Цаг үеийн мэдээлэл


Image

АЙРГИЙН ГОЗГОР ДАХЬ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА

Тус музейгээс зохион байгуулдаг олон улсын хамтарсан төслийн нэг бол Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх дурсгалт газар явуулж буй археологийн судалгаа болно. Малтлагын ажил анх 2014 оноос эхэлсэн бөгөөд сүүлийн 3 жил Ардын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна. Уг дурсгалд хийсэн судалгаанаас үзвэл эртний хүннү болон түүний дараах үед холбогдох нь тодорхой болсоор байна. Айрагийн гозгорын булш оршуулга нь Хүннү, Сяньбийн хаант улсын үед хамаарах ховор дурсгалын нэг төдийгүй тэдний аж ахуй, уламжлалт соёл, зан үйлийн онцлогийг харуулах судалгааны ховор эх хэрэглэгдэхүүн юм. Малтлага судалгааны үр дүнд Монголын Үндэсний музей, Чингис хааны үндэсний музей болон Орхон аймгийн музейн сан хөмрөгийг олон ховор үзмэрээр баяжуулж, судалгааны үр дүнгээр Орхон аймаг болон Улаанбаатар хотноо үзэсгэлэн зохион байгуулж үзэгчдэд сурталчлан таниулжээ. Мөн тус дурсгалт газраас олдсон олдворыг газар дээр нь бэхжүүлэх, савлах, сэргээн засварлах сургалтыг гадны болон үндэсний мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж, улс, аймгийн музейн мэргэжилтнүүдийг хамруулсан нь соёлын өвийг хамгаалах чухал санаачлага болжээ. Бидний ажлыг дэмждэг, үнэлж ойлгодог байгууллагууд, хувь хүмүүстээ талархал илэрхийлье!

Монголын түүх, соёл мандан бадрах болтугай!

Эх сурвалж: Монголын Үндэсний Музейн

 

May be an image of 4 people and grass

May be an image of 1 person and grass

May be an image of puffball mushroom, mushroom, Saqsaywaman, Stone Henge and grass

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх