Орхон аймаг IRGEN.ERDENET.MN веб системийг ажиллуулж эхэлснээр иргэдийнх санал хүсэлтийг цахимаар хүлээн авдаг анхны аймаг боллоо.
Иргэд гар утаснаасаа irgen.erdenet.mn хаягаар нэвтэрч Орхон аймгийн бүх төрийн байгууллагад хандан санал хүсэлт, өргөдөл гомдлоо гаргах боломжтой боллоо. Мөн тухайн иргэний гаргасан гомдлыг хүлээн авсан, шийдвэрлэсэн талаарх мэдээллийг иргэний гар утсанд илгээх юм. Ингэснээр иргэд өөрийн гаргасан санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийг давхар хянах боломжтой болж байна.
Түүнчлэн иргэдийн санал хүсэлтийг 70353511 дугаарын утсаар хүлээн авч байна. Тус вэб системийг ашиглалтад оруулснаар төрийн үйлчилгээг цаасгүй, түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх боломж нээгдэж байна.
Сэтгэгдэл үлдээх