Өчигдөр буюу 05 сарын 09-нд УИХ-ын гишүүн Д.Батлут түүний ажлын алба, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал түүний ажлын алба Жаргалант сумын иргэдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцууллаа. Тус уулзалтаар иргэд саналаа цаасаар болон биечлэн илэрхийлж уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдсанаар:
Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна.
Нутгархах, тойрогжих хандлага 2 дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөх болно.
Парламентын дархлаа 2 дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл 2 дахин буурах зэрэг олон талын ач холбогдолтой.
Жаргалант сум ИТХ, ЗДТГ
Сэтгэгдэл үлдээх