Захирамж


Дэмжлэг үзүүлэх тухай

        Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар  зүйлийн 66.1, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр тушаалын хавсралт “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.6, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн “Аймгийн 2025 оны төсөв батлах тухай” 03/13,  сумын иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн “Жаргалант сумын 2025 оны төсөв батлах тухай” 02/31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:                       

 

        1.Тус сумын Дулаан-Уул багийн иргэн Монголын уран сайхны киноны дуу дуулаачдын ардын богино дуу дуулаачдын “Ум зандан ширээ” улсын уралдааны тэргүүн байрын шагналт Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Чүлтэмийн Дашийн “Зуун дамжсан аялгуу”  бие даасан тоглолтод дэмжлэг үзүүлсүгэй.

        2.Дээрх зардалд 450,000.00 (дөрвөн зуун тавин мянга)-н төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Н.Мядагмаад зөвшөөрсүгэй.

        3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч  Т.Лхагвацэрэн үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                            Л.УЧРАЛ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх