Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/85 дугаар тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг сайжруулах аян” улсын хэмжээнд хэрэгжиж байна.
Тус аяны зорилго нь Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, сангийн хөрөнгийн эргэлтийг сайжруулах, зээлийн зориулалт, үр дүн, эргэн төлөлтөд хяналт тавих, хоршоодын үйл ажиллагаанд үнэлгээ хийхэд чиглэж байна.
Аяны хүрээнд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй Хоршоог хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан хоршоодын үйл ажиллагаатай танилцах, мэдээлэл цуглуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, зээлийн эргэн төлөлтийн явцад үнэлгээ хийх, чанаргүй зээлийн ангилалд байгаа зээлдэгчдийн эргэн төлөлтийг барагдуулах, хэвийн хуваарьт оруулах зэрэг ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Мөн иргэн, хоршоодын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, үйлдвэрлэл үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, сангийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, зээлийн гэрээний үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Иймд Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан хоршоод зээлийн эргэн төлөлтийн хуваариа мөрдөж, шаардлагатай мэдээлэл, тайлангаа хугацаанд нь гаргаж өгөхийг хүсье.
Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар
Хөдөө аж ахуйн тасаг 09 тоот өрөө Утас: 99781952
Эх сурвалж: Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/85 дугаар тушаал.
Сэтгэгдэл үлдээх