвчний вакцинд 300 адууг хамруулан вакцинжуулалтын арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн.

100

  1.  

2.2.3.5.2.

Малын сэг зэмийг устгах,  хашаа хороо, худаг уст цэгт ариутгал, халдваргүйтгэл хийх

2025-2028

Улс, орон нутгийн төсөв

Батлагдсан төсвийн хүрээнд

Ажлын гүйцэтгэлийн хувь

100%

100%

Батлагдсан төсвийн хүрээнд

-

МЭГ

МЭҮНбагууд

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2025 оны А/73 дугаар тушаал, аймгийн Засаг даргын А/329 дугаар захирамж, Мал эмнэлгийн газрын даргын А/17 дугаар тушаал, сумын Засаг даргын А/233 дугаар захирамжийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулах, устгах ажлыг зохион байгуулсан. Нийт 79 толгой мал, амьтны сэг зэмийг 7 байршлаас цуглуулж, байгаль орчны болон халдвар хамгааллын шаардлагын дагуу булж устгасан.

Сумын хэмжээнд нийт 71 өрхийн 42921 м.кв талбайд халдваргүйтгэл хийсэн. 

100

  1.  

 

2.2.3.5.3.

Мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах

2025-2028

Орон нутгийн төсөв

468,0

Шинээр авсан сайжруулсан тоног төхөөрөмжийн тоо

1 тоног төхөөрөмж худалдан авсан

/ эхо/

3

128,0

141,8

Сумын ЗДТГ

МЭТ

МЭҮНбагийн ажлын алба

Малжуулах хөтөлбөрийн хүрээнд сумын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд Орон нутгийн хөгжлийн сангаас 141,8 сая төгрөгийн Рентген аппарат, эхо аппарат, утлагын аппарат, зоонд, тарилгын хашаа зэрэг хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ажилласан байна.

100

Газрын харилцаа, барилга хот байгуулалт

2.3.Иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлсэн төлөвлөлттэй хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бий болгоно.

2.3.1.Газрын харилцаа, хот төлөвлөлтийн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн хангах, хүртээмжийг дээшлүүлэх, цахим хэрэглээнд шилжүүлнэ.

  1.  

2.3.1.1.Жаргалант сумын 2032 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г  боловсруулж орон сууцны төсөл хэрэгжүүлнэ.

2.3.1.1.1.

Жаргалант сумыг хөгжүүлэх “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлж эхлэх

2025-2028

ОНТ

40,0

Ажлын гүйцэтгэлийн хувь

-

100%

40,0

37,0

ЗДТГ

Багууд

Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 37,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жаргалант сумыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлыг Эрдэнэсүврэй ХХК гэрээний дагуу гүйцэтгэсэн. Уг төлөвлөгөө нь сумын хөгжлийн чиг хандлага, газар зохион байгуулалт, дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн хөгжлийг төлөвлөн тодорхойлох чухал баримт бичиг бөгөөд цаашдын хөгжлийн бодлогыг шинжлэх ухаанч үндэслэлтэй тодорхойлох нөхцөлийг бүрдүүлж байна.

100

  1.  

2.3.1.1.2.

Иргэдийн хүсэлтийн дагуу түрээсийн орон сууц барих ажлыг үргэлжлүүлэх

2027-2028

ОНТ

Батлагдсан төсвийн хүрээнд

Барилыг ажлын гүйцэтгэлийн хувь

30%

100%

-

-

ЗДТГ

Багууд, Төрийн байгууллагууд

Жаргалант сумын 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Жаргалант багт байрлах хуучин 15 дугаар байрыг худалдан авч, засварлан түрээсийн орон сууц бий болгох ажил амжилттай хэрэгжсэн.

Үүний хүрээнд суманд шинээр баригдсан 30 айлын орон сууц болон дээрх 15 дугаар байрны орон сууцыг “түрээслээд өмчлөх” нөхцөлөөр иргэдэд олгох зорилгоор, Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01/04 дугаар тогтоолоор “Иргэдийн гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөг бүхий орон сууцны журам” батлагдсан.

Тус журмын шалгуур үзүүлэлтэд нийцсэн иргэдийн хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд хүлээн авч, нийт 72 иргэн хүсэлт гаргасан. Улмаар 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 35 иргэний хүсэлтийг дэмжин, тэдгээр иргэдэд 1-3 өрөө орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслээд өмчлөх эрхтэйгээр олгосон бөгөөд орон сууцны хангамж нэмэгдэж, амьдрах нөхцөл сайжирч, хүн амын төвлөрөл, дэд бүтцийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх чухал алхам болсон юм.

100

  1.  

2.3.1.2.Сумын гудамж талбайн нэр, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах, тэмдэгжүүлэх хаягжилтыг сайжруулан  хаягийн нэгдсэн системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлнэ.  

2.3.1.2.1.

Сумын гудамж талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягжилтыг стандартын дагуу тэмдэгжүүлэх

 

 

2025-2028

Орон нутгийн хөгжлийн сан

60,0

Хаягжуулсан нэгж талбарын тоо

687 нэгж талбар

-

-

-

ЗДТГ

Газрын даамал Багууд, Мэргэжлийн байгууллага

2024 онд Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу Гудамж талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх“ ажлыг Ланд Овнер” ХХК нь тендерт шалгарч гэрээ байгуулан ажил эхэлсэн. ГЗБГЗЗЕГ-аас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/1655 тоот албан бичиг ирсэн. Үүнд олон улсын техникийн шаардлагыг хангасан хаягийн мэдээллийн нэгдсэн системийг шинэчлэн байгуулахаар БНСУ-тай санамж бичиг байгуулсан тул уг ажлын хүрээнд шинээр хаяг олгох, гудамж зам талбай үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах, орон нутгийн төсвийн хөрөнгөөр тэмдэгжүүлэх ажлыг түр хугацаанд зохион байгуулахгүй байх чиглэл ирсэн. Систем хэрэглээнд нэвтрээгүй байна. Энэ чиглэлийн дагуу хуучин олгосон хаягжуулалтыг хэрэглээнд ашиглаж байна.

-

  1.  

2.3.1.3.Сумын нутаг дэвсгэрийн 2029  он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

2.3.1.3.1.

Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөөг бүсчлэлийн дагуу зохион байгуулах

2025-2028

-

-

Нийт 5 жилд баримтлах төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь өссөн дүнгээр

2024 онд шинэчлэн батлагдсан Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө

10%

-

 

ЗДТГ

ГХБХБГ,

Газрын даамалБагууд

Жаргалант сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлуулсан. Гэр бүлийн хэрэгцээнд олгох газрын хэмжээ байршлыг батлуулахад сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэдэг тул 2024 онд батлагдсан нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүний бүслэлд тааруулан 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулан дүгнэлт авахаар ГЗБГЗЗЕГ-т хүргүүлээд байна.

-

  1.  

2.3.1.3.2.

Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан үе шаттай боловсруулан хэрэгжүүлэх

2025-2028

-

-

Жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийн хувиар

85.04%

86%

-

-

ЗДТГ

ГХБХБГ,Газрын даамал, багууд

Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/19 дүгээр тогтоолоор батлагдсан.

Улсын хэмжээнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоосон Засгийн газрын 2025 оны 119 дүгээр тогтоолын дагуу Жаргалант суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олголт хийгдээгүй.

Засгийн газрын 2025 оны 120 дугаар тогтоолын дагуу дараах газар олголтууд хийгдсэн. Үүнд:

-Сумын Засаг даргын 2025 оны А/213 дугаар захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар нийт 3.53 га газрыг 16 иргэнд давуу эрхийн үндсэн дээр эзэмшүүлсэн;

-Сумын Засаг даргын 2025 оны А/212 дугаар захирамжаар төмс, хүнсний ногооны зориулалтаар 17.64 га газрыг 18 иргэнд давуу эрхээр эзэмшүүлсэн;

Сумын Засаг даргын 2025 оны А/183 дугаар захирамжаар улсын тусгай хэрэгцээнд авсан 3947.58 га газрыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т эзэмшүүлсэн;

-Сумын Засаг даргын 2025 оны А/186 дугаар захирамжаар, гэр хороололд дулааны шугам тавих ажлын хүрээнд 803 м.кв газрыг дэд бүтцийн зориулалтаар Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн;

-Сумын Засаг даргын 2025 оны А/231 дүгээр захирамжаар 12 байршилд газар эзэмших эрхийн дуудлага худалдаа явуулснаас 5 байршилд ялагч шалгарч автомашины гаржийн зориулалтаар 4 иргэнд 96 м.кв газрыг, автомашины засвар, үйлчилгээний газрын зориулалтаар 24 м.кв газрыг Сумын Засаг даргын А/305 дугаар захирамжаар эзэмшүүлсэн. Дахин дуудлага худалдааг сумын Засаг даргын 2025 оны А/342 дугаар захирамжийн дагуу 7 байршилд явуулснаас 2 байршилд ялагч шалгарч автомашины гаржийн зориулалтаар 1 байршилд 24 м.кв газрыг сумын Засаг даргын 2025 оны А/375 дугаар захирамжаар, шатахуун түгээх станцын зориулалтаар 1 байршилд 9999м.кв газрыг сумын Засаг даргын 2025 оны А/422 дугаар захирамжаар тус тус эзэмшүүлсэн;

Малчдын хоршоонд 1 удаа 5 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг сумын Засаг  даргын А/254 дүгээр захирамжийн дагуу газрын биржийн системээр зарлан 2025.09.09-09.10-ны өдрүүдэд ирсэн 5 төсөлд шалгаруулалт явуулснаас 3 байршилд ялагч шалгаран сумын Засаг даргын 2025 оны А/414 захирамжаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 14.2 га газрыг эзэмшүүлсэн. Сумын Засаг даргын 2025 оны А/453 дугаар захирамжаар дахин төсөл сонгон шалгаруулалт явуулж 3 байршилд 2 ялагч шалгаран 8.93 га газрыг сумын Засаг даргын А/502 дугаар захирамжаар эзэмшүүлсэн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 86,5 хувьтай байна.

86,5

  1.  

2.3.1.3.3.

Эко хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах

2025-2028

ОНТ

100,0

Сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлагдсан төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн хувь

34 иргэн эзэмшиж байгаа

-

-

-

ЗДТГ

ГХБХБГ, Газрын даамал, ЖУДТС, Жаргалант баг, ЭБЦТС, ЭУДТС, БЗА, ХОХБТХ

Төлөвлөсөн хугацаа болоогүй.

 

(Гүйцэтгэгч компаниар Нартдизайн ХХК-ны  2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр танилцуулсан урьдчилсан шатны танилцуулгад эко хорооллын дахин төлөвлөлтийг инженерийн шугам сүлжээнд тааруулан газрын байршил шилжүүлэх, газрын байршилд тааруулан шугам сүлжээг зөөх талаар нарийвчилсан төлөвлөгөө хийгдэх талаар мэдээлэл өгсөн. Гэрчилгээ аваагүй 34 иргэнтэй байгуулсан гэрээг гаргаж өгөх шаардлагыг Сүндэрлэх сувд ХХК-д тавьсан.)

 

-

  1.  

2.3.1.4.Газар ашиглалт, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, газрын мониторингийн байнгын ажиллагаатай хяналтын системийг сайжруулна.

2.3.1.4.1.

Тариалан болон атаршсан  газрын төлөв байдал, чанарын улсын  хянан баталгаа хийх

2025-2028

ОНТ

166,0

Хянан баталгаанд хамруулсан нэгж талбарын тоо

2018 онд хийгдсэн тариалангийн газрын хянан баталгааны хугацаа дууссан

-

-

-

ЗДТГ

ГХБХБГ, Мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээд

Төлөвлөсөн хугацаа болоогүй.

(Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын захиалгаар 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №2018/21 тоот гэрээний үндсэн дээр Орхон аймгийн “Тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил”-ыг газрын мэргэжлийн байгууллага “Геоботаник” ХХК хийж гүйцэтгэсэн. Газрын төрх, төлөв байдал, чанарыг газар ашиглалт, тэдгээрийн төрлөөс хамааруулан Монгол улсын “Газрын тухай” хуулинд заасан үзүүлэлтүүдээр илэрхийлэн, нэгж талбарын сүлжээний зурагт оруулж, хянан баталгааны тайлан, дүгнэлт гаргаж нэгж талбар бүрт паспорт бичигддэг. Ингэснээр тухайн эзэмшигч, ашиглагчийн эзэмшил, ашиглалтад байгаа газарт гарч буй өөрчлөлтийг тодорхойлсны үндсэн дээр байгаль орчны тэнцвэртэй байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхэд төрийн зүгээс хяналт тавих хууль эрх зүйн орчин бүрдэх боломжтой тул тариалангийн газрын хянан баталгаа хийлгэх зардлыг 2027 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна)

-

  1.  

2.3.1.4.2.

Бэлчээрийн газрын хянан баталгаа хийх

2025-2028

ОНТ

135,0

Хянан баталгаанд хамруулсан талбайн хэмжээ

0

-

-

-

ЗДТГ

ГХБХБГ, Мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээд

Төлөвлөсөн хугацаа болоогүй.   

(Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд 1 удаа заавал хамруулж байхаар заасан байдаг. Газрын тухай хуулийн 58.5, Засгийн газрын 2018 оны 320 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “ Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам,” Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахад оршино. Жаргалант сумын хэмжээнд 38292.69 га талбайд бэлчээрийн газрын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар  анх удаа хийлгэж, бэлчээрт гарсан өөрчлөлтийг тодорхойлж, зураглан, дүгнэлт гаргах, цаашлаад бэлчээрийн доройтлоос сэргийлэх, бэлчээр хамгаалах арга хэмжээг үе шаттай зохион байгуулах шаардлагатай тул 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна)

-

  1.  

2.3.1.5.Газар, үл хөдлөх, эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл, үнэлгээ, төлбөр, татвар, биржийн системийн үйл ажиллагааг хангана.

2.3.1.5.1.

Газар, үл хөдлөх эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл, төлбөр, татварын системийн үйл ажиллааг ханган ажиллах

2025-2028

-

-

Газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэл, газрын төлбөр, татварыг системд хамруулсан нэгж талбарын тоо

1887

1987

-

 

Газрын даамал

Татварын байцаагч

2025 онд Жаргалант сумын хэмжээнд газрын татвар, төлбөрийн ногдуулалт, нэхэмжлэлийн үйл ажиллагаа дараах байдлаар зохион байгуулагдлаа.

-Нийт 1350 нэгж талбарт 553.38 сая төгрөгийн төлбөрийн ногдуулалт хийж, 1414 нэхэмжлэхийг үүсгэн, Татварын нэгдсэн системд амжилттай илгээв. –Газрын үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах ажлын хүрээнд 567 иргэнд 162816 төгрөгийн татвар ногдуулж, 567 нэхэмжлэхийг үүсгэн хүргүүлсэн бөгөөд 2025 оны 4 дугаар улирлын байдлаар 478.35 сая төгрөгийн татвар, төлбөрийн орлого төвлөрөөд байна.

Эдгээр ажлын хүрээнд татварын ногдуулалт, мэдээллийн ил тод байдал, төлбөрийн дэг журмыг сайжруулах, иргэдийн хариуцлагатай оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

100

  1.  

2.3.1.5.2.

Газрын биржийн системийн үйл ажиллагааг ханган ажиллах

2025-2028

-

-

Газрын биржийн үнийн судалгааг жил бүр гаргаж цахим системд хамруулсан нэгж талбарын тоо

16

31

-

-

Газрын даамал

ГХБХБГ,

Газрын биржийн http://www.mle.mn  цахим программ хангамжид бүртгэгдсэн газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг Газрын үнэлгээний системд  оруулах ажлыг хийлээ. 2025 онд 58 нэгж талбарын үнийг хөрвүүлж, эдийн засгийн  үнэлгээ хийсэн. Энэхүү мэдээлэл нь цаашид газрын үнэлгээ, зах зээлийн үнэлэмжийг бодитой тогтооход ашиглагдах чухал суурь мэдээлэл болно.

100

Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл

2.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, аялал жуулчлалаас орон нутгийн хөгжилд оруулах үр өгөөж нэмэгдэнэ.

2.4.1.Үндэсний өв соёл, ёс заншил, уламжлалаа хадгалан,  бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлж, орон нутгийн онцлогт нийцсэн аялал жуулчлал хөгжиж, иргэдэд үзүүлэх, соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.

  1.  

2.4.1.1.Соёлын биет болон биет бус өв, түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалах, хамгаалах, ёс заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлэн  сурталчлах ажлыг олон нийтийн оролцоотой   зохион байгуулна.

2.4.1.1.1.

Соёлын биет болон биет бус өв, ёс заншил, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулах

2025-2028

ОНТ

-

Зохион байгуулсан арга хэмжээний тоо

 /тухайн жилээр/

-

1 арга хэмжээ

-

 

СМТ

ЗДТГ

Соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг хамгаалах зорилгоор Дулаан-Уул багийн 18 гэрээт харуул иргэдтэй Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон сумын Засаг даргын Тамгын газар гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээт харуул иргэдэд Цагдаагийн газраас түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч, холбогдох хууль тогтоомжийг танилцуулсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран гэрээт харуулын хариуцдаг газрын бүрэн бүтэн байдалд хяналт тавих ажлыг улиралд 1 удаа зохион байгуулан ажилласан.

Соёлын биет болон биет бус өв, ёс заншил, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Нүүдэлчин Монгол  олон улсын фистевальд 1 иргэн Орхон аймгаас шалгаран үр хүүхдүүдийн хамт икел хуур, бий биелгээгээр өв соёлоо сурталчлан оролцсон.

50

  1.  

2.4.1.2.Соёл, урлагийн байгууллагад шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийж, соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соёлыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2.4.1.2.1.

”Соёлыг дэмжих” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

2025-2028

ОНТ

554,0

Тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь

-

100%

111,0

110,0

СМТ

ЗДТГ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/27 дугаар тогтоолоор “Соёлыг дэмжих” хөтөлбөр батлагдсан бөгөөд 2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 111,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 үндсэн зорилт, 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлсэн. Соёл мэдээллийн төвийн материаллаг бааз бэхжиж, дотоод орчны нөхцөл сайжран, ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн чадвар дээшилж, иргэд соёлын болон олон нийтийн арга хэмжээнд тав тухтай, аюулгүй орчинд хамрагдах боломж бүрдсэн байна.

100

  1.  

2.4.1.2.2.

Соёл мэдээллийг төвд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хогшлоор хангах

2025-2028

ОНТ

80,0

Тухай жил төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн хувь

-

100%

тоног төхөөрөмж, техник хэрэгсэл

20,0

68,0

СМТ

ЗДТГ

Соёлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийт 68,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар утаа гаргагч төхөөрөмж, нэмэлт гэрэлтүүлэг, урлаг болон спортын заалны үзэгчдийн сандал, тайз руу харсан нэмэлт контрoл чанга яригч, үндэсний спортын хувцас хэрэглэл, бүжгийн хувцас, богино долгионы станц, дохиоллын систем, хөшиг зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлэн суурилууллаа. Үүний үр дүнд Соёл, мэдээллийн төвийн материаллаг бааз бэхжиж, дотоод орчны нөхцөл сайжран, ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн чадвар дээшилж, иргэд соёлын болон олон нийтийн арга хэмжээнд тав тухтай, аюулгүй орчинд хамрагдах боломж бүрдсэн байна.

100

  1.  

2.4.1.2.3.

Соёл мэдээллийг төвд шаардлагатай  засвар үйлчилгээг хийж орчин нөхцөлийг сайжруулах

2025-2028

ОНТ

150,0

Тухай жил төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн

-

-

-

42,0

СМТ

ЗДТГ

Соёлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийт 42,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёл, мэдээллийн төвийн агааржуулалтын системийг шинэчлэн засварлаж, үзэгчдийн хувцас солих өлгүүр, хүлээлгийн хаалт болон хувцас хэрэгсэл хадгалах вакум өрөөг шинээр байгуулсан. Мөн цахилгааны аюулгүй байдлыг хангах зорилгоор 0.4 кВ-ын ерөнхий щитний хүчин чадлыг 30 кВт–65А-аас 110 кВт–250А хүртэл нэмэгдүүлэх ажил хийгдсэн бөгөөд үүний үр дүнд иргэд соёлын болон олон нийтийн арга хэмжээнд тав тухтай, аюулгүй орчинд хамрагдах нөхцөл бүрдсэн байна.

100

  1.  

2.4.1.2.4.

Олон улс, улс, бүс, аймгийн хэмжээнд зохион байгуулагдах соёлын уралдаан, тэмцээнд оролцох /дэмжлэг үзүүлэх/

2025-2028

ОНТ

40,0

Жил бүр оролцогчийн тоо

-

Жил бүр оролцогчийн тоог нэмэгдүүлнэ

10,0

-

СМТ

ЗДТГ, АСУГ

“Үндэсний бичиг үсэг”-ийн өдрүүдэд Соёл мэдээллийн номын сангаас “Жаргалант сайхан нутаг” дууны үгийг хичээнгүй бичих уралдаан зарласан. Уг уралдаан нас насны төлөөлөл 10 уран бүтээл ирж эхний 3 байрыг шалгаруулан урамшуулсан. Мөн цахимаар сурталчлан ажилласан байна.

Олон улсын Нүүдэлчин Монгол фестивальд оролцсон иргэдийн зардлыг Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас дэмжлэг үзүүлэн оролцуулсан.

30

  1.  

2.4.1.2.5.

Сумын иргэд, албан байгууллагуудыг хамруулсан соёл урлагийн тэмцээн, уралдаан  зохион байгуулах

/Малчид, тариаланч дуулж байна, урлагийн наадам/

2025-2028

ОНТ

57,5

Хамрагдсан иргэдийн тоо

-

Урлагийн бага наадам

15,5

15,5

СМТ

ЗДТГ, АСУГ

Жаргалант сумын хөрөнгө оруулалтын зардлын 15,5 сая төгрөгийн шагналын сан бүхий “Урлагийн бага наадам”-ыг сумын иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, улмаар яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2025 оны 02 дугаар сард төрийн албан хаагчид болон багийн иргэдийн дунд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Наадамд нийт 7 багийн 140 гаруй иргэн оролцож, авьяас чадвараа сорьсон бөгөөд Засаг даргын Тамгын газар тэргүүн байрыг эзэлсэн. Шилдгээр шалгарсан үзүүлбэрүүдийг нэгтгэн Гала тоглолт зохион байгуулж, сумын иргэдэд толилуулсан.

100

  1.  

2.4.1.3. Үндэсний өв соёл, аялал жуулчлалыг бүс орон нутгийн онцлогт түшиглэн хөгжүүлэх “Аялал жуулчлалын цогцолбор”-ыг бий болгоно.

2.4.1.3.1.

Усан парк байгуулж өвлийн спорт, аялал жуулчлалын  цогцолбор  байгуулах

2025-2028

Аймагсумын ОНТ

16,000.0

Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн хувиар

-

30%

405,0

405,0

ЗДТГ

АЗДТГ

Жаргалант сумын хөрөнгө оруулалтын зардлын 405,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант багт баригдах усан парк, аялал жуулчлалын цогцолборын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний нээлттэй тендерийг зарлаж, Өвөр Монголын Жуёү архитектурын зураг төслийн зөвлөх ХХК шалгарсан бөгөөд одоогоор зураг төслийн орчуулгын ажил хийгдэж байна.

30

  1.  

2.4.1.3.2.

Стандартын шаардлага хангасан наадмын талбайтай болох

2026-2028

ОНТ

Батлагдсан төсвийн хүрээнд

Барилыг ажлын гүйцэтгэлийн хувь

-

-

-

-

ЗДТГ

-

Төлөвлөсөн хугацаа болоогүй.

-

  1.  

2.4.1.3.3.

Хойд булагт дэд бүтэцтэй амралт, сувиллын газар бий бий болгох

2025-2028

ОНТ

Батлагдсан төсвийн хүрээнд

Барилыг ажлын гүйцэтгэлийн хувь

-

-

-

-

ЗДТГ

-

Төлөвлөсөн хугацаа болоогүй.

-

Байгаль орчин, ногоон тогтвортой хөгжил

2.5.Хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон орчныг бий болгоно.

2.5.1.Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглуулж, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэн, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол буурна.

  1.  

2.5.1.1.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Ногоон-Жаргалант хөтөлбөрийг эрчимжүүлж, эко системийн тэнцвэртэй байдлыг хадгалах санаачилгыг дэмжинэ.

2.5.1.1.1.

Ойн сан бүхий газарт ойжуулалтын ажлыг зохион байгуулах

2025-2028

ОНХС

108,0

Ойжуулалт хийгдсэн талбайн хэмжээ

18 га

48 га

-

129,0

БОХ

Сум дундын ойн анги, БОГ

Ойн сан нөхөн сэргээх арга хэмжээний хүрээнд Хонгорморьтын эхэнд 48 га талбайд улсын төсвийн 129,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ойжуулах ажлыг Бидний ой ХХК хийж гүйцэтгэсэн. Уг ажлын үр дүнд тус бүсийн доройтсон ойн талбайг нөхөн сэргээх, хөрсний чийг ба экологийн тэнцвэрийг сайжруулах суурь нөхцөл бүрдсэн.

100

  1.  

2.5.1.1.2.

Ойн хортон шавжийн тэмцлийн ажлыг зохион байгуулах

2025-2028

ОНХСБХАХЗ

80,0

Хортон шавжийн устгал хийгдсэн талбайн хэмжээ

3100 га

-

-

141,2

БОХ

Сум дундын ойн анги, БОГ

Сумын  ойн сангийн хэсэг,  Уртын эх, Арцатын даваа, Тугалч, Залаат уул, Хөндлөн, Жаргалант, Шувуутын аманд голомтлон тархсан хөнөөлт шавж болох эгэл бийрэн сүүлт, сибирийн хүр эрвээхийн хүрэнцэртэй үүргийн шүршигч багаж ашиглан сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэлээр  микробиологийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулсан. Гүйцэтгэгч Хоймор ой ХХК нь улсын төсвийн 141,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 3530 га талбайд  2025 оны 06 дугаар сарын 13-16-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн.

100

  1.  

2.5.1.1.3.

Тариалангийн талбай, авто зам, төмөр зам, голын татамд хамгаалалтын ойн зурвас байгуулах

2025-2028

ОНХСБХАХЗ

45,0

Ойн бус талбайд дахь ойн зурвасын талбайн хэмжээ

2.2 га

4.2

22,5

-

БОХ

Сум дундын ойн анги, БОГ

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна.

0

  1.  

2.5.1.1.4.

Суурьшлын бүсийн ногоон байгууламжийн тарилт, арчилгаа, усалгааг зохион байгуулах

2025-2028

ОНХСБХАХЗ

40,0

Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ

12 м.кв

12.2 м.кв

10,0

60,0

БОХ

Сум дундын ойн анги, БОГ

 

Ногоон Жаргалант хөтөлбөрийн хүрээнд 50,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ногоон байгууламжийн арчилгаанд шаардагдах дунд оврын ачааны машин нийлүүлэгдсэн.

Сумын суурьшлын бүсийн ногоон байгууламжийн нийт 4 га талбайн 10 хувьд нь хамаарах өсвөр, залуу модны хавар, намрын цэнэг услагаа, зуны улирлын тогтмол усалгааг графикийн дагуу хийж гүйцэтгэсэн. Ургалтын хувь 93 хувь.

Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 12.22 м.кв байна.

 

100

  1.  

2.5.1.2.Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, гадаргын усыг хуримтлуулан хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

2.5.1.2.1.

Хөв цөөрөм байгуулах замаар бороо, цасны усыг хуримтлуулж бэлчээрийн ус хангамжийг нэмэгдүүлэх

2026

БОУАӨЯ

350,0

Хөв цөөрөм байгуулах ажлын гүйцэтгэлийн хувь

-

-

-

 

БОУАӨЯ

БОГ, Орхон чулуун голын сав газрын захиргаа

Төлөвлөсөн хугацаа болоогүй.

-

  1.  

2.5.1.2.2.

Булгийн эх дахь хамгаалалтын объект нь нурж гэмтсэн байршилд засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах

2025-2028

ОНХСБХАХЗ

81,0

Эхийг нь хашиж хамгаалсан булгийн тоо

3 булаг

4

13,5

13,5

БОХ

БОГ, Орхон Чулуут голын сав газрын захиргаа

Ногоон Жаргалант хөтөлбөрийн хүрээнд 13,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дулаан-Уул багийн нутаг дэвсгэрийн Зуун булагт байрлах булгийн эхийг тэжээгдлийн бүсээр нь хашиж хамгаалах ажлыг “Түмэн заяа дүүрэн дэлгэрэх” хоршоо хийж гүйцэтгэсэн.

Ажлын хүрээнд төмөр хийц бүхий сараалжин хашааг байгуулсан бөгөөд хашааны нийт урт 45 метр, тойргийн талбай 56 м², өндөр 1.5 метр байна. Уг ажил нь булгийн эхийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, бохирдлоос сэргийлэх, усны нөөцийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн.

100

  1.  

2.5.1.2.3.

Унд ахуйн усны эх үүсвэрийн цооногийг бүрэн автомат төхөөрөмжөөр тоноглож, улсын нэгдсэн сүлжээнд холбох

2025

ОНХСБХАХЗ

45,0

Гүйцэтгэлийн хувь

0 хувь

100%

45,0

-

БОХ

БОГ, Орхон Чулуут голын сав газрын захиргаа

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна.

0

  1.  

2.5.1.3.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, байгальд ээлтэй хэмнэлттэй ногоон  технологийг дэмжинэ.

2.5.1.3.1.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах

2025-2028

-

-

БНАТ –ийн тухай хуулийн хэрэгжилтийн хувь

90%

91%

-

-

БОХ

БОГ

Жаргалант сумын 2026 оны төсөвт төвлөрүүлэх байгалийн нөөц ашигласны орлогын хэсгээр санхүүжүүлэх байгаль орчныг  хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг БНАТ-2А маягтын дагуу боловсруулж хуулийн хугацаанд мэдээллийн санд байршуулсан. Гурван төрлийн орлогын эх үүсвэрээс төвлөрөх 518,302,976 төгрөгийн татварын орлогоос 86,050,000 төгрөгийг 8 төрлийн арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн ба БНАТТХ-ийн 18.1-д заасан хувь 108%-ийн гүйцэтгэлтэй байна.

100

  1.  

2.5.1.3.2.

Байгаль орчны багц хууль тогтоомжийн талаар сургалт явуулж,  зөвлөмж, сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэн, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах

2025-2028

ОНХСБХАХЗ

10,0

Байгаль орчны тухай хууль тогтоомжийн талаар зөвлөмж мэдээлэл хүргэсэн иргэдийн тоо /өссөн дүнгээр/

285 хүн

485

2,5

-

БОХ

Ойг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүд

Хавар, намрын хуурайшлын улиралд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль орчны багц хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой эргүүл хяналт шалгалтын ажлыг 26 чиглэлд, 15 удаагийн давтамжаар, давхардсан тоогоор 7400 км-т зохион байгуулсан. Зөвлөмж, мэдээллийг 350 иргэнд биечлэн хүргүүлж, хууль зөрчсөн 3 иргэний зөрчлийг илрүүлэн, хялбаршуулсан журмаар торгуулийн арга хэмжээ авсан.

100

  1.  

2.5.1.4.Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментэд тойрог эдийн засгийн зарчмыг нэвтрүүлэх.

2.5.1.4.1.

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, байгальд удаан задардаг хог хаягдлын хэмжээг бууруулах дэвшилтэт технологи, ложисткийг нэвтрүүлэх

2025-2028

ОНХСБХАХЗ

278,0

Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн хувь

100%

90%

53,0

61,0

БОХ

Аж ахуйн нэгжүүд, Төрийн байгууллагууд

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02/28 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон Жаргалант” хөтөлбөрийн 2025 оны төлөвлөгөөний хог хаягдлын менежментийг сайжруулах нэгдүгээр зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 3 арга хэмжээ 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд:

Нийтийг хамарсан их цэвэрлэгээний ажлыг 4 удаа зохион байгуулж 1410 га газрын 672 шоометр хог хаягдлыг 8 аж ахуй нэгж байгууллагын оролцоотойгоор цэвэрлэсэн бөгөөд Улсын чанартай А1001 замын зорчих хэсгээс 2 тийш 50 метр зурвасын  /давхардсан тоогоор/ 430 га талбай, төвлөрсөн хогийн цэг орчмын 48 га, суурьшлын бүс, үерийн далан шуудуу орчмын 932 га талбай хамаарч байгаа бөгөөд нийт цэвэрлэсэн хог  хаягдлын хэмжээ нь сумын  1 жилд тээвэрлэдэг энгийн хатуу хог хаягдлын 21 орчим хувьтай тэнцэж байна.

Төвлөрсөн хогийн цэг дахь зориулалтын бус талбайд хаягдсан хог хаягдлыг  түрж тэгшлэх арга хэмжээг 4 удаа зохион байгуулсан. Төвлөрсөн хогийн цэгт 2020 онд татсан хог хаях суваг дүүрч цаашид ашиглах боломжгүй болсон тул сувгийг өргөтгөх ажлыг зохион байгуулсан. 3.5 метр гүн, 1.2 метр өргөн, 315  метр урт бүхий 1320 шоо метрийн багтаамжтай шуудуу нь жилд тээвэрлэдэг энгийн хатуу хог хаягдлыг шатаах болон дарж нягтруулах зарчмаар төвлөрүүлсэн тохиолдолд 2-2,5 жил хэвийн ашиглах боломж бүрдсэн.

2025 оны дүнгээр нийт 272 нохойг буудах аргаар, 30 нохойг тарилгын аргаар унтуулж устгасан ба айл өрхийн тэжээвэр 36 эм, 35 эр нохойд үржил хаах ажилбарыг гүйцэтгэсэн. Эм нохойн үржлийн прогресс болон амьд үлдэх үр төлийн хувь хэмжээгээр тооцвол 1 жилийн хугацаанд 153, 5 жилийн хугацаанд 765 эзэнгүй нохой шинээр бий болохоос сэргийлсэн.

100

ГУРАВ. НАЙДВАРТАЙ ЗАСАГЛАЛ

Төрийн үйлчилгээний ил тод байдал

3.1.Төрийн байгууллагын үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ.

3.1.1.Чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн үйл ажиллагааны хурд, бүтээмж дээшилж,  төрийн үйлчилгээний шуурхай байдал хангагдана.

  1.  

3.1.1.1.Төрийн байгууллагын цахим дэд бүтцийг хөгжүүлж, мэдээлэл харилцаа холбоо, шинэ технологийг нэвтрүүлэн шийдвэр гаргах үйл явцыг шуурхай, ил тод болгоно.

3.1.1.1.1.

Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуульд заасан мэдээллийг shilen.gov.mn  системд технологийн шийдлээр холбон нийтэд ил тод мэдээлэл

2025-2028

-

-

shilen.gov.mn сайтад мэдээлэл оруулсан гүйцэтгэлийн хувь  /тухайн жилээр/

-

100%

-

-

ЗДТГ

Төрийн байгууллагууд

 “Мэдээллийн ил тод байдлын тухай” хууль, холбогдох журмын дагуу нийтэд мэдээлэх шаардлагатай мэдээллийг тухай бүр байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт тогтмол байршуулж, олон нийтэд ил тод хүргэж ажилласан.

Мэдээлэл байршуулсан гол чиглэлүүд:

-Төсөв, санхүүгийн гүйцэтгэл, тендерийн мэдээлэл;

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний хэрэгжилт;

-Сул орон тооны зар, сонгон шалгаруулалт;

-Төлөвлөгөө, тайлан, хууль тогтоомжийн биелэлт, шийдвэрүүд;

-Шилэн дансны мэдээлэл болон гүйцэтгэлийн тайлагнал.

2025 оны 2, 3 дугаар улирлын shilen.gov.mn системийн мэдээллийг хуулийн хугацаанд оруулж илгээсэн. Дундаж үнэлгээ 84 хувьтай.

Иргэд, олон нийт, хяналтын байгууллагад хүргэх шаардлагатай мэдээлэл бүрэн, цаг хугацаанд нь ил тод хүрсэн.

Иргэдээс мэдээлэл нуугдмал, ил тод бус байдалтай холбоотой гомдол, санал ирээгүй.

84

  1.  

3.1.1.1.2.

Цахим шилжилтийн хүрээнд “Цахим төрийн үйлчилгээ”-г хэрэгжүүлж төрийн үйлчилгээний шуурхай байдал, хүртээмжийг сайжруулах

2025-2028

ОНТ

-

Цахим үйлчилгээ нэвтрүүлсэн

тоо

-

-

 

-

-

ЗДТГ

Төрийн байгууллагууд

Төлөвлөсөн хугацаа болоогүй.

-

  1.  

3.1.1.1.3.

Иргэдийн өргөдөл гомдлыг  шуурхай шийдвэрлэж  цахим мэдээллийн санд  бүртгэлжүүлэн хяналт  дүн шинжилгээ  хийж ажиллах

2025-2028

ОНТ

-

Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг тоо, шийдвэрлэлтийн хувь

90%

92%

-

-

ЗДТГ

Төрийн байгууллагууд

Эрдэнэт "И-Оффис" цахим албан хэрэг хөтлөх программд өргөдөл гомдлыг цаг тухай бүрд нь цахим файл болгон оруулж, иргэн бүрийн өргөдлийг бүртгэлжүүлэн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

2025 онд нийт 88 өргөдөл ирснээс бичгээр 68 өргөдөл, 70353511 утсаар 20 өргөдөл хүлээн авч иргэдийн  хүсэлтийг хугацаанд нь хяналт тавин шийдвэрлэн ажилласан. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал 95,4 хувьтай байна.

95,4

  1.  

3.1.1.2.Төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор төрийн захиргааны төв байрыг барих ажлыг эхлүүлнэ.

3.1.1.2.1.

Төрийн захиргааны төв байрыг барих ажлыг эхлүүлэх

2027-2028

ОНХС

Батлагдсан төсвийн хүрээнд

Барилыг ажлын гүйцэтгэлийн хувь гүйцэтгэлийн хувиар

-

-

-

 

ЗДТГ

 

Төлөвлөсөн хугацаа болоогүй.

-

  1.  

3.1.1.2.2.

Улаантолгой багийн ажлын албаны байранд их засвар хийж, халаалтыг цахилгаанд холбох

2025

ОНХС

80,0

Засварын ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100%

80,0

79,9

ЗДТГ

Улаантолгой баг

Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 79,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багийн ажлын албаны байранд их засвар хийж, халаалтыг цахилгаанд холбох” ажлыг Түмэн засал ХХК гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. Уг ажлын үр дүнд багийн албан хаагчид тав тухтай, тохилог орчинд ажиллах нөхцөл бүрдэн, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх боломж сайжирсан байна.

100

  1.  

3.1.1.3.Төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх,  сургаж хөгжүүлэх,  ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах  ажлыг  зохион байгуулна.

3.1.1.3.1.

Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, сургаж хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах

2025-2028

ОНТ

350,0

Дэмжлэгт хамрагдсан албан хаагчдын хувь

49,7%

54,7%

50,0

31,5

ЗДТГ

Төрийн байгууллагууд

Жаргалант сумын төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд нийт 50,0 сая төгрөгийн санхүүжилт батлагдаж, хэрэгжүүлэх журмыг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар 2023 онд баталсан. Энэхүү журмын дагуу 2025 онд нийт 10 албан хаагч хөтөлбөрт хамрагдаад байна. Үүнд:

-Орон сууц худалдан авах дэмжлэгт 3 албан хаагчид тус бүр 4,0 сая төгрөг,

-Орон сууц, хашаа, байшингийн засварын дэмжлэгт 4 албан хаагчид тус бүр 2,5 сая төгрөг,

-Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэгт 1 албан хаагчид 1,5 сая төгрөг,

-Эмчилгээний зардлын дэмжлэгт 2 албан хаагчид нийт 8,0 сая төгрөгийн тусламж тус тус олгогдсон байна.

Нийт 2023-2025 онд нийт төрийн албан хаагчдын 54,8 хувь буюу 119 албан хаагчдад 315,8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Засаг даргын Тамгын газраас Удирдлагын академийн Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад 1, дунд хугацааны давтан сургалтад 4 албан хаагчийг байгууллагын зардлаар хамруулан суралцуулж байна.

100

  1.  

3.1.1.4.Төрийн албан хаагчийн ёс зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  ёс зүйн хэм хэмжээг сахиулж, хариуцлагын тогтолцоог сайжруулна.

3.1.1.4.1.

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  ёс зүйн хэм хэмжээг сахиулж, хариуцлагын тогтолцоог сайжруулах

2025-2028

ОНТ

-

Төрийн албан хаагчийн Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлж зохион байгуулсан арга хэмжээний тоо өссөн дүнгээр/

1

2

-

-

ЗДТГ

Төрийн байгууллагууд

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хүрээнд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороо 2024 оны А/08 дугаар тушаалаар 5 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

2025 онд ажлын хариуцлага алдсан 5 албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан. Тус байгууллагын албан хаагчтай холбоотой ёс зүйн гомдол, мэдээлэл ирээгүй.

Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд байгууллагын ажилтан, албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүйг төлөвшүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах зорилгоор 4 сэдвийн хүрээнд 2 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 68 албан хаагч хамрагдсан.

100

  1.  

3.1.1.5.Олон улсын байгууллагууд болон харилцаа, хамтын ажиллагаат гадаад орнуудын муж, хотуудтай нийгэм, эдийн засгийн  хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

3.1.1.5.1.

Олон улсын байгууллагатай хамтран ажиллах

2025-2028

ОНТ

-

Хамтран ажиллах хөтөлбөр, төслийн тоо өссөн дүнгээр

-

1

-

-

ЗДТГ

Олон улсын байгууллага

Газар тариалан эрхлэгчдийн өрхийн  орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, иргэдийн амьдралд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор Бүгд найрамдах Солонгос улсын Жансон сумтай хамтын ажиллагааны гэрээг байгуулж тус улсад хэрэгжиж буй газар тариалангийн салбарын улирлын чанартай ажилчдын хөтөлбөрт сумын зүгээс иргэдээ оролцуулах хүсэлтэйгээр санамж бичиг үзэглэсэн. 2025 оны 12 дугаар сард эхний ээлжийн иргэд Солонгос Улс руу явахаар болсон.

50

  1.  

3.1.1.6.Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтын 50 хувийг цахимжуулж, баримтын  хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулна.

3.1.1.6.1.

Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтын 50 хувийг цахимжуулах

2025-2028

-

-

Архивын сан хөмрөгт байнга хадгалагдаж буй  баримтын цахимжуулалтын хувь

6.3

27 баримт цахимжуулсан

23.4

127  цахим баримт

-

 

ЗДТГ

АБХЭ, багууд

Засаг даргын Тамгын газрын 2009 оноос 2015 оны  захирамжлалын 9500 баримт бичгийг хавсралт маягтын хамт Орхон аймгийн Төрийн архивт цаасаар болон цахимаар хүргүүлэн ажилласан.

2016 оноос 2024 оны захирамжлалын 50 хадгаламжийн нэгжийн 8356 хуудас баримт бичгийг цахимжуулсан. Байгууллагын цахим архивт нийт 4.2GB багтаамж бүхий файл хадгалагдаж байна.

23

  1.  

3.1.1.7.Орон нутгийн хөгжлийн сан болон бусад тусгай сангуудын санхүүжилт, сонгон шалгаруулалтыг цахимжуулж, төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог сайжруулж, хуулиар хориглосноос бусад мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгоно.

3.1.1.7.1.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг журмын дагуу зохион байгуулж,  иргэдэд нээлттэй ил тод байдлыг хангах

2025-2028

-

-

ХАА-ны төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь

100%

100%

-

-

ЗДТГ

Аймгийн ХААГ

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 11,04 тэрбум төгрөг батлагдсанаас төсвийн тодотголоор 5,4 тэрбум төгрөг болж 5,6 тэрбум төгрөгөөр буурсан. Цэвэрлэх байгууламжийн 3,5 тэрбум төгрөг, “Эрүүл Жаргалантчууд хөтөлбөр”-ийн хүрээнд Рентген аппарат худалдан авах 2,0 тэрбум төгрөг татагдсан байна.

Нийт 89 арга хэмжээнээс 76 арга хэмжээний гэрээ байгуулж, төлөвлөгөөний биелэлт 85 хувьтай байна.

Нээлттэй тендер шалгаруулах аргаар 11, харьцуулалтын аргаар зарласан 27, шууд худалдан авалтаар 38 арга хэмжээний гэрээ байгуулсан. Нийт 4,897,537,000 төгрөгийн гэрээ байгуулагдаж, 255,122,790 төгрөгийн хэмнэлт гарсан. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэж заасны дагуу тухайн хугацаанд дуусаагүй худалдан авах ажиллагаа зогссон.

85

  1.  

3.1.1.7.2.

Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах

2025-2028

-

-

Шилэн дансны үнэлгээ хувиар /тухайн жил/

92%

100%

-

-

ЗДТГ

Төрийн байгууллагууд

Шилэн дансны тухай хуулийн дагуу shilendans.gov.mn сайтад төсөвт байгууллага, сангуудын 145-171 талбарт мэдээллийг сар бүр оруулан ажиллаж байна. Санхүүгийн хяналт аудитын албанаас хийсэн 2025 оны 3 дугаар улирлын хяналт шалгалтаар дараах үнэлгээг авсан.      

- Иргэдийн төлөөлөгчдийн хурал 90 хувь;

- Засаг даргын Тамгын газар 96 хувь;

-Орон нутгийн хөгжлийн сан /хоршоо хөгжүүлэх сан/ 100 хувь;         

- 3-р цэцэрлэг 96 хувь;       

- Соёл мэдээллийн төв 100 хувь;          

- Эрүүл мэндийн төв 100 хувь;

-Ерөнхий боловсролын сургууль 98 хувь;-Жаргалант ус дулаан түгээх станц ОНӨХК 100 хувьтай байна.

97,4

Амар тайван, аюулгүй сум

3.2.Иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцөл бүрдэнэ.

3.2.1.Сумын хэмжээнд гэмт хэрэг, зөрчил буурна.

  1.  

3.2.1.1.Хууль тогтоомжийг сурталчлан  бүх нийтийн  эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

3.2.1.1.1.

Авлига ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэд, бүх нийтийг соён гэгээрүүлэх сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах

2024-2028

-

-

Зохион байгуулсан сургалт нөлөөллийн арга хэмжээ

2

3

-

 

ЗДТГ

ХЭЗХШҮХМ

Авлигатай тэмцэх газар болон аймгийн холбогдох байгууллагуудаас авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан уриалга, зөвлөмж, мэдээллийг сумын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэж, сурталчлан ажиллаж байна.

0

  1.  

3.2.1.1.2.

Сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах

2024-2028

ОНТ

11,2

Хамрагдсан сурагчдын тоо

230

240 хүүхдийг хамруулах

Улирал бүр

2,2

-

ГХУССЗ

ИТХ, ЗДТГ, ЕБС

Ерөнхий боловсролын сургуулийн нийт ангиуд эцэг эх, асран хамгаалагчдын хурлаа зохион байгуулж, А/276 дугаар тушаалын дагуу “Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч ерөнхий боловсролын сургуультай хамтран ажиллах гэрээ” буюу гурвалсан гэрээг шинэчлэн байгууллаа.

Сумын нутаг дэвсгэрт цагдаагийн хэсэгтэй хамтран 6 удаагийн эргүүл, шалгалтын ажлыг зохион байгуулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан.

“Надад хэлэх үг байна” хүүхдийн чуулганыг 2025 оны 02 дугаар сард зохион байгууллаа. Чуулганд 6-12 дугаар ангийн 50 хүүхдийн төлөөлөл оролцож, “Үе тэнгийн дээрэлхэлд”, “Унаач хүүхдийн эрх”, “Электрон тамхи хор уршиг” сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд электрон тамхины хэрэглээнд хяналт тавих, таслан зогсоох зорилгоор сумын Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг хамтран хяналт шалгалт хийж, 2 ширхэг электрон тамхи илрүүлэн эцэг, эх, асран хамгаалагч нартай уулзаж холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

“Уралдаанч хүүхэд-аюулгүй байдал” зөвлөгөөнийг  2025 оны 03 дугаар сард зохион байгуулагдаж, сумаас 20 хүүхэд, 10 уяач оролцон өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн. Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах, осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, зөвлөгөө өгч, хяналт тавьж ажилласан. 

Гэр бүлийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран “Хүүхэд хамгааллын тухай хууль”, Хүүхэд хамгааллын бодлогын талаар мэдээлэл өгөх “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтыг зохион байгуулж 129 иргэн хамрагдсан.

2025 оны хичээлийн жил эхэлснээс хойш нийт 39 суралцагч, 28 эцэг эх, асран хамгаалагчид зөвлөгөө, дэмжлэгийн үйлчилгээ үзүүлээд байна.

70

  1.  

3.2.1.2.Эрүүл,  аюулгүй орчныг бий болгох зорилгоор дэвшилтэт технологи бүхий камерын хяналтын нэгдсэн системийг суурьшлын болон алслагдмал бүсийн 80 хувьд хүргэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

3.2.1.2.1.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын камержуулалтыг нэмэгдүүлэх,  Камерын удирдлагын нэгдсэн серверийг цагдаагийн хэсэгрүү шилжүүлэх

2025

ОНТ

90,0

Нэмэгдүүлсэн камерын тоо /өссөн дүнгээр/

66

80

90,0

19,5

ЗДТГ

Цагдаагийн хэсэг

2025 онд аваарын зардлын 19,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаантолгой багийн цэцэрлэгт хүрээлэнд 4 камер, Улаантолгой багийн ажлын байранд 1, Улаантолгой багийн хаягийн самбар 3-н замын уулзвар дээр 1 камер, 30-н айлын гадна зогсоол, суваргатай толгойн алхалтын зам руу харсан 2 камер, Дулааны станцад 1 камер, Агро паркийн хашаанд 1 камер тус тус хийгдсэн.

71,4

  1.  

3.2.1.3.Согтууруулах ундааны эргэлтэд тавих хяналтыг сайжруулж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх  ажлыг зохион байгуулна.

3.2.1.3.1.

Согтууруулах ундааны эргэлтэнд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сумын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлан таниулах, сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулах

2024-2028

Орон нутгийн төсөв

6,0

Шинээр батлагдсан хуулийг сурталчлах, иргэдийн хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх

2024 онд

3 удаа зохион байгуулсан

4 удаа  зохион байгуулах

Улирал бүр

-

 

Цагдаагийн хэсэг

ГХУССЗ,

ХЭЗХШҮХМ

Жаргалант сумын Цагдаагийн хэсгээс  согтууруулах ундааны эргэлтэд тавих хяналтыг сайжруулж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт, шалгалтын хүрээнд:

  • Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл ирээгүй.
  • Иргэдээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил үйлдсэн талаар нийт 12 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд эдгээрийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж, хууль эрх зүйн зөвлөгөө, тусламж үзүүлсэн.

Эдгээр ажлын үр дүнд дахин өргөдөл, гомдол ирээгүй бөгөөд иргэдийн зөрчил үйлдэх байдал буурсан, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөө нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байна.

50

  1.  

3.2.1.4.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг  эрчимжүүлнэ.

3.2.1.4.1.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах

2025-2028

Орон нутгийн төсөв

9,9

Мал хулгайлах гэмт хэргийн тоо /тухайн жилээр/

3

2

2,4

-

Цагдаагийн хэсэг

ЦГ, багууд

Жаргалант сумын цагдаагийн хэсгээс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг  эрчимжүүлж эргүүл хяналт шалгалтыг тогтмол хийж, алслагдсан тус сумын Дулаан-Уул багийн малчидтай эргэх холбоотой уулзаж зөвлөгөө өгч ажилласны хүрээнд 2021 онд 64 зөрчил, 13 гэмт хэрэг, 2022 онд 44 зөрчил, 14 гэмт хэрэг, 2023 онд 11 гэмт хэрэг, 2024 онд 8 гэмт хэрэг, 2025 онд гэмт хэрэг 7 бүртгэгдсэнээс хулгайлах гэмт гэмт хэрэг 1, өнгөрсөн онд гарсан мал хулгайлах төрлийн гэмт хэрэгтэй харьцуулж үзвэл 50 хувь буурсан эерэг үзүүлэлтэй байна.

100

  1.  

3.2.1.4.2.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох талаар хяналт шалгалт зохион байгуулах зорилгоор  цагдаагийн хэсэгт автомашин нийлүүлэх

2025

ОНТ

50,0

Ажлын гүйцэтгэлийн хувиар

-

100%

50,0

48,8

ЗДТГ

Цагдаагийн хэсэг

Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 48,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн хэсгийн албан хэрэгцээнд туулах чадвартай тээврийн хэрэгсэл нийлүүлэгдсэн.

2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 7 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнд:

  • Хулгайлах гэмт хэрэг 1;
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2;
  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 3;
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн энэ хугацаанд 22 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс:

  • Танхайрах, бусдын амгалан тайван байдал алдагдуулах зөрчил 12;
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил  10 бүртгэгджээ.

Гудамж, зам талбайд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто эргүүл, хяналт шалгалтын ажиллагааг тогтмол зохион байгуулж, нийт 7,000 гаруй иргэнд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгсөн бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг болон бусад төрлийн 3600 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 67,1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

100

Батлан хамгаалах, гамшгийн үеийн бэлэн байдал

3.3.Орон нутгийн хамгаалалт болон гамшгаас хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

3.3.1.Сумын батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах чадавх бэхжиж, гамшгийн бэлэн байдал хангагдана.

  1.  

3.3.1.2.Гамшиг, аюулт үзэгдэл, ослыг зарлан мэдээлэх системийг өргөжүүлж, эрсдэлийн мэдээлэлд суурилсан гамшгаас хамгаалах удирдлага, үйл ажиллагааг хэрэгжүүлэн, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог дэмжиж ажиллана.

3.3.1.2.1.

Батлан хамгаалах бодлого, зорилго, Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд сумын иргэд, цэргийн насны залуучуудыг хамруулах

2025-2028

-

-

Цэргийн бүртгэл хамрагдсан иргэдийн хувиар /тухай жилээр/

82%

88%

-

 

ЗДТГ

Цэргийн штаб, Багууд

Цэрэг, техникийн шинэчилсэн тоо бүртгэл 2024 оны 12 дугаар сарын 25 нас  2025 оны 1 дүгээр сарын 12 хооронд явагдсан.  Тус  баг 92.5 хувьтай  Орхон аймгийн Цэргийн штабт  Цэрэг, техникийн шинэчилсэн тоо бүртгэлийг 16 маягт хүснэгтийн дагуу хүргүүлсэн. Үүнд:

1-р зэргийн бэлтгэл үүрэгтэн 324;

2-р зэргийн бэлтгэл үүрэгтэн 380;

Төрийн цэргийн байгууллагуудын албан хаагч  17;

Тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй иргэд 52;

Чухал мэргэжлийн эмэгтэйчүүд 16;

Бүртгэлд хамрагдаагүй 95.

2025 оны 04, 05 дугаар сард 2-р зэргийн бэлтгэл үүрэгтэн 1998-1999 оны 24 иргэнд “Цэргийн албаны тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн  29.3 дахь заалтын дагуу мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаалгах мэдэгдэл хүргүүлсэн.

Засгийн газрын 2025 оны 141 тогтоолоор Цэргийн дүйцүүлэх албыг 2025 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 15,9 сая төгрөгөөр тогтоосноор тооцуулан төлбөр төлсөн.

2025 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажлын хүрээнд Жаргалант суманд нийт 77 иргэнд цэргийн зарлан дуудах хуудас ирснээс 64 иргэнд зарланг гардуулан өгч ажиллав. Цэрэг татлагын үзлэгээр нийт 28 иргэн орсон ба 3 иргэн дүйцүүлэх, 15 иргэн хугацаат цэргийн албанд татагдсан байна.

92,5

  1.  

3.3.1.2.2.

Нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх

2025-2028

ОНТ 

Батлагдсан төсвийн хүрээнд

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн хэрэгжилтийн хувь

80%

82%

Батлагдсан төсвийн хүрээнд 

1,2 тэрбум

ЗДТГ

Онцгой байдлын газар

Орон нутгийн хэмжээнд гамшиг, ослын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх болон тэмцэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.

2025 онд Жаргалант сумын онцгой комисс эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагын зөвлөмжид үндэслэн 3 удаа хуралдаж нийт 26 арга хэмжээг болзошгүй аваарын зардлын 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр  шийдвэрлэсэн.

Сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтыг аймгийн Онцгой байдлын газар 2025 оны 11 дүгээр сард зохион байгуулсан. Шалгалтаар байнгын бэлэн байдалд ашиглагдах машин, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний жагсаал болон аранзийн үзлэгийг хамран шалгасан бөгөөд шалгалтын дүнгээр 97 хувь буюу “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан.

100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дундаж гүйцэтгэл 85.1%

 

 

 

БИЕЛЭЛТ НЭГТГЭСЭН:

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХҮНИЙ НӨӨЦ, ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                                        Б.УУГАНЧИМЭГ

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                                        Т.ЛХАГВАДОРЖ

 

 

ХЯНАСАН:

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН

ГАЗРЫН ДАРГА                                                         Г.БААСАНСҮРЭН

 

 

ТАНИЛЦСАН:

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА                       Л.УЧРАЛ

 

 

 

 

 

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 2025 ОНЫ БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН

2025.12.04                                                                                                                                                                                                         Жаргалант

Бүлэг

Үйл ажиллагаа

Зорилтын тоо

Арга хэмжээний тоо

2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний тоо

Гүйцэтгэлийн хувь

1

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

1.   Гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан

5

8

8

93.6%

2.   Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж

6

9

9

100%

3.   Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг

4

5

4

100%

4.   Тэгш хүртээмжтэй, чанартай боловсрол

6

17

16

95.6%

5.   Эрүүл Монгол хүн

4

8

8

98.9%

2

ЭДИЙН ЗАСАГ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

1.   Дэд бүтэц

7

21

19

60.5%

2.   Хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрлэл

9

24

20

93.5%

3.   Газрын харилцаа, барилга хот байгуулалт

5

10

5

97.3%

4.   Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл

3

9

7

72.8%

5.   Байгаль орчин, ногоон тогтвортой хөгжил

4

10

9

77.7%

3

НАЙДВАРТАЙ ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

1.   Төрийн үйлчилгээний ил тод байдал

7

11

9

81.6%

2.   Амар тайван, аюулгүй сум

4

6

6

65.2%

3.   Батлан хамгаалах, гамшгийн үеийн бэлэн байдал 

2

2

2

96.2%

 

 

Нийт

66

140

122

85.1%

 

ҮНЭЛГЭЭ НЭГТГЭСЭН:

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХҮНИЙ НӨӨЦ, ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                                        Б.УУГАНЧИМЭГ

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                                        Т.ЛХАГВАДОРЖ

 

ХЯНАСАН:

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН

ГАЗРЫН ДАРГА                                                         Г.БААСАНСҮРЭН

ТАНИЛЦСАН:

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА                         Л.УЧРАЛ 

 

ТОДРУУЛГА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:

Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Ууганчимэг 

Манай хаяг: Орхон аймаг Жаргалант сум Жаргалант баг, Нутгийн Удирдлагын ордон

Өрөөний дугаар: 14 тоот 

Холбогдох утас:70396000

И-Мэйл: info@jargalant.or.gov.mn

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх