Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Нүүлгэн шилжүүлэх журам”, Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/208 дугаар Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах тухай захирамжийн дагуу Жаргалант суманд 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр газар хөдлөлтийн гамшгийн аюулын талаар сургалт, сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа. Нийт 9 байгууллага, Жаргалант, Дулаан-Уул, Улаантолгой багийн 390 иргэн гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор хамтран ажилласан.
Сэтгэгдэл үлдээх