Захирамж


Алтан намар ургацын баярыг зохион байгуулах тухай

       Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар  зүйлийн 66.1, “Төсвийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2023 оны төсөв батлах тухай” 13/09, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11/04 тогтоол,  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 10 тогтоол, 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн “Жаргалант сумын 2023 оны тодотгосон төсөв батлах тухай” 01 дүгээр  тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:       

              1.Тус сумын “Алтан намар-2023” ургацын баярыг 2023 оны 11 дүгээр сарын  01-ны өдрөөс 04-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

        2. “Алтан намар-2023” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг хавсралт -1,  арга хэмжээний хөтөлбөрийг хавсралт -2, ургацын баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлын удирдамжийн хавсралт-3, ургацын баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад шаардлагатай төсвийн хавсралт-4, ургацын баярыг тохиолдуулан зохион байгуулагдах спортын олон төрөлт тэмцээний удирдамжийн хавсралт-5, ургацын баярыг тохиолдуулан зохион байгуулагдах спортын олон төрөлт тэмцээнд шаардагдах төсвийг хавсралт-6, сурагчдын ургацын баярын үзэсгэлэн уралдааны удирдамжийн хавсралт-7, сурагчдын ургацын баярын үзэсгэлэн уралдааны төсвийн хавсралт-8, Цэцэрлэгийн эцэг эхийн дунд “Гайхамшигт ертөнц” уралдааны удирдамж хавсралт-9, Цэцэрлэгийн эцэг эхийн дунд “Гайхамшигт ертөнц” уралдааны удирдамж төсөв хавсралт-10, Сумын “Алтан намар-2023” ургацын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх нийт төсөв хавсралт-11-ээр  тус тус баталсугай.

        3. “Алтан намар-2023” үзэсгэлэн худалдаанд өрхийн  тариаланчид, ААН-үүдийг өргөнөөр хамруулах  ажлыг зохион байгуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосугай.

        4.“Алтан намар-2023” арга хэмжээнд  шаардагдах  22,115,000 ( хорин хоёр сая нэг зуун арван таван мянга)-н төгрөгийг Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээний 1.2.6, 1.2.15  дах  зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Н.Мядагмаад зөвшөөрсүгэй.

       5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Л.Учрал, Санхүү албаны дарга Ч.Буянаа нарт тус тус  үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                             Б.ЗОРИГТБАЯР

 

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх