Захирамж


Нэгж талбар нэгтгэн газар эзэмшүүлэх тухай

        Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн  21.4.3 дахь заалтыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Иргэн Лувсан овогтой Ариунболд (ОК99092904)-ийн гаргасан хүсэлтийн дагуу түүний эзэмшиж буй сумын Засаг даргын 2022 оны А/196 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээр хэсгийн 29 дүгээр мөрийн Жаргалант баг, Булаг 10-1022 тоот хаягт байрлах 700м.кв газар, 2024 оны А/19 дүгээр захирамжийн хавсралтын 6 дугаар мөрийн Жаргалант баг, Булаг  10-1021 тоот хаягт байрлах  700м.кв газрын нэгж талбарыг нэгтгэн нийт 1400м.кв газрыг гэр, орон сууц, хашааны зориулалтаар 13 жилийн хугацаатай; иргэн Барсбаатар овогтой Мөнхнасангийн гаргасан хүсэлтийн дагуу түүний эзэмшиж буй сумын Засаг даргын 2022 оны А/196 дугаар захирамжийн хавсралтын  4 дүгээр хэсгийн 30 дугаар мөрийн Жаргалант баг Булаг 10-1019 хаягт байрлах 700м.кв газар, 2024 оны А/19 дүгээр захирамжийн хавсралтын 7 дугаар мөрийн Жаргалант сум Булаг 10-1020 тоот хаягт байрлах 700м.кв газрын нэгж талбарыг нэгтгэн нийт 1400м.кв газрыг гэр, орон сууц, хашааны зориулалтаар 13 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлсүгэй.

        2.Газрын хэмжээ өөрчлүүлсэн иргэнтэй шинээр газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Газрын даамал А.Батцэцэгт даалгасугай.           

                             

ЗАСАГ ДАРГА                                Б.ЗОРИГТБАЯР

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх